fbpx Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 0 секунд

Сүрьеэгийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах арга хэмжээг тасралтгүй хэрэгжүүлж байна

Сүрьеэ өвчний эмчилгээ, оношилгоог хүн амд хүртээмжтэй, чанартай хүргэхэд хүний нөөцийн хүрэлцээ, чадавх чухал үүрэгтэй байдаг.  
Монгол Улсын хэмжээнд 500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн сүрьеэгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
Эдгээр эмч, мэргэжилтнийг тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлээр Эрүүл мэндийн яамнаас тодорхой арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газраас сүрьеэгийн эмч мэргэжилтний нийгмийн асуудлыг шийдвэрлэн, цалинг 30 хувиар нэмэгдүүлсэн. Мөн сүрьеэ, БЗДХ-ын мэргэжлийн эмч нарыг ажиллуулах, тэднийг байрны асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр аймаг, нийслэлийн Засаг дарга нартай хамтран ажиллаж эхэлж байна.
Сүрьеэгийн эмч нарыг бэлтгэх, чадавхжуулахад анхаарч, сүрьеэгийн эмчийн мэргэжил олгох 2 жилийн сургалтыг 9 сар болгон, уг эрчимжүүлсэн сургалтад 2018-2019 онд нийт 36 эмчийг бэлтгэж байна. Энэ сургалтын төлбөрийг “Глобал” сангийн сүрьеэгийн төслөөр санхүүжүүлсэн.
Түүнчлэн сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чиглэлээр гадаадын сургалтуудыг зохион байгуулж байна. Энэ 2019 онд сүрьеэгийн 30 эмчийг БНХАУ-д сургасан байгаа юм.

Ингээд  ЭМЯ-ны НЭМГ-ын мэргэжилтэн С.Амарзаяа “Сүрьеэгийн эмч нарын тогтвор суурьшил, чанарын асуудал эмч нарын чадавхтай шууд холбоотой байдаг. Тийм учраас бид урт болон богино хугацааны сургалтад эмч нарыг хамруулснаар чадавхи сайжирна. Ингэснээр сүрьеэгийн чиглэлээр үзүүлэх тусламж үйлчилгээний чанар ч сайжрах тул цаашид энэ тал дээр анхаарч ажиллана.
Сүрьеэгийн эмч нарыг мэргэшил дээшлүүлэх сургалт нь гадны өндөр хөгжилтэй оронд очиж тэндээс суралцах, манайх юун дээрээ алддаг вэ, гадны орны давуу тал юу байдаг вэ гэдгийг олж харах сургалт байдаг. Сүрьеэгийн 500 гаруй эмч ажиллаж байна. Гэвч орон нутагт энэ чиглэлээр хүний нөөц дутагдалтай байдаг. Сүрьеэгийн мэргэжил олгох курс урт хугацаанд сурдаг байсныг богино хугацаанд сургаж эхэлсэн. Нийт 36 хүнийг мэргэшил дээшлүүлэх сургалтыг өнгөрсөн хугацаанд “Глобал” сангийн дэмжлэгтэйгээр хийж байгаа. Өөрөөр хэлбэл энэ сангийн тэтгэлэгтэйгээр сурч байгаа гэсэн үг юм” гэв.

СБД-ийн ЭМТ-ийн Сүрьеэгийн зохицуулагч Б.Ганпүрэв “Сүрьеэгийн сургалтыг үе шаттайгаар жил бүр зохион байгуулдаг. БНХАУ-д болсон 21 хоногийн сүрьеэгийн сургалтад хамрагдаад ирлээ. Энэ хугацаанд ОУ-ын сүрьеэгийн форум гэж зохион байгуулагдсан. Энэ форумаас сүрьеэгийн талаар илүү их мэдээлэл авсан.
Тус хотын оношилгоо нь Монголтай адилхан ч зарим нэг талаараа илүү харагдсан шүү. Сургалтаас олж авсан зүйл гэвэл шинэ, шинэлэг оношилгоо эмчилгээг харж, эх орондоо хэрэгжүүлж болох оношилгооны аргуудыг мэдэж авлаа. Хятадад ДОХ-ын өвчлөл их байдаг учраас ДОХ-той хүнд сүрьеэг илрүүлэх хялбар аргыг хэрэглэдэг юм билээ. Манайд бол харьцангуй бага байдаг юм билээ”

БГД-ийн ЭМТ-ийн Сүрьеэгийн эмч Г.Батнасан “Глобал сангийн дэмжлэгтэй 9 сарын эрчимжүүлсэн сургалт маш үр дүнтэй болж өнгөрсөн. Өмнө нь хоёр жилийн хугацаанд болдог байсан бол одоо “Глобал” сангийн дэмжлэгтэй 9 сарын хугацаанд боллоо. Сүрьеэгийн нарийн мэргэжил эзэмших сургалт гэхээр бүх зүйлийг мэдэж авсан. Оношилгоо эмчилгээний хувьд манай улс Хятадаас нэг шат илүү явж байна уу даа гэж харсан” гэв. 

Үс засуулбал өлзийтэй сайн
Үс засуулбал өлзийтэй сайн
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​