Өнөөдрийн зурхай


Аргын тооллын 6 сарын 17, Сумъяа гараг. Билгийн тооллын 15, Гар одтой, хөхөгчин тахиа өдөр. Өдрийн наран 4 цаг 52 минутад мандан, 20 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.


Энэ мэдээ таалагдаж байвал: