fbpx        Монгол хар тамхичдын орон болоход ойрхон болжээ   
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 24 секунд

       Монгол хар тамхичдын орон болоход ойрхон болжээ   

Хар тамхины хэрэгт манай урлаг соёлынхноос эхлээд, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, төрийн албан хаагч, хуулийн ажилтнууд, дипломатуууд хүртэл холбогддог болжээ. Тэр бүү хэл, “Боинг” онгоцны нисгэгч хүртэл хар тамхинд мансуурчихсан Германд нисээд бууж байдаг болсон байна. 
Гадаадын доншуур наймаачид, аялагч нэртэй тэнэмэлүүд нь хүртэл орж ирээд  хар тамхи, мансууруулах бодисын наймааг чөлөөтэй хийж, өөрсдөө түүнийгээ хэрэглэн мансуурахаас гадна манай хөрөнгө мөнгө ихтэй чинээлэг гэр бүлийнхнийг энэхүү аюултай хоронд аажмаар дасгаж, сургадаг болсон байна. Африкийн хар тамхины бүлэглэлийн гишүүдээс энэ оны нэгдүгээр сард Нигер улсын дөрвөн иргэн Монголд их хэмжээний хар тамхи, мансууруулах бодис оруулан худалдаж байгаад баригдсан юм. Саяхан тэдний хоёр нь буюу Нигерээс манай оронд суралцах нэрээр орж ирсэн  Адекола Олавасен Азез гэгч нь нийтдээ 500 гаруй сая төгрөгийн үнэтэй хар тамхи, мансууруулах бодис худалдаалсан хэргээр шүүхээс 6 жилийн хорих ял сонссон бол түүний гол хамтрагч Анози Дарлингтон Дон болон Монголын иргэн У.Ариунзул гэдэг эмэгтэй нар тус бүр 3 жил хорих ялаар шийтгэгдсэн байна.  
Түүнчлэн энэ сард манай бас нэг дуучны хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг бүрэн шийдэгдээгүй байхад нөгөө дуучных нь хэрэг мандаж дуулиан тарив. Тодруулбал, шүүхээс хоёр жилийн ял сонсоод хоригдож байсан дуучин Б.Амархүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээс дахин нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр нийслэлийн прокурорт буцаан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, батлан даалтанд гаргасны дараахан  “Мотив” хамтлагийн дуучин Жижгээ буюу Ц.Эрдэнэбаяр нь цагдан хорих  шүүх хуралд орох үедээ гартаа зүүсэн гавтайгаа оргож зугтаагаад хотоос холдож чадалгүй тэр шөнөдөө баригдсан юм.  Дуучин Б.Амархүүгийн хувьд уг нь цагаагийнхан анх түүнийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт  машин дотроо мансуурах бодис хэрэглэж байхад үйлдэл дээр нь баривчилж,  мансуурах бодис хадгалж байсныг хүртэл олж тогтоосон бөгөөд мань хүн ч тэр даруйдаа хэргээ хүлээсэн байлаа. Тэгээд эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэдэг үндэслэлээр хоёр жилийн ял оноож шийтгэхдээ мөрдөнд хоригдож байсан 28 хоногийг нь хасаад үлдсэн нэг жил арван нэгэн сарын ялыг биеэр эдлүүлэхээр болоод байсан юм. Мөн өнгөрсөн аравдугаар сард нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоор олонд танигдсан жүжигчин Б.Энхтүвшинг хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхад нь    баривчлан саатуулсан бөгөөд одоо мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа ажээ.  
Эдгээр хэргээс өмнө урлагийнхнаас ийм ноцтой хэрэгт холбогдсон хүн цөөнгүй гарсан ч тэд олон жилийн ял сонсоогүй, удаан хугацаагаар шоронд хоригдолгүй суллагдаж байв. Жишээлэхэд, өнгөрсөн онд дуучин Эгшиглэн буюу Т.Болортуяа, С.Чулуунбаяр нар хар тамхины хэрэгт холбогдон шалгагдсан юм. Тэгээд шүүхээс С.Чулуунбаярыг нь мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хууль бусаар ашигласан хэргээр гэм буруутайд тооцон, нэг жил нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдсэн. Харин дуучин Т.Болортуяа нь тухайн үед С.Чулуунбаяртай хамт байсан ч мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл ашиглаагүй хэмээн энэ хэрэгт хамааралгүй болж үлдсэн байлаа. Энэ мэтээр урлагийнхны ийм хэргүүдийг тоочоод байвал дуучин Х.Бат-Ундрал, Хип Хоп холбооны Ерөнхийлөгч Баавар буюу Ш.Батбаяр зэрэг зөндөө олон хүний нэрсийг энд жагсааж болохоор байгаа юм. 
Тэгвэл хуулийнхан болон дипломат ажилтнууд, дипломат паспорт ашиглан контрбанд хийдэг хүмүүс нь голцуу хар тамхи, мансууруулах бодисыг хил дамнуулан тээвэрлэгч, түгээгчид болоод байна. Монголд ингэж хар тамхины хэрэглээ улам ихсэж байгаа нь борлуулалт маш эрчимтэй хийгдэж байна гэсэн үг.

Цагдаагийн байгууллагаас саяхан нийслэлийн таван дүүрэг, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгийн нийт 1067 сурагчийг хамруулан судалгаа хийж үзэхэд тэдний 28 хувь нь уг бодисыг нэг ба түүнээс дээш удаа хэрэглэсэн гэсэн дүн гарчээ.  Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргүүдэд оноох ял шийтгэлийн бодлого илэрхий суларч, шүүхээс маш хөнгөн ял оноохын зэрэгцээ, заримд нь ял завшуулж байгаа нь ийм төрлийн гэмт хэрэг өсөхөд ихээхэн нөлөөлсөн нь бусад судалгаа тандалтуудаас бас тодорхой болоод байна. Иймээс энэ төрлийн гэмт хэргийн гаралт өнгөрсөн жилийнхээс 32 хувиар өссөн бөгөөд уг хэрэгт холбогдогчид нь мөн 21 хувиар өсчээ.  Ийнхүү хар тамхины нөхцөл байдал манайд өдрөөс өдөрт улам дордсоор байхад төр засгаас олигтой арга хэмжээ авахгүй, Эрүүгийн хуулийнхаа заалтуудыг чангатгах талаар юу ч хийхгүй, бүр хуруу хумсаа ч хөдөлгөхгүй суугаа нь даанч харамсалтай байна. Ер нь Монгол хар тамхичдын орон болоход ойрхон болжээ.

О.Баяр   

Шуурхай.мн 
 

  Шидэт бялуугаа хаанаас  худалдан авах вэ?
  Шидэт бялуугаа хаанаас  худалдан авах вэ?
 
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Д.Баярхүү: Хилийн чанадад Израильчуудад учрах аюул

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Ч.Бямбажаргал: Монгол мэргэдийн шашны ном бүтээлүүд бүгд байхгүй болсон

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Баавгай бугуйлдаж, хүлсэн адуучин Ц.Мягмарсүрэн: Ойр хавьдаа айл ихтэй болохоор зүгээр хөөгөөд орхичихож чадаагүй

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Улс төрийн тамхины цэг дээрх МАН-ын кандидатуудын мэдээ…

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

Сурах бичгийн хангамжийг системтэйгээр шийдвэрлэх хэрэгтэй байна

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

“Улстөрчид авлигын мөнгөө яаж угаадаг вэ” улс төрийн акц намрын улс төрийг халаах уу?

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

ӨӨРИЙГӨӨ ХАЛХ ГЭЖ ХЭЛЭЭРЭЙ

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

А.Азбаяр: Италийн боловсролын систем нь чөлөөт орон зайг илүү олгодог

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

З.Ган-Очир: Хайгуулын салбарыг хөгжүүлбэл Монголын уул уурхайн хөгжил шинэ шатанд гарна

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

Н.Шинэцэцэг: Энэ хэргийг үйлдсэн хүмүүс ялаа авах ёстой

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор иргэдийн орлогыг хамгаалж, үнийн өсөлтийг хязгаарлах бодлогыг хэрэгжүүлнэ

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Украин: Оросыг төрийн эргэлт, үймээн, фронт дахь бослого хүлээж байна

Эсрэг тэсрэг байр суурь

Эсрэг тэсрэг байр суурь

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

Маск продакшн сүүлчийн киногоо үзэгчиддээ хүргээд тарах гэнэ

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

15 хувийн урьдчилгаа 47 мянган айл өрхийн хүлээлтийг таслах уу?

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Маркийн Товчооны дарга Ж.Загдыг хэлмэгдүүлсэн тухай

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

Ерөнхийлөгчид дэвших магадлалтай МАН-ын “нөөц хувилбар”-ууд

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

МАН-ын 30-ын бүлгийн гурав, АН-ын нэг “анхаарал татсан” сонсгол

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

М.Нарантуяа-Нара: Баян-Өлгийд төрж өссөн уугуул Урианхайчууд, Тувачууд, Халхуудын эрх ашгийг хэн хамгаалах вэ?

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

Төсөв тойрсон улс төр: Ө.Шижирийн шүүмжлэл Б.Энхбаярын тайлбар

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

ТАНИЛЦ: Таны тэтгэвэр ингэж нэмэгдэнэ

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Жижиг намууд жинтэй нэр дэвшигчтэй бол 2027 онд “жинхэнэ” сонгууль болно

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (2)

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Монгол угсаатныг одоо хэн хамгаалах вэ?

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Говьд гүнийн усыг уул уурхайд зөвшөөрөлгүй ашиглаж гол шиг урсгаж буй ноцтой баримт

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Д.Баярхүү: Заримдаа тэвччих ёстой хэрэглээ гэж байдаг. Тэр нь бензин!

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

Монгол-ОХУ түлш эрчим хүч, дэд бүтцийн хамтын ажиллагааг эрчимжүүлнэ

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

“Тохироо”-нд хүрвэл Ерөнхийлөгчид дэвшихэд тохиромжтой АН-ын есөн улстөрч

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​