Э.Оюунболдын нэхэмжлэлийг шүүх өнөөдөр хэлэлцэнэ


Улсын аварга Э.Оюунболдын гаргасан Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хороонд нэхэмжлэлтэй гомдлыг Захиргааны хэргийн шүүх өнөөдөр хэлэлцэнэ. Энэ жилийн Үндэсний их баяр наадмаар барилдаж тав давж, шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээ авч, БНСУ-ын лабораторид илгээсэн. Уг лабораториос энэ оны наймдугаар сарын 05-нд ирүүлсэн хариугаар шинжилгээнд хамрагдсан 16 бөхөөс нэр бүхий хоёр бөхөөс авсан дээжид сэргээшийн төрлийн хориотой бодис илэрсэн тухай мэдэгдсэн.

Улсын аварга Э.Оюунболдоос авсан дээжид Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан “Хориглосон жагсаалт 2019”-д орсон S1.1A бүлгийн Станазол, S4 бүлгийн мелдониум, S5 бүлгийн гидрохлортиазид, хлориазид хэмээх дөрвөн төрлийн бодис илэрснийг Үндэсний бөхийн салбар хороо мэдэгдсэн юм.

Үүнтэй холбогдуулан улсын аварга Э.Оюунболд нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд наймдугаар сарын 30-нд нэхэмжлэл гаргасан юм. Уг нэхэмжлэлд допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дурджээ. 


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • dhkfjlkg · [202.55.191.205] · 2019/09/09

    gedseeree dvvren arhi dopingiin baas sejig hvrmeer.


  • зочин · [203.91.117.8] · 2019/09/08

    яр шарх гараад сэжгийн юм бэ допин хор аюултайдаа


  • Би · [59.153.114.86] · 2019/09/06

    Гахай их сонин дээ гадуур их тэнэдэг дээ гэм нь жаахан балиар даа гэдсээрээ дүүрэн сэргээштэй дээ