fbpx Судлаач Ганаа: Монголчууд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт огт оролцолгүй гучин жил боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
31 минут 7 секунд

Судлаач Ганаа: Монголчууд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт огт оролцолгүй гучин жил боллоо

Хандалтын тоо, мэдээлэл, дүн шинжилгээний агуулга гээд аль ч утгаараа Монголын хамгийн олон уншигчтай нийтлэлчдийн нэг бол олонд судлаач Ганаа нэрээрээ танил болсон Дашзэвэгийн Ганхуяг. Гэхдээ энэ эрхэм яагаад ч юм бэ? хэвлэлд төдий л нээлттэй бус байдаг. Саяхан  “25-р суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт зочилж, ярилцсан нь бараг ганцаараа оролцсон анхных нь теле ярилцлага. Хэвлэлд 2009 оноос хойш  ярилцлага өгөөгүй ч байх шиг. Бүхэл бүтэн 10 жил телевиз, радиод ганц ч ярилцлага өгөөгүйд нэлээд ноцтой шалтгаан байж л таараа... 

Түүн рүү утасдан хэрэг зоригоо өгүүлбэл : “Гэрт хүрээд ир” гэх нь тэр. Саяхан хэвлэгдсэн “Шок номлол -гамшгийн капитализмын сүйрэл”, “Хятадын стратеги” номыг бичгийн ширээндээ дэлгэсэн байдалтай “Ганаа ах номоор тасардаггүй бололтой юм аа” гэхэд өөдөөс “бараг номын дэлгүүрийн лангуун дээр очихоос нь өмнө эрхлэн хэвлүүлэгчид нь авчраад өгчихдөг юм” гэсээр угтав. Бидний яриа цаг үеийн асуудлаар эхэллээ.

- Үндсэн Хуулийн Цэцэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгатай холбоотой асуудлаар өргөдөл гаргасан. Үндсэн Хуулийн Цэц ч асуудлыг хэлэлцэх гэж байна. Яагаад энэ өргөдлийг гаргах болов?

- Д.Гантулгатай холбоотой асуудлаар өргөдөл гаргасан гэж тодорхойлох нь буруу байх. Би тэр хүүхдийг танихгүй, уулзаж байгаагүй, бараг гудамжинд санаандгүй зөрж байгаагүй ч байж мэднэ. Харин зарчим, хуулийн мөн чанартай холбоотой асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд өргөдөл гаргасан.  Нэг жил хүрэхгүй хугацааны дараа УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль эхлэх гэж байна. Одоо улс төрийн мэдээлэл харьцангуй бага, ажин түжин юм шиг байгааг анзаарч байна уу?! Шалтгаан нь их энгийн. УИХ-ын 2020 оны сонгуульд голлох намуудаас нэр дэвших хүсэлтэй хүмүүс Тусгаар Тогтнолын Ордон, Ардчиллын ордон зэрэг хэдэн газраар гүйлдээд, дарга нарынхаа өрөөний үүдэнд ёстой ядаргаа болтлоо дугаарлаж, сайн муу янз бүрийн аргаар тохиролцоо хийж яваа. Бас хоорондоо дотоодын чимээгүй дайн хийж байгаа. Тэр ч гэхдээ тусдаа асуудал.

Харин УИХ-ын ээлжит сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлдээд байхад нөхөн сонгууль хийж, яг яах гээд байгаа нь үнэхээр утгагүй.

 

Нөхөн сонгуулиар нь нэг хүн гараад ирлээ гэж бодьё. Хэдхэн сар л УИХ-ын гишүүнээр ажиллана. Сонгогдоод ороод ирэхэд нь УИХ-ын хаврын чуулган дуусчихсан байна. УИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш МАН-ынхан ирэх сонгуулиа яриад л таарна. Гэтэл юу ч хийх боломжгүй УИХ-ын гишүүн сонгох энэ тэнэглэлийн төлөө зөвхөн төсвөөс албан ёсоор 287 сая төгрөг зарцуулна.

 

Жинхэнэ бодит зарлага бол үүнээс бараг арав, хорин дахин их буюу хэдэн арван тэрбум төгрөгөөр хэмжигдэнэ. 

Мөн хамгийн гол асуудал нь парламентын халдашгүй байдал, тогтвортой байдлыг үгүй хийх зарчмын маш том гажуудал, буруу жишиг бий болгоно. Хойшид хүссэн УИХ-ын гишүүнээ шүүхийн шийдвэр гараагүй байхад нь буюу ямар нэг хэрэгт шалгагдаж эхлэнгүүт нь “сугалж” аваад явчихдаг болох нь. Тэгэхээр, би эрх баригчдаас асуумаар байгаа юм. Нөгөө парламентийн засаглал гэж орилдог чинь хаачсан юм, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлая гэж орилдог чинь хаачсан юм.

 

- Парламент гэснээс Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ыг өөрөө тарахыг дахин санал болгосон...

 

Зөв шд... Ер нь бол ийм дампуу УИХ тарсан нь дээр ... Д.Гантулгын тойрог дээр нөхөн сонгууль хийх биш бүгдээрээ тараад ээлжит бус сонгуулиа явуулсан нь бараг зөв байх.

 

- Д.Гантулгатай холбоотой сэдвийг ингээд дуусгая. Үндсэн Хуулийн Цэц тодорхой шийдвэр гаргасны дараа энэ талаар хангалттай ярьж бичих байх. Хэвлэлд барагтай л бол ярилцлага өгдөггүй хүн нэг ил гарахаараа улс төрийн амьдралд нилээн шуугиан дэгдээчих бололтой юм. Бараг улс төрч болгон өөрт нь ямар нэг байдлаар Хятад гэсэн шошго наачих вий гэдгээс айж, дөлдөг болчихсон энэ үед та ШХАБ-т элсэх нь зөв гээд ярьж байх юм ?

 

Бид энэ тухай дүгнэхийн өмнө ардчилсан нийгэмд шилжсэнээс хойшхи 30 жилийн хугацаан дахь манай улсын гадаад бодлого хэрхэн яаж хэрэгжиж, ямар үр дүнд хүрсэнийг сайтар эргэцүүлэх ёстой. 1990-ээд он гармагц буюу ардчилсан системд шилжсэнээс хойш манай улсыг коммунист дарлалд байлгаж байсан Орос улсын дагнасан нөлөө байхгүй болсон, хоёр хөрштэйгээ эн тэнцүү харьцах ёстой гэсэн үндэслэлээр Хятадтай идэвхтэй харилцаж эхэлсэн. Мөн хамгийн гол асуудал нь гуравдагч хөрш гэсэн нэр томъёолол гаргаж ирсэн төдийгүй яг энэ төсөөллөөрөө Монгол улсыг эдийн засгийн интеграцид оруулахаар зүтгэсэн. 

Бүр тодорхой хэлбэл Зүүн Хойд Азид элсэнэ гэж манай улс төрчид арав гаруй жил оролдсон. Зүүн Хойд Ази гэж ямар нийтлэгийг хэлж байна гэхээр Япон, Солонгос, Монголын Дорнодын хэсэг, Хятадын Манжуурын хэсэг, Оросын алс Дорнодын хэсэг гээд таван бүс байдаг. Тэр олон оролдлогын нэг нь ерээд оны эхэн үед санаачилсан "Түмэн гол" төсөл. Тэр нь бүтээгүй.  Зүүн Хойд Азийн тухай онолын үндэслэлтэй холбоотой асуудлыг Баабар хариуцаж, хэд хэдэн өгүүлэл бичиж байв. Тэгэхдээ энэ суртал нэвтрүүлэг сүүлдээ үнэхээр утга учраа алдаж, Зүүн Хойд Ази гэдгээсээ Хятад, Орос, тэр бүү хэл Японыг хүртэл оруулалгүй хасчихсан. Үндсэндээ Монголчууд Солонгостой “ах дүү” болж байгаагаа л  Зүүн Хойд Азийн интеграци гэж нэрлэж явсан хэрэг. 

Тэр ч байтугай АН-д "Зүүн Хойд Ази" гэж фракц хүртэл байгуулагдсан.

 

Мэдээж Зүүн Хойд Азийн хамтын нийгэмлэг нь ийм өрөөсгөл бодлого баримталж буй, явцуу эрх ашгаа урьтал болгосон нөхдийг яаж авах вэ дээ ?! Эцэстээ Монголын нэр бүхий улстөрчид, тэр дундаа улсын Ерөнхийлөгч нар Солонгосоос мөнгөн дэмжлэг авдаг сүлжээтэй л үлдсэн.

 

Зүүн Хойд Азийн нийгэмлэгийн нэг хэсэг болох төлөвлөгөө ингээд аажим аажмаар замхарч, Солонгосын оронд Японы нөлөөлөл нэмэгдэж, "Өвсний үндэс” гэх мэт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн. 

 

Энэ үестэй зэрэгцэн Монголын эрх баригчид АСЕАН буюу Зүүн Өмнөд Ази руу орно гээд дахиад арван хэдэн жил оролдсон. Байсхийгээд л очно, байсхийгээд л манайхыг элсүүлээч гэж гуйна. Авдаггүй ээ. Сүүлдээ бүр аргаа бараад эрдэм шинжилгээний байгууллагынх нь нэг институцид элсэе гээд ч орж чадаагүй. Эцэстээ арваад жилийн идэвхтэй үйл ажиллагааныхаа  дүнд манай улс АСЕАН-ны ойр зуурын хурал зөвлөгөөнийг нь хийдэг газар болсоон, яахав. Тэр хурал зөвлөгөөнд нь Лаос, Афганистантай туршлага солилцох, Киргизтэй яриа хэлэлцээ хийж, санал солилцох гэх мэтийн л хөгийн жижиг асуудал ярина л даа, чааваас гэж...

 

 

Өөрөөр хэлбэл эрх баригчдын 30-аад жил гадаад бодлогын чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүнд манай улс дэлхийн хөдөлмөрийн хуваарьт орж чадаагүй юм. Эцэст нь Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхдаа ACEM-ыг Монголд зохион байгуулсан. Амихандаа Дорнод, Өрнөдийг холбочих түлхүүр нь Монгол болчих гээд үзсэн байх л даа. Гэхдээ юу боллоо гэж Дорно Өрнө хоёр нь Монголоор түлхүүр хийлгэх вэ дээ ?! АСЕМ зохион байгуулж байгаа нэрээр их хэмжээний мөнгө үрээд, хулгай луйврын баахан хэрүүлтэй л хоцрох шив дээ. Ийм холион бантангаа нэг их тогтвортой гадаад бодлоготой байсан, түүнийгээ уламжлан хандгалах ёстой гэдэг бол шулуухан хэлэхэд “нохойн баас” л байхгүй юу. Уламжлаад, үргэлжлүүлээд байхуйц үр дүнтэй гадаад бодлого огт байгаагүй гэж дүгнэхэд болно . 

 

Биднийг ийн будилж байх хооронд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага байгуулагдан улмаар хөгжсөн. Эхлээд аюулгүй байдлын чиглэлтэй байсан нь үнэн. Гэхдээ өдгөө Оросын "ЕвроАзийн хамтын нийгэмлэг", Хятадын "Нэг бүс нэг зам"-тай маш их огтлолцсон, цоо шинэ интеграци, олон улсын хөгжлийн чиг хандлага  бүхий шинэ үеийн байгууллага болон төлөвшиж байна.

 

"Нэг бүс, нэг зам"-д гэхэд л 151 улс, "Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк"-д 150-иад орон нэгдсэн ба энэ тоо улам бүр өсөн нэмэгдэж байна. Дэлхийн хөгжлийн чиг хандлага зүүн тал руу чиглэж эхэлж байгаа нь юм ойлгодог хэн бүхний нүдний өмнө ил байна. Харин манай зарим улс төрчид 1990-ээд оны психологоосоо одоо ч салж чадахгүй байх шиг. Дэлхийн хөгжлийн хандлага, хүчний харьцаа хамаагүй өөр болчихсон л доо, уг нь.

 

- “Хүйтэн дайны үе” шиг сэтгээд байна гэсэн үг үү ?

 

- Тийм. Жишээ нь Ц.Элбэгдорж бол АНУ-ын дангаар ноёрхол эхэлж байх үеийн улс төрч. Гэхдээ Ц.Элбэгдоржийн гадаад бодлогын санаачилгууд бүгд амжилтгүй болсныг санах хэрэгтэй. "Зүүн хойд ази"-д элссэн үү? Элсээгүй. Монголын улс төрч нэртэй хэдэн луйварчин Солонгосоос хахуулийн мөнгө авч, Мүүнийн шашинд нь орсоноос өөр ямар ч үр дүн гараагүй. 

“Зүүн Өмнөд Азид” элссэн үү ? Элсээгүй. Элсээгүй ч гэж дээ, элсүүлэхгүй байгаа юм чинь. Харин Зүүн Өмнөд Азийн жижиг сажиг “үй түмэн” хурал зөвлөгөөнийг хийж, мөнгөө шал дэмий үрдэг тэнэг улс болсон.     

ШХАБ-ын үүссэн түүх, хөгжлийн явцад буй болсон өөрчлөлт, дүрэм журам, гишүүнчлэлтэй холбоотой үүсдэг давуу болон сул тал зэрэг асуудлыг би нарийвчилж судалсан. Ямар ч хатуу заалт, хэт тулгасан үүрэгжүүлэлт байхгүй.

 

Ер нь зөвхөн ШХАБ ч гэлтгүй орчин үеийн олон улсын байгууллагууд угаасаа  хатуу гишүүнчлэлтэй байхаа болиод удаж байна. Оролцогч гээд бүртгээд, дуртай үедээ орно, дуртай үедээ гарна. Улсын Ерөнхийлөгчөөр 8 жил ажиллаж, гадаадын хурал зөвлөгөөнд бишгүй л оролцсон санаатай юм байж Ц.Элбэгдорж одоо иймхэн юм ойлгохгүй байгаа нь үнэхээр балайрал.

 

Ер нь Ц.Элбэгдорж лекц уншаад, элдэв долоон онол яриад эхэлбэл Монгол улс сөнөж байгаагийн шинж мөнөөсөө мөн. Ямар ч боловсролгүй нэг эргүү нөхөрт 30 жил хууртчихаад, тэр бүү хэл хашралгүй одоо ахиад үгэнд нь орох гээд байгаа нь зүгээр л тэнэглэл. Мэдээж Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх дургүй хүчин байгаа. АНУ тэргүүтэй барууныхан. 

 

- Яагаад  Монгол Улсыг ШХАБ-д элсүүлэх дургүй байна гэж ?

 

- Өнөөдөр дэлхий даяар улс төрийн болон эдийн засгийн бодит өрсөлдөөн явагдаж байна. АНУ  1990-ээд онд эзэлж авсан дэлхийд тэргүүлэх байр сууриа алдана гэж бодохгүй биз дээ?  Жанжлах байр сууриа хэдийн алдчихсан, гэхдээ ноёлох байр сууриа хэвээр нь хадгалахын төлөө маш идэвхтэй ажиллаж байгааг бид харж байгаа шүү дээ. Товчхондоо бол эрх ашиг, геополитикийн маш том сөргөлдөөн өрнөж байна. Гэхдээ Монгол улс аль нэгэн оронд таалагдах гэж бодлогоо тодорхойлохгүй, гагцхүү үндэсний эрх ашгаа дээдлэх ёстой. Тэр нь өнөөдөртөө бол дэлхийн хөдөлмөрийн хуваарьт орох. Өнөөдөр бид огт ороогүй буюу юу ч хийхгүй суугаад байна.

 

 

Хоёр хөршөө буруушаах, үзэн ядан үзлийг улс төрчид, зарим нэр бүхий сэхээтнүүд хүртэл ил тод ярих боллоо. “Хятадаар айлгах” явдал бол бүр замбараагаа алдлаа.

 

 

Эдүгээ Хятадын эдийн засаг дэлхийд дээрээсээ хоёрдугаарт, Оросын эдийн засаг найм хавьцаа явж байна.

 

Дэлхийн хоёр том эдийн засгийг, тэгээд өөрийнхөө заяагдсан хоёрхон хөршийг нулимчихаад ямар нэгэн хөгжил дэвшил, гадаад худалдааны ашиг, эдийн засгийн тэлэлт ярьж болох уу ? Мэдээж болохгүй. Тэгэхээр энэ бол зүгээр л үзэл суртлын дайны илрэл.

 

Яг бодит байдал, бодит хандлага нэг өөр, үзэл суртлын дайн, тархи угаах гэдэг түүнээс тэс өөр. Барууны суртал нэвтрүүлэг маш сайн ажилладаг. Болсон болоогүй Англи хэлтэй, анализ хийх чадвар тааруу, уншсан юмаа эргүүлж ярьдаг бацаанууд хүртэл номлол айлдаад, ард түмний тархи угаагаад байдаг болчихож. Жишээ нь : "Оюу Толгой" компани Монголын бараг бүх телевиз, бүх сонин, зарим сайтууд, нэр хүнд бүхий нийтлэлч, сэтгүүлчидтэй хамтран ажиллах гэсэн албан ёсны тодотголтой үнэн чанартаа бол “хаалтын гэрээ” хийгээд мөнгөөр худалдаж авсан баримт байна. Хоёрхон жилийн дотор нийт дөчин зургаан мянган гэрээ хэлцэл хийсэн. "Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо би эндүүрээд хорин хэдэн мянга гээд буруу хэлчихсэн байна лээ. Өдрийн од шиг л цөөхөн хүн, ганц нэг сайт, сэтгүүлч, нийтлэлчид  ямар нэг хаалт, боолтгүйгээр бодит шүүмжлэл өрнүүлсэн байх. Энэ бол суртал нэвтрүүлгийн өргөн фронт ажиллаж, тархи угааж буйн ердийн ганц л жишээ.

"Оюу толгой"-гоос ашиг олохын тулд тухайн улсынх нь хэвлэл мэдээллийг нь худалдаж авч байна гэсэн үг. Ингэхээр нийт мэдээллийн орчин дахь агуулгын дийлэнх нь Оюутолгойн зорилтот контент болчихож байгаа юм. Энэ хирээрээ Оюутолгойн төслийн суртал нэвтрүүлэгт үнэмших, тэр бүү хэл магтах хүний тоо олширно. Геополитикт ч ийм үзэл суртал өрнөдөг. 

 

- "Оюу толгой"-н гэрээг байгуулахад ажлын хэсэгт ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн  "Дубайн гэрээ"-г шударга бус, уг гэрээгээр Оюутолгойг барьцаанд тавиад олон улсын банкнуудаас  босгосон хөрөнгөө "Рио тинто" зөвхөн Оюутолгойд биш бусад төсөлдөө ч зарцуулах схемийг боловсруулсан гэж ярьж байх юм?

 

- Үнэн. Гэхдээ давын өмнө Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээний тухай ярья. 

Оюу толгойд "Овоот толгой"-н нүүрсийг үнэгүй шахам аваад зарсан мөнгөөрөө. хөрөнгө оруулсан. Өөрөөр хэлбэл өөрийнх нь юмыг зараад өөрөөс нь худалдаж авч байна . Ийм гэрээ шударга байдаг юм уу ?! 

Цаашилбал Оюутолгойн хөрөнгө оруулалтын болон Дубайн буюу далд уурхайн санхүүжилтын гэрээг гардан байгуулсан Ерөнхий Сайд асан С.Баярын АНУ дахь олон байрны асуудал, Ерөнхий сайд асан Ч. Сайханбилэг, Сангийн Сайд, ЗГХЭГ-ийн дарга, Монгол Улсын Сайд асан С.Баярцогт нар илт хээл хахууль авсан нь өдөр ирэх тусам тодорхой болж байна. Ухвал их юм гарна, гэхдээ товчхон ярья.

 "Дубайн гэрээ". Маш энгийнээр тайлбарлавал геологийн нөхцөл хүндэрсэн тул мөнгө шаардлагатай, ахиад хөрөнгө оруулалтын мөнгөө нэм л гэсэн хэрэг. Процедур нь бүр хөгийн. Монгол Улсын Ерөнхий Сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн зэс, нүүрсний захирал Ж.Себистианы гэрт тав хоносон байдаг. Ингэхдээ хүүхдийнх нь гэрийн даалгаврыг хийж өгч байгаад нэгэнт эх нь бэлэн болсон "Дубайн гэрээ" гэгчийг байгуулсан. Энэ мэдээллийг Монголоос биш, гадаад хэвлэлээс олж авсан юм. 

Гэрээний агуулга, байгуулсан үйл явц нь тэр чигээрээ луйвар. Ийм илт луйврыг эсэргүүцэнгүүт л гадныхан хөрөнгө оруулалтаа зогсооно гээд улс төрийн болон эдийн засгийн шахалт үзүүлж ч байх шиг. Энэ бол зүгээр л неоколонизм, шулан мөлжлөгө. Эдгээр хоёр гэрээг байгуулах үйл явцад МАН, АН-ын толгой хэсэг нь тэр чигээрээ оролцчихсон. Иймээс ч гэрээг сайжруулах талаар юу ч хийхгүй өдийг хүрээд байна. 

 

- Муусайн популистууд “Оюу толгой”-г зогсоож, барууны хөрөнгө оруулагчдыг хөөх нь зөв гэж яриад байна? гэх л та бид хоёрыг?

 

- Хөөж явуулья гэсэн хүн алга. Тооцоо судалгаагаа нарийвчилж хийгээд, Монгол улсад илт хохиролтой зарим заалтыг өөрчилж, сайжруулах нөхцлөө тулгана.

Яриа хэлэлцээр бол аливаа бизнесийн тэр дундаа мега төслийн салшгүй нэг хэсэг.

 

Гэрээгээ сайжруулах санаачилга гарган, ярилцаж хэлэлцэх санал тавихаар хөрөнгө оруулагч маань гомдоод явчих байхдаа гэдэг үхээнц үзлийг яриад сурталчлаад байгаа бол ямар юмных нь боловсролтой хүн байх вэ дээ ?!

 

Мөн Оюутолгой гэрээний хамгийн ноцтой сөрөг үр дагавар нь манай улсын уул уурхайн салбарт байгуулах бусад гэрээнүүдэд үлгэр жишээ, жишиг болж буй явдал юм.

Жишээ нь: Тавантолгой ч гэдэг юмуу тодорхой төслийн хөрөнгө оруулалтын талаар гэрээ хийх гэхээр, Хятадын компаниуд ийм аргумент дэвшүүлж байгаа юм. “Найзуудаа, АНУ тэргүүтэй барууныхан танай стратегийн түнш мөн үү? Мөн. Хятад бас стратегийн түнш мөн үү? Мөн. Тэгээд яагаад та нар барууныханд зүгээр шахуу энэ ордоо өгчихөөд, манайхтай гэрээ байгуулах болохоороо эсрэгээрээ чангалаад байгаа юм бэ? Учир шалтгаан нь юу юм бэ?” гэдэг. Манайхан хэлэх үггүй болохоороо өөдөөс нь тэнэг юм шиг мэлийхээс өөр аргагүй. Хамгийн харамсалтай нь манайханд ийм учиртай юмаа гээд хэлчих ямар ч тайлбар олддоггүй. Иймээс Оюутолгойн гэрээг сайжруулах нь зөвхөн тухайн төсөлтэй биш, Монгол улсын уул уурхайн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалтын аливаа гэрээг цаашид хэрхэн байгуулж, зөв зохистой ашиглах вэ? гэдэгтэй холбоотой нэн чухал асуудал.

 

- Оюутолгойн тухай яриа МАНАН гэдэг ойлголттой шууд холбоотой. МАНАН гэдэг нэр томьёог анх 2010 оны үед нийтлэлч Баатархуяг ашиглаж байсан санагдана. Өнөөдөр МАНАН гэдэг үг хүн бүрийн амны уншлага болж, төрийн удирдлагууд хүртэл өөрсдөө МАНАН-тай тэмцэж байна гэж ярьдаг болсон байна. Гэхдээ улс төрчид, иргэд МАНАН-гаа зөв томъёолж ойлгож чадаж байна уу? Эсвэл Ц.Элбэгдоржийн сүүлд буй болгосон дэглэм доторхи жижиг бүтцийг МАНАН гэж нэрлээд байна уу? 

-

Тийм ээ, А.Баатархуяг анх гаргаж байсан. Хэлбэрийн хувьд МАН, АН гэсэн товчлолыг нийлүүлсэн, агуулгын хувьд яг л МАНАН шиг төөрч, будлиулсан гэсэн илэрхийлэмжтэй их оновчтой нэр томъёо. МАНАН анх Н.Энхбаярын үед үүссэн. Н.Энхбаяр, Р.Гончигдорж хоёр нийлж нам дамнасан "Алтангадас" ассоциаци гэдэг албан ёсны бүтэц байгуулснаас улбаатай. Дарга нь АН-ын Р.Гончигдорж, дэд дарга нь МАХН-ын (одоогийн МАН) Б.Бямбадорж болж байлаа. Ярилцлагын өмнө хэсэгт дурьдагдсанчилан Монгол улс Зүүн хойд азид нэгдэнэ гэж ид пижигнэж байх үед болсон хэрэг. Иймээс ч Солонгосоос тодорхой санхүүгийн дэмжлэгтэй, тогтмол үйл ажиллагаатай, “Алтангадас” нэртэй сэтгүүл хүртэл гаргадаг, бүтэц нь нилээн бэхэжсэн байгууллага байсан. Нэрэн дээрээ төрийн бус байгууллага нэртэй энэ бүтэц бол нидэр дээрээ Н.Энхбаяр, Р.Гончигдорж нарын үеэс эхэлсэн намын албан ёсны бүтцийн гадуурх буюу намд захирагдахгүй, төрийн гадуурх буюу төрд захирагдахгүй пирамид бүлэглэл.

Пирамид бүлэг гэж улс төрийн шинжлэх ухаанд төр, намын болон эдийн засгийн тодорхой секторуудыг өөртөө тасалж авчихсан, нууц ажиллагаатай, хатуу шаталсан удирдлагатай, явцуу бүлгийг хэлдэг. Хэд хэдэн явцуу бүлгүүд бий болж, хоорондоо өрсөлддөг. Гол албан тушаалуудыг авсан нь ноёлох бүлэглэл болдог.

 

Улмаар бусад пирамид бүлэглэлээ хавчин хяхдаг ийм л дэглэм Монголд бий болсон. Үүнийг л нөгөө “шударга бусын хонгил” гээд л байгаа болохоос яг тийм шударга бусын хонгил гэж байхгүй. Шинжлэх ухааны хэллэгээр бол пирамид бүлэглэлүүд л хоорондоо байлдаж байна. Тэгэхээр дүгнэлтээ хийе. Ц.Элбэгдоржийн бүлэглэлийг л устгачихвал пирамид бүлэглэл байхгүй болчих уу? Мэдээж үгүй. Н.Энхбаяраас үүсэлтэй, С.Баяраар дамжаад, улмаар Ц.Элбэгдоржийн мэдэлд ирсэн энэ голлох пирамид бүлэглэлийг устгах нь зөв. Гэхдээ дараа нь Монголд ерөөсөө дахиж пирамид бүлэглэл үүсэх бүх нүх сүвийг хаах хэрэгтэй. Хуулийн, сонгуулийн гээд бүхий л аргаар. Үүнийг ярихгүйгээр ганц бүлгээ л яриад, пирамидын орой дээр байгаа хүмүүсээ сольсноор л асуудал дуусна гэж бодож байвал эндүүрэл.

 

 

- УИХ-ын 2020 оны сонгуулийн үйл явц, үр дүнгийн тухай таны прогноз ямар байна ?

 

- Товчхондоо бол жонхуу болно. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнгээр бүрдсэн парламент шийдэх ёстой асуудлаа ч шийдсэнгүй, иргэдийн амьдралд хэрэгтэй шийдвэр ч гаргасангүй, тэр бүү хэл улс төрийн буюу өөрсдийнхөө орчинд ужгирсан идээ бээрээ ч шахаж чадахгүй дүлэгнэсээр, үхээнц царайлсаар бүрэн эрхээ дуусгах нь.  

Яахав, Ц.Элбэгдоржийн пирамид бүлгийг эвдэх анхны алхмуудаа хийсэн гэж л сайшааж болох юм. Өөр ч нэг их олигтой шийдвэр гаргаж чадсангүй 2020 онтой золгох нь. Өөрөөр хэлбэл мөнөөх ужгирсан замбараагүй байдлын хугацааг л дахиад дөрвөн жилээр л сунгах нь бараг тодорхой болчихлоо. Сонгуулийн үр дүнгийн хувьд аль нэг нам илт давуу ялахгүй.

 

- Судлаач Д.Ганхуягийн анализ нийтлэлүүдийг унших дуртай залуус, сэхээтнүүд цөөнгүй бий. Харин таны намтрыг тэр бүр мэдэхгүй болов уу?. Ямартай ч одоогийн МАН буюу МАХН-ын УЗ-ийн гишүүн, УИХ-ын дэргэдэх судалгааны төвийн захирлаар ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр албан тушаалаа өгсөн гэх юм билээ?

 

УИХ-ын 1996 оны тухайн үеийн МАХН буюу одоогийн МАН ялагдсаны дараа Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин нарын хамт намын удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо. Харамсалтай нь Н.Энхбаяр тэргүүтнүүд намаа бэхжүүлэхийн оронд казино, тендер гэх мэт эдийн засгийн луйварт оролцож, мэдлэг боловсрол, ёс суртахуун нь эргэлзээтэй, мөнгөний сонирхол ихтэй нь илт анзаарагдам сэжиг бүхий нөхдийг намын гишүүн болгож, багтаа элсүүлэх буюу  нам, цаашилбал Монгол төрд илт сөрөг үр дагавар авчирахуйц үйл ажиллагаа явуулах болсон тул би сайн дураараа өөрөө өргөдлөө өгөөд огцорсон. Үзэл бодол таарахгүй намын ажлаа өгсөн хүнийг зүгээр л орхичихож болох л байсан. Гэтэл Н.Энхбаяртангууд намайг бүхий л ажил төрлөөс маань  халаад л, айлган сүрдүүлэх, дарамтлах гэж оролдож эхэлсэн дээ. 

Над шиг тийм өндөр албан тушаалтай байхдаа өөрөө өргөдлөө өгөөд явсан хүн МАН-ын түүхэнд ганц ч байхгүй дээ. Тэгэхээр өөрийгөө зарчимч, зоригтой эр л юм байна гэж боддог. (инээв.сур)

 

- Н.Энхбаярын үеэс МАН буруу замаар оржээ дээ. Одоо МАН-д нөхцөл байдал дээрдсэн болов уу?

 

- Бүр дордсон. Тухайн үед надад өөр сонголт байсан л даа. Жишээлбэл АН-ын гишүүн болох ч хувилбар байсан. Гэхдээ тандаад үзэхэд АН-ынхан Н.Энхбаяр тэргүүтэй МАН-ынхнаасаа  дээрдээд байх юмгүй, бүр улаан тэнэгүүд төдийгүй хоорондоо мөнгө, эрх мэдлийн явцуу эрх ашгаараа нэгдсэн нөхдүүд гэдэг нь тодорхой болсон. Өөрөөр хэлбэл угаасаа нэг системийн эрэг шураг болж нэг пирамид бүрдүүлж байгаа нь илт байсан. “Ийм шударга бус зүйлийг яагаад ч хараад сууж болохгүй” гэж бодсон учраас л ганцаараа байлдаад эхэлсэн дээ.

 

- Өөрөөр хэлбэл МАН, АН хоёр яг адилхан гэж та дүгнэж байна?

 

Мэдээж шүү дээ, М.Гал-Ариваа. Бүр 1998 онд би "Монгол дахь ардчиллын төгөлдөршил, төрийн байгууллагуудын чадавхи" гэж ном бичсэн.  Монголд системийн хямрал бий болж байна, авлига хээл хахуульд идэгдлээ, төр, намын үйл ажиллагаа, бүтэц буруу зам руу орлоо гэж дүгнэж байлаа. Системийн шинжилгээний дүгнэлт буруу байна гэж байдаггүй.

 

Тэгж дүгнэснээс хойш 21 жил өнгөрсөн байна. Өнөөдөр бол миний шинжлэх ухааны дүгнэлт хүмүүсийн амьдралд мэдрэгдэж, нүдэнд нь харагдах бодит үзэгдэл болжээ, харамсалтай нь.

 

- Та Ganaa.mn гэдэг блогийг тогтмол хөтөлж, шинжлэх ухааны олон арван нийтлэл бичиж байна. Бараг үнэгүй цахим номын сан ч гэж дүгнэж болохоор бүтээл. Энэ блогийг хөтөлж байгаа зорилго тань юу юм вэ?

 

- Манай нийгэм, улс төр буруу замаар явж байгаа гэдгийг олон нийтэд ойлгуулах л ганц зорилготой. Ингэхдээ шинжлэх ухааны үүднээс задлан шинжилгээ хийх ёстой, мөн олон нийтэд ойлгогдох хялбаршуулсан хэлбэрээр бэлтгэн, түгээх ёстой. Энэ зорилгоо биелүүлж чадаж байгаа гэж боддог шүү.

 

- Би ч гэсэн тэгж дүгнэдэг. Нөгөөтэйгүүр таньтай ярилцууштай сэдэв үнэхээр олон байгаа гэж бодох юм,  иймээс ч бидний ярилцлага хожим үргэлжилнэ гэж найдаж байна? Арай дахиад 10 жил хэвлэлд ярилцлага өгчихгүй алга болчихгүй биз дээ? Та.

-

Харин л дээ.  Улс төрч гэх дуракууд шиг телевизийн эфир, сонины зай бөглөөд яахав дээ л гэж боддог юм. Ер нь бол юм уншдаг хүн ganaa.mn блог дээрээс миний бүх судалгаа, дүн шинжилгээ, байр суурийг тогтмол мэдэх боломжтой шүү дээ. Танай sonin.mn сайт дээр ч гэсэн цаг тухай бүрт нь  нийтлэгддэг биз дээ.

 

Ярилцсан М.Гал-Арив

Т.Баярхүү: Эд баялаг биш ёс суртахууныг дээдэлсэн цагт авлига буурна
Т.Баярхүү: Эд баялаг биш ёс суртахууныг дээдэлсэн цагт авлига буурна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​