Төв аймгийн Заамар сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компани нэрээ сольж, “Бүрдэл Майнинг” нэртэй болжээ.
Тус компани хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүйгээс нэг ажилтан саяхан амиа алдсан. Мөн өнгөрсөн гуравдугаар сард тус уурхайд нуралт болж зургаан хүний осолдсон хэрэг гарсан. Онцгой байдлын аврагчид ослын газар олон хоногоор эрлийн шумбалт хийж, хоёрыг нь эсэн мэнд гаргаж, дөрвөн иргэний цогцсыг хайж гаргаж авсан юм. Гэвч тус компанийн үйл ажиллагааг одоог хүртэл зогсоогоогүй байгаа билээ.