fbpx Угаарын хий мэдрэгчийг тараах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
4 минут 58 секунд

Угаарын хий мэдрэгчийг тараах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хуралдааны эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн шуурхай зөвлөгөөн дээр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хотын Захирагчаас өгсөн үүрэг  даалгавар 85 хувийн хэрэгжилттэй байна. Авто зам болон нийтийн эзэмшлийн гудамж, явган зам талбайн гэрэлтүүлгийн асалтыг сайжруулах, авто замын засвар арчлалт болон гэрэлтүүлэгийн ашиглалт хариуцсан аж ахуйн нэгж байгуулагуудын үйл ажиллагаа болон хариуцсан гэрэлтүүлэгүүдийн асалтад хяналт-шалгалтыг хийх ажлын хэсгийг олон нийтийн оролцоотой байгуулж ажиллаж байгаа” талаар онцоллоо.

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нэг удаа үнэ төлбөргүй олгох угаарын хий мэдрэгч, түүнийг хэрэглэх гарын авлага тараах ажлуудтай холбогдуулан Нийслэлийн Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал мэдээлэл өглөө.  Угаарын хий мэдрэгчийг түгээх ажил дүүргүүдэд явагдаж нийт 18186 айл өрхүүдэд суурилуулж,  90 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэ хугацаанд  39984 ширхэг гарын авлага хэвлүүлэх зардлыг дүүргүүдийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлүүлж,  айл өрхүүдэд тарааж ажиллажээ. Мөн энэ үеэр угаарын хий мэдрэгчийн хэрэглэгчийн гарын авлагыг дэлгэрэнгүй танилцуулав.  Угаарын хий мэдрэгчийг байшин гэрийн таазанд байршуулах бөгөөд, граж болон гал тогоо, үүдний өрөөнд болон тоос шороо ихтэй газар байршуулахыг хориглох аж. Угаарын хийн ялгарал аюултай хэмжээнд илэрсэн тохиолдолд улаан гэрэл анивчиж дохио дуугарах бөгөөд тэр үед иргэд агаарын солилцоо явуулах, түргэн дуудах зэрэг арга хэмжээнүүдийг авах аж. 

Хуралдаанаар үргэлжлүүлэн 2019 онд нийслэлд зохион байгуулагдсан худалдан авах ажиллагааны талаар Худалдан авах ажиллагааны дарга Э.Болормаа танилцуулга хийлээ. Тэрбээр “Улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 2282 арга хэмжээ төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж 95 хувийн биелэлттэй ажиллалаа. Худалдан авах ажиллагааг 2018 онд 56 хувьтай, 2019 онд 94 хувьтай цахимаар зохион байгуулсан байна. Мөн тайлант хугацаанд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэж ирсэн” гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “өнгөрсөн 14 хоногийн хугацаанд автотээврийн товчоодуудад хяналт шалгалтыг хийж 12915 автомашин шалгаж нэвтрүүлсэн. Хяналт шалгалтаар 5176.3 тн зөвшөөрөлтэй түүхий нүүрс нэвтрүүлж байсныг илрүүлж холбогдох албаныханд хүлээлгэж өгсөн” гэлээ. Мөн сүүлийн өдрүүдэд хяналт шалгалтаар тарваганы мах болон хориотой ангийн мах, загасны мах тээвэрлэх зөрчил нэмэгдэх болсон талаар мэдээллээ. Түүнчлэн БНХАУ-д бүртгэгдээд буй коронавирусээр үүсгэгдсэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  зөвлөмжийг нийт 223 эрүүл мэндийн байгууллагуудад болон цахим хуудсаар дамжуулан иргэдэд хүргэж ажиллаж байгаа аж.

Албан тушаалтнуудын танилцуулсан мэдээлэлд дурьдсанаар холбогдох байгууллагууд иргэдийн амар тайван амьдрах орчныг бүрдүүлэхийн тулд төрийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилласнаар өнгөрсөн өдрүүддэд гэмт хэрэг зөрчлийн тоо урьд жилүүдтэй харьцуулахад эрс буурсан байна.

Хотын Захирагч С.Амарсайхан албан тушаалтнуудын өгсөн мэдээллийн дараагаар асуулт асууж хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Тэрбээр “Налайхын зам дагуух тэмдэг тэмдэглэгээг яагаад хийж дуусгахгүй байна вэ? Дунд шатны албан тушаалтнууд ажил хийхээсээ илүү шалтаг ярихаа болих хэрэгтэй. Иргэдийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагчийг яаралтай хурдан хийж дуусга” хэмээн нийслэлийн Автозамын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Индрад үүрэг болголоо. Мөн Налайхын замын цэвэрлэгээ үйлчилгээг хийх нэрийдлээр зам дэд бүтцийг эвдэж, хажуу бордюурыг нь хамж авсан тохиолдол нилээдгүй гарсан учраас цэвэрлэгээ хийсэн компанийн удирдлагуудад засаж сайжруулах үүргийг өгч ажиллахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөрт даалгав.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

УИХ-ЫН ДАРГА ЗАНДАНШАТАР ТАНАА ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
УИХ-ЫН ДАРГА ЗАНДАНШАТАР ТАНАА ИЛГЭЭХ ИЛ ЗАХИДАЛ
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/01/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​