С.Эрдэнэ Б.Хурцыг  ҮЗХ-ндоо шахаж, жирийн гишүүдээ басамжлав


МАН найтаахад дагаж ханиасан АН-ын “хатгаа” илаарших шинж ерөөс алга.  Үүнийг тус намын сүүлийн үеийн хэрэг явдлууд харууллаа.   Намын лидерүүд нь хэдэн тийшээ харчихсан,  жирийн гишүүд нь итгэл үнэмшлээ гээж намаасаа гарч эхлээд байгаа нь  энэ нам цаашид хэр  хугацаанд оршин тогтнох бол гэсэн эргэлзээг төрүүлж байна. 

АН дотоод ардчилал гэдэг үнэт зүйлээ  түймэрдэж,  өөрийн итгэл үнэмшлээрээ санаа бодлоо илэрхийлсэн УИХ-ын гишүүдээ намаасаа хасав.

Энэ бүхэн тус намд С.Эрдэнэ гэдэг нэг хүний ноёрхол тогтож, ард түмний нэгэн цагт уухайлан дэмждэг байсан АН тэр хүний хүслээ гүйцэлдүүлэх  хэрэгсэл болчихов уу гэж харагдах боллоо.  Намын хамтын удирдлага, хамтын шийдвэрийн тухайд  ярих ч хэрэггүй болж байна.

Үүний хамгийн ойрын жишээ гэвэл С.Эрдэнэ өөрийн хамсаатан Б.Хурцыг Үндэсний Бодлогын хороо /ҮБХ/-ны гишүүнээрээ сонгосон явдал.  Сонгох биш сонгуулах гэвэл илүү үнэнд ойртоно. Учир нь тэрбээр ҮБХ-ны гишүүдээ дарамтлан шахаж тулган  нийгмийн дунд нэр хүнд нь үлэмж уначихаад байгаа Б.Хурцыг  бодлогын хорооныхоо гишүүнээр сонгууллаа. 

Ингэснээрээ АН-ын үнлэмж, нэр хүнд, харагдах өнцгийг муу дээр муухай болгож,  жирийн шударга гишүүдээ басамжилсан явдал  болов.  Б.Хурц хэн билээ, тэр хүнийг нийгэм  хэрхэн хүлээж авах билээ гэдгийг эрхэм С.Эрдэнэ дарга  тооцсонгүй. Б.Хурц Эрдэнийн ойрын хүн, хань хамсаатан,  хамтрагч нь хаацайлагч нь  байж болно. Тэглээ гээд ингэж бодлогын түвшний байгууллага болох ҮБХ-доо оруулж  болно гэж үү.

 Б.Хурц АН-ын гал тогоонд орж ирснээр энэ намын  хагарал зөрчил дээд цэгтээ хүрч, угаас хэврэг  эмзэг байгаа нэгдэл нягтралыг нь нэгмөсөн задлах  үүд хаалга нээгдэж байна. 

М.Од


Энэ мэдээ таалагдаж байвал: