Нийгэм / 2019/05/27 / 4

УЛААНБААТАР-ДАРХАН ЧИГЛЭЛИЙН ТҮР ЗАМЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ



Монгол Улсын Засгийн газраас Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх шийдвэрийг гаргасан билээ. Дээрх чиглэлийн одоо байгаа хоёр эгнээ авто замын шинэчлэлийн ажлыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хийх бөгөөд сонгон шалгаруулалтыг 5 хэсэг болгон зарлаж, засвар шинэчлэлтийн ажил гүйцэтгэх  компаниудын зөвшөөрлийг Азийн Хөгжлийн Банкнаас ирүүлээд байна.

Өнгөрөгч баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд болон  түр замын зураг төслийг боловсруулсан “Ар Си Эс Си” ХХК-ийн инженерүүд Улаанбаатар-Дархан чиглэлийн замд ажиллалаа. Түр зам тавих ажлыг Дархан, Сэлэнгэ, Булган, Төв, Баянчандмань АЗЗА компаниуд 40-50 километрээр хуваан гүйцэтгэх бөгөөд ажлыг 10 хоногт багтаан дуусгахыг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд үүрэг болгов. Түр замыг бүрэн хийж дууссаны дараа гол замын хөдөлгөөнийг хааж, гүйцэтгэгч компаниудын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ.



  • АРД ИРГЭДЭЭС · [202.9.42.163] · 2019/05/28

    эд нарт өөрт нь ашиггүй бол санснаар хийхгүй л дээ???? уул нь эрүүл хүн бол нэг урсгалыг нь хааж нөгөө урсгалыг нь засвар хийх хэрэгтэй баймаар юм


  • Зочин · [122.201.23.210] · 2019/05/27

    Огтлолцохгүй 2 урсгалтай зам болгоод өгөөчээ. Ядаж л аваарь осол буурна биз дээ. Замаа хийхдээ 1 нэг урсгалаар нь хааж байгаад хийх боломжтой баймаар юм.


  • Зочин · [122.201.31.172] · 2019/05/27

    oor chiglel shineer uusgeed tavij bolohgui umuu.ajil nemj mongo ideh gesen arga um baih daa


  • zochin · [150.129.142.189] · 2019/05/27

    Ehlvvlsen ni dr shvv