Х.Баделхан:Оюутолгойн гүйлгээг Монголбанкаар дамжуулаад гүйлгээнд нь хяналт тавьж болохгүй юм уу


УИХ-ын гишүүн Х.Баделхан: Арван жилийн өмнө хэрвээ Оюутолгой, Тавантолгой хоёр орд ашиглалтад орох юм бол Монголын ард түмэн баяжна гэж байсан. Энэ хоёр орд асар их баялагтай. Монголын ард түмэн баяжна гэж байсан. 10 жил өнгөрлөө, хоёулаа ашиглалтад орлоо. Гэтэл ард иргэд ядуу хэвээр байна. Оюутолгой бол асар баялаг орд. Оюутолгойг дэлхийд бараг нэгд орно гэж ярьж байсан. Хүмүүсийн ярьснаар хөрсөн дор нь бараг Нью-Йоркийн хэмжээний том алт байгаа гэж ярьдаг. Энэ ч бас үнэн. Гэтэл өнөөдөр эндээс өгч байгаа өгөөж туйлын хангалтгүй байна. Үүнд л ард иргэд их гомдолтой байгаа. Тиймээс үүнийг авч хэлэлцээд гэрээгээ сайжруулах шаардлагатай. Эхний гэрээгээ хийсэн. Дараа нь Дубайн гэрээ хийсэн. Дубайн гэрээ бол олон хуулийг зөрчсөн, ашиггүй зүйл болсон гэдгийг хүмүүс хэлж байгаа.

Гаргасан бүтээгдэхүүн дээр нь бүрэн хяналт хийж чадаж байгаа юу. Хил дээр ганц хүн хянаад тамга дараад явуулдаг бол байдал хүнд шүү дээ. Яагаад өгч байгаа өгөөж нь дээшлэхгүй байна вэ. Оюутолгой бие даасан, тусгаар улс шиг л байгаа. Гүйлгээ нь манай Монголбанкаар дамждаггүй. Нэг удаа Монголбанкаар дамжуулна гэж шийдвэр гараад хэл ам болоод буцаж байсан. Монголын ард түмний өмч учраас Монголбанкаар дамжуулаад гүйлгээнд нь хяналт тавьж болохгүй юм уу. ТЭЗҮ нь бүрэн хийгдсэн үү гэсэн асуулт байна. Цаашид үүнийг сайжруулах ёстой гэсэн тогтоолын төслийг дэмжиж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • ОТ-н уурхайчин, нэвтрэгч · [202.70.34.115] · 2019/11/25

    Би 5 дахь жилдээ ажиллаж байгаа, тэр газрын дор ямар их алт бгаг хэлье. Зүгээр 1 бүтэн өдөр өрөмдөхөд зил-130 машины тэвшээр дүүрэх хэмжээний алтыг бид 3-уулаа гаргаж бсн тохиолдол ч бгаа гд бод, Хьюго-Дамменетийн хэсгийн давхарга бол цулдаа алт...................


  • Hairan eh oron min · [98.113.248.233] · 2019/11/21

    Zesnees gadna gazriin hovor metall garch bgaa! Herev hyanalt ni bdaggui yum bol.


  • зочин · [192.82.68.227] · 2019/11/21

    Зөв байна. Ганц зэс гарахгүй байгаа гэдэг үнэн. Сайжруулаад засаад явчих нь зөв.