Нийгэм / 2017/12/26 / 3

Шатахуун импортлогчид үнэ нэмэх гээд байна уу



Сүүлийн үед “Шатахууны үнээс илүү чанарт анхаарая” хэмээсэн ерөнхий агуулган дор бэлдсэн мэдээлэл цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр явах боллоо. Өдрөөс өдөрт дэвшилтэт технологид шилжиж буй энэ үед хөгжил дэвшил ярих нь зүйн хэрэг хэдий ч шатахуун импортлогчдын зүгээс байж болохуйц мэдээлэл түгээх боллоо. Тус мэдээллийг агуулгаар нь дурдвал шатахуун түлшний стандарт нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд хоргүй байх тухай чамгүй дурдсан байх юм. Үүнээс харж байвал манай шатахуун импортлогчид үгсэн хуйвалдаж байгаад шатахуун түлшний үнэ нэмдэг муу зуршилтай хүмүүсийн зуршил хөдлөв үү гэж хардаж болохоор.

Тэгэхээр өнөөдөр үгсэн хуйвалдаад үнэ нэмэх ямар ч боломжгүй байна. Учир нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ тогтвортой бараг уруудах хэмжээнд байгаа бол манай импортлогч үйлдвэр “Роснефть”-ийн үнэ ч тогтвортой байна. Ерөөсөө ямар нэгэн савлагаа үүсэхгүй байгаа учраас нэмэх ямар ч боломжгүй гэсэн үг. Тиймээс энэ мэт дэвшилтэт технологийн тухайд мэдээлэл цацаж байгаад үнэ нэмэх гэсэн байхыг үгүйсгэхгүй хэмээн хаа хаанаа хардаж байна. Магадгүй юм, гэнэт л дэвшилтэт технологи гээд нөөцөд байх хуучин шатахуунаа үнэ нэмээд зарахаа буцахгүй хүмүүс шүү дээ.

Х.Баатар

Шуурхай.мн 



  • Зочин · [103.10.23.120] · 2017/12/28

    Улсын***мэдэлд*аваач


  • ЯДУУ МОНТЁР · [202.179.31.67] · 2017/12/26

    БАЯН-ӨЛГИЙН БҮХ ШТС-УУД БЕНЗИН,ДТ-ЭЭ 200 ТӨГРӨГӨӨР НЭМЭЭД БАРАГ 20 ИОД ХОНОЖ БАЙНА.


  • жолооч · [202.55.191.205] · 2017/12/26

    нэмчихсээн хө