Дуучин Нара "хүүхдийнхээ эцгийг тогтоолгох шинжилгээ"-г өгчээ


Дуучин Нара хүүхдийнхээ эцэг болох тээвэр зуучлалын компанийн захирал Б.Батцацралтай ширүүхэн үзэлцэх болсон. Ийн үзэлцэхийн учир нь хүүхдийнх нь эцэг  гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрдөггүйгээс үүдсэн гэдэг. Хүү цэргийн баяраар аавдаа зориулж бэлэг хийж ангиас авчирсэн түүнийгээ өгнө хэмээн ээжийгээ хоргойсноор  “Global world wide” компанийн гүйцэтгэх захирал Б.Батцацрал дээр очсоноор тэдний асуудал олон нийтэд ил цацагдсан. Энэ хэрэг явдлын дараа тэд шүүхээр явж байгаа бөгөөд өчигдөр хуулийн дагуу эцэг тогтоолгох шинжилгээгээ өгчээ. 

"Аугаа их Эх орны дайнд ялсан Ялалтын баярын мэнд хүргэе. Ялалтын баярын энэ өдөр өмгөөлөгчийнхөө хамтаар Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын шинжилгээний төвд очиж Бунжаа Нара Батцацрал 3 хамтдаа ЭЦЭГ ТОГТООХ ШИНЖИЛГЭЭ өглөө. Албадан шинжилгээ өгүүлэх тухай Шүүхийн шийдвэр гарсан тул заасан хугацаанд Шинжилгээ өглөө.

Шинжилгээний хариуны дараа Эцгийн үүргийг нэхэмжилнэ.

Шинжилгээний хариу 7-21 хоног хүлээгддэг юм байна.

Битүүмжилсэн дугтуйнд кодоор тум бүр тэмдэглэгдсэн савтай цусыг хийгээд явуулдаг юм байна. Хариу нь шууд шүүх рүү явдаг тул хариу авахаар дахин очих шаардлагагүй байдаг юм байна" хэмээн дуучин Нара олон нийтийн сүлжээнд байршуулав.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Иргэн · [103.212.116.84] · 2019/05/13

    Зөв, зөв. Гэр бүл, нийгмийн өмнө хариуцлага хүлээж чаддаггүй одоогийн тэнэг залуучуудад сургамж болог?!?!?!


  • zochin · [64.119.18.71] · 2019/05/12

    tenegduu huuhen yumdaa


  • Зочин · [103.10.23.95] · 2019/05/11

    ШҮҮХ ШИНЖЭЛГЭЭНИЙ ГАЗАР ХАХУУЛД ИХ ӨРТДӨГ ГАЗАР МӨНГӨТЭЙ ХҮНД ТЭД ҮҮЛЧИЛДЭГ ХҮМҮҮС БАНДААЖИЙГ ХУДЛАА ШИНЖЭЛГЭЭНИЙ ДҮГНЭЛТ ГАРГАЖ БАРИГДАЖ БАЛАРСАН ДАА


  • Зочин · [99.241.52.203] · 2019/05/10

    nara jiba bucaj niileh gej huuhdeeree turuu bariad butehgui bolhoor ni l ingej novshirch baigaa bizdee


  • Зочин · [139.5.217.253] · 2019/05/10

    za manay khuukhnuud ch ichij zowno gedgee ch bur medekhee bolichikhojee. khuwiin asuudlaa ger buliinkhee khureend l khiine biz dee


  • Eej · [66.181.188.221] · 2019/05/10

    Ene odoo ymr teneg huuhen be huuli gj bdg bl ene ingj il tod buh zuiliig yarih yostoi yu.ner turuu sergeelge


  • zochin · [103.229.122.66] · 2019/05/10

    ter huuhdiin etseg yasan shiidsen zahiral va gants huuhdedee beleg ugch chadahgui ichmeer yum daa ichig ichig ichig bna daa hu huuhdedee beleg ugch chadahgui archaagui zahiral ve ichig ichig ichig