fbpx АТГ-ынхны “спорт загасчлал”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 58 секунд

АТГ-ынхны “спорт загасчлал”

Цагдаагийн байгууллагаас Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж эхэлсэн талаар ЦЕГ-ын газрын албан ёсны сайтад мэдээлжээ. Уг мэдээлэлд, "Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" 

хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна" гэсэн байна. 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг 2015 онд Дубайд байгуулсан Оюутолгойн ордын хоёр дахь шатны хөрөнгө оруулалт буюу далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтын төлөвлөгөөг батлахдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашигласан хэргээр АТГ-аас мөрдөн шалгаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулсан бөгөөд үүнэээс хойш хоёр сарын дараа зургадугаар сарын 8-ны өдөр батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан юм байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг нь өнгөрөгч аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, үүний дараа тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-ыг зорьсон тухай хэвлэлүүд мэдээлжээ. Энэ мэдээлэл цацагдсанаас хойш хоёр сар өнгөрсний дараа буюу өнгөрөгч долоо хоногт АТГ-ынхан Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжлуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаж, ЦЕГ-аас түүнийг эрэн сурвалжилж эхэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар Ч.Сайханбилэгийг эх орондоо эргэн ирсэн болон байгаа газарт нь баривчлан саатуулсан талаар албан ёсны мэдээлэл гараагүй боловч ЦЕГ-аас эрэн сурвалжлагдаж байсан этгээдүүдийн дундаас Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилсан талаарх мэдээлэл алга болжээ.

Товчоор хэлбэл, Ч.Сайханбилэгт тавьсан хилийн хоригийг шүүхийн шийдвэрээр цуцалсны дараа тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар гадаад улсад зорчсон нь түүнийг хэргийг мөрдлөгөд саад учруулах зорилгоор оргон зайлсан гэх үндэслэл мөн эсэх, хэрэв тийм бол АТГ-ынхан өнгөрсөн хоёр сарын турш түүнийг яагаад эрэн хайсангүй вэ гэдэг ч бас анхаарал татаж байна.

Анзаарахад манай хууль, хүчний байгууллагууд улс орныг донсолгосон ямар нэг хямралт асуудал гарах болгонд Оюутолгойн гэрээ, түүнтэй холбоотой шалгагдаж байгаа этгээдүүдийн талаар олон нийтийг цочоосон гэнэтийн гэмээр мэдэгдлүүд хийдэг болсоор удаж байгаа. Тэр нь асуудлын гол цөмөөс олон нийтийн анхаарлыг холдуулах гэсэн улс төрийнхний ов мэх байж, хуулийн байгууллагууд түүнд нь ашиглагдаж байгаа мэтээр харагдах болсоор удаж байна.

АТГ-ынхны үе үе олны анхаараллыг өөр дээрээ татдаг “барилаа, тавилаа” гэх дуулианыг манайхан хуулийн байгууллагуудын “спорт загасчлал” хэмээн нэрийдэх болсоор бас их удаж байна.

Б.Заяа

Эх сурвалж: inews.mn

2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар эхэллээ
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​