Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий эхний өдөр эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, эмэгтэйчүүдийн 55, 59, 65 кг-ын жингийн барилдаан боллоо. ОУХМ Д.Гомбодорж долоо, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг зургаа, гавьяат тамирчин Э.Бэхбаяр тав, ОУХМ Б.Шоовдор, Э.Даваачимэг дөрөв, ОУХМ Л.Төртогтох, спортын мастер Б.Бямбадорж нар анх удаа улсын аварга болцгоов. Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг (59, 63, 65 кг), ОУХМ Д.Гомбодорж (66, 74, 79 кг) нар гурван өөр жинд улсын аваргын алдрыг хүртсэн юм. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 74, 97, эмэгтэйчүүдийн 50, 57, 68, 72 кг-ын жингийн барилдаан болно.
ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 61 кг (20 бөх): 1. Э.Бэхбаяр (Хангарьд) 2. Ц.Чинзориг (Мэргэд хангай) 3. Б.Хаш-Эрдэнэ (Алдар), Т.Түвшинтулга (Аваргууд)
70 кг (28): 1. Б.Бямбадорж (Алдар) 2. Л.Батбаяр (Женко) 3. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс), Г.Бэгзжав (Аваргууд)
79 кг (17): 1. Д.Гомбодорж (Мэргэд хангай) 2. Г.Төрболд (Женко) 3. Г.Цэрэнпунцаг (Хангарьд), Д.Төгс-Эрдэнэ (Аврагч)
92 кг (27): 1. Л.Төртогтох (Арслан) 2. Д.Гомбодорж (Аврагч) 3. Б.Өлзийсайхан (Хасу-Мегастарс), Ч.Алтангэрэл (Хилчин)
Эмэгтэйчүүдийн 55 кг (7): 1. Э.Даваачимэг (Хилчин) 2. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 3. Б.Халиунаа (Орхон, Ирээдүйн одод), Б.Хулан (Хангай хайрхан)
59 кг (8): 1. Б.Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Э.Гантуяа (Хилчин) 3. Ө.Пүрэвсүрэн (Женко), А.Наранцацрал (Аваргууд)
65 кг (7): 1. С.Батцэцэг (Хилчин) 2. О.Оюунтуяа (Хүч) 3. Г.Пүрэвцэцэг (Хасу-Мегастарс), Э.Цэвэгмид (Алдар)