УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлгийг хийлээ. Чуулганаар зарчмын зөрүүтэй саналууд болон АН-ын зүгээс оруулсан саналыг хэлэлцсэн юм. Улмаар АН-ын зүгээс санал болгосон сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах саналыг хэлэлцэх явцад унагасан.
Үүнийг эс тооцвол Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг тэр чигт баталлаа. Санал хураалтыг илээр, гар өргүүлж явуулсан. Чуулганд 63 гишүүн оролцож, 100 хувийн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа.