fbpx ХЭҮК-ийн хүнлэг бус хуульч П.Оюунчимэгийг бушуухан зайлуулах хэрэгтэй болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
5 минут 11 секунд

ХЭҮК-ийн хүнлэг бус хуульч П.Оюунчимэгийг бушуухан зайлуулах хэрэгтэй болжээ

“Хуульчид хамгийн хүнлэг хүмүүс байх ёстой” хэмээн эрх зүйн онолчид эртнээс сургамжилсаар ирсэн. Харамсалтай нь манай зарим хуульчид бусдын зовлонгоор хоол олж идэхийн төлөө  хүнлэг чанар, шударга ёсыг уландаа гишгэж дэвслэх болсон гэвэл хэтрүүлсэн болохгүй. Энэ талаар олон жишээ баримт сөхөж болохоор байна. Тухайлбал, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа хуульч П.Оюунчимэг тэдний л  өрөөсөн дугуй болжээ. 

Ц.Элбэгдоржийг  Ерөнхийлөгч байх үед  түүний санал болгосноор П.Оюунчимэг нь ХЭҮК-ийн гишүүн болсон бөгөөд энэ оны 2 дугаар сарын 6-нд хууль ёсоор ажиллах бүрэн эрхийн хугацаа дууссан ч одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга болон ойр орчмынх нь хүмүүсийг бараадан, дахиад улиран ажиллах санаатай хөөцөлдөж яваа юм байна. Гэхдээ П.Оюунчимэгт тийм боломж олдохгүй байх. Учир нь дээр өгүүлсэн хүнлэг бус хуульч гэсэн ангилалд  зүй ёсоор багтах хүн тул албан тушаалаас чөлөөлөгдөж таарна. Гэвч хэзээ вэ. Мөн яагаад одоо болтол бүрэн эрхийн хугацаа дууссан хүнийг ажиллуулсаар байгаа зэрэг нь ихээхэн анаарал татаж байна. Нөгөөтэйгүүр, түүний элдэв ёс бус авир араншин,  хуйвалдаануудынх нь  балаг сүүлдээ бүр дийлэхээ болих шинжтэй болоод байгааг ч энд дахин нурших юун.

П.Оюунчимэг нь  өөрийн үүсгэн байгуулсан  “Жи Би эс Импекс” компаниар дамжуулан Эрдэнэт үйлдвэрт бараа шахдаг байжээ. Гэвч түүний энэ компани гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлж  байсан тул одоо АТГ-т шалгагдаж байгаа Ц.Даваацэрэн Эрдэнэтийн захирлаар томилогдож очоод  найдваргүй компанийн жагсаалтанд оруулан дахиж бараа таваар нийлүүлэх гэрээ хийхээ больсон байв. Ер нь П.Оюунчимэг Эрдэнэт үйлдвэрийг нэг бус удаа хулхидаж байсан гэдэг.

Мөн түүнээс гадна П.Оюунчимэгийн хүү  Б.Жавхлантөгс гэгч нь  2014 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Номун Виллаж хотхонд 106.5 мкв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг 298.2 сая төгрөгөөр худалдан авах гэрээ хийгээд уг байрандаа нүүж орсон байна. Гэвч худалдах, худалдан авах гэрээнийхээ үүргийг үл тоож, 298.2 сая төгрөгөө одоо болтол төлөөгүй яваа ажээ. Иймд анх уг байрыг худалдсан иргэн Т.Бат-Эрдэнэ өөрийн компанийг төлөөлөн шүүх, цагдаагаар явж зарлагдсан боловч мөнгөө бас л авч чадаагүй байна. Яагаад бүтэн таван жил гаруй болоход нэг ч төгрөг төлөөгүй юм бэ гэдгийг сонирхож  асуухад Т.Бат-Эрдэнэ нь энэ талаар хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр “П.Оюунчимэг цагдаа хуулийнханд нөлөөлөөд байгаа юм” гэсэн товч хариултыг өгч  байлаа. Мөн хүүд нь тэр байрыг  худалдсан  иргэн, компанийг ч буруутгах гэж оролдож байгаа юм байна. Өнгөрсөн оны нэгдүгээр сараас байраа чөлөөлж өгөхийг шаардсан боловч бас л үл тоомсорлон хөдөлж өгөөгүй ажээ.  Аргаа барсан худалдагчид нь сүүлдээ цагдаад хандсан байна. Гэтэл  П.Оюунчимэгийн нөлөөллөөр бас л асуудлыг шийдэх өгөлгүй, хэргийг удаашруулсаар байгаа нь  хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж буй нь тодорхой болов бололтой. Саяхан Т.Бат-Эрдэнэ  үүнийг нь нотолж хэлэхдээ “Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Гэхдээ тун удахгүй хөөн хэлэлцэх хугацаа дуусна. Тиймээс Засгийн газар, Ерөнхий сайд, УИХ-д хандан П.Оюунчимэгийг албан тушаалаас чөлөөлөхийг шаардаж байна” гэсэн юм.

Хуульчийн ёс зүйг хатуу баримталж, ямар ч үед бусдыг хохироохгүй байх нь ХЭҮК-ийн гишүүний эрхэм үүрэг баймаарсан. Харамсалтай нь П.Оюунчимэг хуульчийн хувьд дэндүү ялзарч яваа юм байна.  Бусдыг айлган сүрдүүлэхийг оролдохдоо “Би хэнийг ч шоронд хийлгэж чадна” гэх мэтээр аашилдаг болж. Энэ нь хуульч хүний амнаас гармааргүй л зэвүүн үг юм шүү дээ. Иймээс нэгэнт бүрэн эрхийн хугацаа нь дуусчихаад есөн сар гаруй болж буй түүнийг төрийн энэхүү өндөр, зөөлөн суудлаас бушуухан буулгаж зайлуулах хэрэгтэй болжээ.

О.Баяр

Шуурхай.мн 

Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​