fbpx Х.БАДЕЛХАН: БХБЯ 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 7 секунд

Х.БАДЕЛХАН: БХБЯ 100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд Б.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон холбогдох нийслэлийн төр захиргааны байгууллагын удирдлагуудтай ажил хэргийн уулзалт өрнүүллээ. 

Барилга, хот байгуулалтын яам иргэдийг хямд өртөгтэй, чанартай орон сууцаар хангах, орон сууцны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр анхаарч, ажиллаж буй бөгөөд Ерөнхий сайд, Засгийн газраас өгсөн үүрэг, чиглэлийн дагуу 100 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байна. Энэ хүрээнд Төр, захиргааны байгууллагууд нягт хамтран ажиллах нь чухал байгааг уулзалтын үеэр талууд онцоллоо.  

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг уялдуулж хэрэгжүүлэх, чөлөөлөгдсөн газраа ашиглах, цаашлаад нөхөн төлбөр олгож иргэдээс газрыг авах, хотоос зайдуу газруудад байгальд ээлтэй дэд бүтцийг нь бий болгож орон сууц барих зэрэг олон хувилбарыг хэрэгжүүлэх боломжтой талаар санал солилцов. 

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан “Манай яам, хотын захиргаатай хамтран 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг эрчимжүүлэн, зарим холбогдох асуудлыг Засгийн газрын түвшинд хэлэлцэн шийдвэрлүүлэн ажиллах нь зүйтэй” гэдгийг хэллээ. 

Ингээд БХБЯ болон Улаанбаатар хотын захиргааг хамарсан өргөн хүрээнд ажиллах ажлын хэсэг байгуулж, ажлын хэсгийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар ахлахаар боллоо.

Түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх хүрээнд баригдаж буй “Буянт-Ухаа” 2 хорооллын хоёрдугаар ээлжийн 972 айлын орон сууцны бүтээн байгуулалтын ажил дуусаж байна. Ирэх долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар оруулан эцэслэн шийдвэрлэхээр тохиролцлоо. 

Мөн хоёр талын уулзалтаар Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж болон “Харгиа” цэвэрлэх байгууламж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулах ажлыг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм. 

Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж барих ажил урагштай явж буй бөгөөд компаниа сонгож, гэрээгээ байгуулаад байна. Энэ нь урт хугацааны асуудал бөгөөд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох хүртэлх хугацаанд  олон жил хуримтлагдсан лагийг үнэргүйжүүлэх, усгүйжүүлэх арга хэмжээ авч байгааг сайд Х.Баделхан мэдээллээ. 

Харгиа цэвэрлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлж, Эмээлтийн үйлдвэрлэл, технологийн парк байгуулахаар төлөвлөсөн ч Эмээлтэд хэзээ цэвэрлэх байгууламж барих, баригдаж ашиглалтад орох хүртэл “Харгиа” цэвэрлэх байгууламжийг хэрхэн ажиллуулах зэрэг шийдэл эрсэн олон асуудлаар ярилцаад ойрын хугацаанд зарим асуудлыг шийдэж, ажлыг эрчимжүүлэхээр боллоо. 

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМ

С.Амарсайхан: Агаарын бохирдлыг бууруулахад иргэн бүрийн оролцоо чухал

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

Монголчуудын мартаж үл болох өдөр: Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20

АНУ ба Европын Холбоо буюу “Европын нэгдсэн Улс”, НАТО

С.Бямбацогт даргын бэрийн хууль гэрлийн хурдаар орж ирлээ гэж гишүүд нь бухимджээ…

Ургадаггүй ногоо, унтардаггүй түймэр гэж байхгүй. Юун сүртэй юм гэв үү ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

Н.Оюунтуяа: Ясны сийрэгжилттэй эсэхээ жил бүр шалгуулж байгаарай

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

“Далд фронтын дайчид”-ын нэг А.Эрдэнэдалай

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

БУРИАД ГЭХ НЭРШИЛ

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

Б.Жавзандорж: Бид эрсдэлийг аль нэг салбараар бус, цогц байдлаар харах хэрэгтэй

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​