fbpx
Entertainment / 2020/01/27 / 2

“Хийморь” УСК-ны зураглаач АНУ-д уригдав



Дэлхийн олон улс орнуудад шилдэг гэх тодотголын эзэн болж яваа, найруулагч МУСТА Г.Эрдэнэбилгийн “Хийморь” киноны зураглаач АНУ-д уригджээ. Тодруулбал,  Лос Анжелес хотноо болж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “The ASC Outstanding Achievement Awards” наадамд зураглаач Б.Баатарыг тусгайлан урьсан байна. Америкийн зураглаачдын нийгэмлэгээс зохион байгуулж буй уг наадамд дэлхийн хамгийн шилдэг гэсэн зураглаач, уран бүтээлчид уригдан ирж оролцдог аж.

Тэрбээр, өнгөрсөн тавдугаар сард Улаанбаатар хотноо болсон “Холливуд Монголд” фестивалийн үеэр Америкийн зураглаачдын нийгэмлэг ерөнхийлөгч Kees Van Oostrum-тай танилцсан бөгөөд, түүнд тусгайлан уулзаж, баяр хүргэхдээ “ASC монгол гишүүнтэй болбол бид баяртай хүлээж авах болно” хэмээн хэлж байжээ.

 



  • Зочин · [192.82.74.130] · 2020/02/09

    Wow. Амжилт хүсье. Хичээгээрэй. Мундаг.


  • иргэн · [202.9.46.61] · 2020/02/08

    Сайхан мэдээ байна. Манай хүний мэргэжлийн ур чадвар мундаг байна даа.