fbpx Хүний эрх зөрчигдсөнийг мэдээлж байхад Ц.Нямдорж сайдын чих бөглөөтэй байсан уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
8 минут 29 секунд

Хүний эрх зөрчигдсөнийг мэдээлж байхад Ц.Нямдорж сайдын чих бөглөөтэй байсан уу?

Монголд, тэр тусмаа салбар дотор нь хүний эрхийн зөрчил дээд цэгтээ хүрснийг   Ц.Нямдорж сайд гэнэт мэдэж гэнэ. Энэ хүртэл тэрээр хамар доорхоо харахгүй явж. Гэтэл нэг өдөр харааны шил зам дээрээс олдож,  аваад зүүтэл аймшигтай зүйлүүд байгааг  олж харж илрүүлсэн юм байх. Тэр нь С.Зоригийг хөнөөсөн аллагын гүйцэтгэгч гэх үндэслэлээр иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэг. Хууль зүйн салбарт өрнөж буй сүүлийн үеийн үйл явдлаас  ийм  дүгнэлт хийж болохоор  байна. Монгол хүний амь нас үнэгүйдэж, олон зуугаараа амь эрсдэж байгаа. Энэ дотор цэргийн казармд, шоронгийн камерт ч  зодуулж, тамлуулж, дарамтлуулж амь насаа алдсан хүн олон. Эрхтэн дутуу, эрэмдэг зэрэмдэг болсон нь ч байна. Гэтэл аль аль нь төрийн хамгаалалтад байгаа онцгой обьект шүү дээ. Төр тэр хүмүүсийг хамгаалах үүрэгтэй. Харамсалтай нь үүргээ биелүүлээгүй байж, хэрэг гарсны дараа  арьсаа,  нэр хүндээ, зэрэг цол, албан  тушаалаа  хамгаалж ирсэн. Амиа алдсан хүнийг буруутгана, суурь өвчтэй байсан, өөрийн буруугаас гэмтэж бэртсэн гэж мэдээлнэ. Энэ салбарт төрийн форм өмссөн  араатнууд олширсныг Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээл­лийн­хэн харин  тухай бүрт нь мэдээлж байлаа. Тэр болгонд эрх мэдэлтнүүдийн зүгээс гүтгэсэн, харлуулсан, худал мэдээ тараасан гэхчилэн чичлэж, залруулж байна гэж сүржигнэдэг байсан. Эсвэл огт  үзээгүй, хараагүй мэт таг болчихно. Ийм л байдалтай явж ирсэн. Хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг ХЭҮК нь тайлан илтгэлдээ оруулан УИХ-д өргөн барьдаг ч гишүүд уншихгүйгээр ширээн дотроо хийгээд хав дарчихдаг юм байна гэдэг нь сая ил болсон. Тэндээсээ архив руу ороод замхардаг нь ч батлагдсан. ҮАБЗ нь юу хийж байсан нь тодорхойгүй. Тэгвэл хэвлэлээр олон нийтэд цацагдсан хүний эрх зөрчиж байгаа талаарх  эх сурвалжуудын хэлж ярьсан баримтуудыг ҮАБЗ ч, ХЗДХЯ, салбарын сайд, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх ажлын хэсэг, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ шат шатандаа яагаад анхаарч, шалгаж нягтлаагүй юм бэ.

Өнөөдөр гэнэт  “Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүснийг илрүүлсэн” хэмээн  Сүр Данзангийн дүрд тоглож буй  Ц.Нямдорж сайдад дуулгахад С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлсэн гэх эмгэнэлт жүжиг хүний эрхийг ноцтой зөрчиж байгааг “Зууны мэдээ” сонин хамгийн олон удаа  мэдээлж ирсэн юм. Манай сэтгүүлчид  Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаа гуайтай  олон удаа ярилцлага хийж гаргасан. С.Зориг агсны эхнэр Б.Булганы ээж Д.Байгалмаа гуайг олж уулзан хэвлэлд анх удаа яриулж  байв. Т.Чимгээгийн ах Т.Хүрэлбаттай  ярилцлага хийж байсан. УИХ-ын гишүүн байхдаа Хорих 461 дүгээр ангийн  нөхцөл байдалтай танилцсан  Ц.Оюунгэрэлээс тодруулга ярилцлага авч байв. Тэд шоронд хүний эрх зөрчигдөж, хэрэг хүлээлгэхээр эрүүдэн шүүж, дарамталж байгааг ярьдаг, хэлдэг, түүнийг нь бид дамжуулж ирсэн. Энэ бүхэн бол хүний эрх зөрчигдсөн баримтууд. Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Г.Жамъян “Улс төрийн аллага I, II”, “Тагнуулынхны сум ташаа тусах вий дээ”, “Зоригийн аллагын жинхэнэ захиалагч амьд байгаа гэцгээх юм” гэсэн эрэн сурвалжилсан цуврал нийтлэлүүдийг “Зууны мэдээ” сониноор дамжуулах олон нийтэд хүргэсэн билээ. Тухайн үед Ц.Нямдорж сайд нүдээ таглаж, чихээ бөглөөд сууж байгаагүй байх. Тиймээс тэдний “Зууны мэдээ” сонинд  ярьсан  онцлох эшлэлүүдийг  сануулж байна.

Л.Жавзмаа /Содномдаржаагийн ээж/: Үсийг нь зулгааж, чихийг  нь  огтолно гэж зодож, дарамталсан байна

♦“Миний хүүд 2014 оноос да­рам­тал­сан мессэж ирдэг болсон. Хэв­лээд, цагдаагийн байгууллагад өгө­хөд  тоогоогүй. Жил гаруй хуга­цаанд дарамтлаж байгаад, 2015 оны наймдугаар сарын 31-ний өдөр хашаандаа явж байхад нь хар машинтай, хар хувцастай, маск зүүсэн залуучууд барьж яваад дөрөв хоног сураггүй байсан. 2016 он

♦Хүүг маань баривчилсан эхний долоо хоногт аймшигтайгаар дарам­талж “1937, 1938” оны их хэлмэгдүүлэлт шиг элдвээр тарчилгаж, хэрэг үүсгэх, хүлээлгэх гэж гарын үсэг зуруулах, өмгөөлөгчгүйгээр байцаалт авах, Ц.Амгаланбаатараар дарамтлуулах, тэр ч байтугай гэрчүүдийг хүртэл хэлүүлэх, сандал өргүүлэх, сууж босгох зэргийг хийж байсныг мэднэ.  2017.1.17 

♦Би хүүтэйгээ уулзсан. Түүнийг хориг­дож байх хугацаанд нь сэтгэл са­нааны дарамт үзүүлсэн байна. 2017.8.4

♦Миний хүүг баривчилж явсныхаа дараа тусгайлан бэлдсэн өрөөнд оруулаан Итгэл гэдэг хүнээр дарамтлуулсан байна. Үсдэж, зодож, чихийг чинь огтолно, нүдийг чинь сохолно, энэ хэргийг хүлээхгүй бол чи гэртээ харихгүй хэмээн дарамталж байсан талаар хүү минь хэллээ. 2018 он

♦ “Миний хүүг хэрэг хүлээлгэх гэж олон хоног хорьж, зодож дарамтлан  аппаратад хүртэл оруулсан. Хоолойг чинь бооно, чихийг чинь огтолно гэж сүрдүүлж, мансууруулж байгаад хэрэг хүлээлгэсэн”  2018.11.12

♦“Тагнуулынхан анх барьж явахдаа  миний хүүг тамлаж тарчилгах өрөө, хүнээ бэлдчихээд ирсэн юм билээ. Камерт нь Ц.Амгаланбаатарыг оруу­лан зодуулдаг, тэр нөхөр баас, шээс цацаж дарамталдаг байсан. 2019 он

Д.Байгалмаа /Булганы ээж/:Хурц гэрэлтэй өрөөнд хорьж,  солих хувцас оруулдаггүй

♦Эргэлт оруулахгүй, ээжийг нь уулзуулахгүй байгааг ойлгохгүй юм.

♦24 цагийн гэрэлтэй нөхцөлд хорьсон. Эргэлт оруулахгүй, унших ном, сонин ч оруулдаггүй.

Ц.Оюунгэрэл: Булганы өрөөний гэрэл бусад өрөөний гэрлээс  тод байсан

♦Булганы өрөө тэнд хоригдож байгаа камер бүхэлдээ, бие засах хэсэг нь ч гэсэн тэнд хоригдож байгаа   бүх эрчүүдийн нүдэн дээр ил байсан. Камерынх нь гэрэл бусад камерынхаас илүү тод байсан. Түүнийг хорьсон эхний нэг сард хувцас өгөөгүй, маш их даарсан гэсэн.  Бичсэн өргөдөл, захиаг нь дамжуулахгүй хурааж авдаг, яг 1937 он шиг байна. Таван сар болоход ганцхан удаа солих хувцас оруулсан байна шүү дээ.  2016.4.19

Т.Хүрэлбат: Камерт нь орж “шорон хэсэх сайхан байна уу” гэж дарамталдаг гэнэ

♦Ц.Амгаланбаатар тагнуулын хүнтэй хамт дүүгийн минь камерт орж ирээд “чи хүн алсан хэргээ хүлээ, шорон хэсэх сайхан байна уу” гээд дарамталдаг гэнэ. Булганыг ч бас айлгаж, дарамталсан байх. Том охин нь ээжийнхээ араас хөөцөлдөж яваад осолд орж нас барсан. Ер нь биднийг байнга хар машинтай хүмүүс дагаж, маш их айдас хүйдэстэй байх боллоо.  2018.1.3

Эх сурвалжуудын зөвхөн “Зууны мэдээ” сонинд гарсан ярилцлага, тодруулгаас эшлэхэд ийм байна. Хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр ч  тэд өчнөөн удаа  байр сууриа илэрхийлсэн. Хүний эрх зөрчигдөж байгаа талаар мэдээлсээр байхад  “Загас мэт” чимээгүй байсан эрхмүүд өнөөдөр л гэнэт мэдсэн юм шиг дүр эсгэж байгаад  олон нийт эгдүүцэж, эсэргүүцэж байна шүү, Ц.Нямдорж  сайд аа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Багануурыг залгихаар санаархсан 49 хувийнхан Дээд шүүхэд бүдэрлээ
Багануурыг залгихаар санаархсан 49 хувийнхан Дээд шүүхэд бүдэрлээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​