fbpx НӨАТ-ын эрсдэлийг татварын байцаагчид үүсгэж байна уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
6 минут 40 секунд

НӨАТ-ын эрсдэлийг татварын байцаагчид үүсгэж байна уу?

Татвар төлөгч иргэн Т нь Төв аймгийн “Урьхан 2” хүнсний дэлгүүрээр өнгөрсөн оны аравдугаар сарын 17-нд үйлчлүүлж 200 мянган  төгрөгийн худалдан авалт хийсэн боловч түүнд НӨАТ-ын баримт өгөөгүй аж. Баримтаа авахын шаардсан боловч “манайх өгөх боломжгүй байна” гэжээ. Он гараад дахин түүгээр зорчиж дэлгүүрээр үйлчлүүлэн 62 мянган төгрөгийн худалдан авалт хийгээд баримтаа дахиад л авч чадаагүй. Дугаарлаж байсан олон хүн баримтаа авах гэсэн боловч өгөөгүй гэнэ. Яагаад өгдөггүй талаар кассын эмэгтэйгээс лавлахад “Мэдэхгүй манай эзэн мэднэ” гэжээ. Замын хүн хэрүүл хийдэггүй уламжлалтай манай ард түмэн тэгсгээд л өнгөрдөг байдлыг тус дэлгүүр, үйлчилгээний газар  далимдуулж и-баримт өгөлгүй хоёр жил хэртэй болж байгааг тэнд байсан хүмүүс ярьж байжээ. Гэтэл энэ замаар өдөрт хэдэн мянган хүн үйлчлүүлдэг билээ. Тэр бүх хүнд НӨАТ-ын баримт өгөхгүй байна гэдэг асуудал. Ингээд иргэн Т нь ҮТЕГ-т өргөдөл гаргавал түүн рүү Төв аймгийн татварын байцаагч, “Урьхан2” компанийн эзэд ярьж таны гомдлын мөрөөр таны НӨАТ-ын баримтыг емайл ээр явуулна гэжээ. Гэвч одоо болтол 200 мянган төгрөгийн НӨАТ-ын баримт ирүүлээгүй. Харин 62400 төгрөгийн баримтыг Лүн сумын татварын байцаагч нь ирүүлжээ. Гомдлын мөрөөр уг аж ахуйн нэгжийг торгож, байцаагчийг нэг удаагийн зөрчил гэж үзээд шийтгэлгүй үлдээжээ.

Энэ мэтчилэн олон хүн үйлчлүүлдэг газрууд и-баримтаа өөрсөддөө  төвлөрүүлж цахим системд  шивдэг үү гэсэн хардлага төрүүлэхийн зэрэгцээ,  цахим харилцаа сайжирсны хэрээр татварын байцаагчид ажлаа хийхгүй аж ахуйн нэгжийн эзэдтэйгээ тохирч НӨАТ-ын буцаалтаас хувь хүртдэг үү гэсэн эргэлзээг төрүүлж буй юм. Учир нь өнгөрсөн  долоо хоногт ҮТЕГ-аас татварын  НӨАТ-ын буцаан олголт авах 911707 иргэнээс  1000 орчим иргэний буцаалтад эрсдэлийн үнэлгээ хийж байна хэмээн мэдэгдсэн. Мэдэгдэлдээ “Нэг өдөрт үүрэн телефоны операторын 346 сая төгрөгийн 8392 ширхэг баримт бүртгүүлсэн, шатахуун импортлогч компанийн 73 сая төгрөгийн 16 ширхэг баримт бүртгүүлсэн тохиолдол илэрсэн” хэмээсэн. Энэ зөрчил  эдгээр салбарт ялангуяа хөдөө орон нутагт олон байна гэдэг нь анхаарал татаж буй юм. Тиймээс  ҮТЕГ-ын эрсдэлийн удирдлагын хэлтэс дээрхи иргэдийн  буцаалтад эрсдэлийг тооцож дүнг нь хасч болно. Гагцхүү энэ байдал яагаад гараад байгааг зогсоох талаар илүү нарийвчилсан хяналт шалгалт хийж татварын байцаагчидаа шалгах хэрэгтэй болсныг гэрчилж  байна. НАӨТ-ын тухай хуулийн НӨАТ-ын  буцаалт, эрсдэл тооцох журам бий гэдэг ч ҮТЕГ-ын цахим сайтаас нь хайгаад олдсонгүй.

Өөрөөр хэлбэл, нэг хүнээс нэг дор нэг өдөрт уншуулсан баримтад эрсдэл тооцохдоо ямар шалгуур, журмыг баримталдаг. Хэдэн удаа уншуулсан бол эрсдэлд тооцох гэх мэтээр нарийн тусгасан зүйлээ ил тод болгох. Түүнчлэн аж ахуйн нэгжүүд  тэр дундаа хүн ихээр үйлчлүүлдэг үйлчилгээний газрууд ялан-гуяа хөдөө орон нутгийн замд байдаг газрууд и-баримт өгч байгаа эсэхэд хяналт тавих. Өгөхгүй байгаа  аж ахуйн нэгж татварын орлогоо нуух нэг арга гэж үзэхээс гадна түүнд хяналт тавих татварын эрх бүхий байцаагч ажлаа хийхгүй, хяналтаа тавихгүй байгааг дээрхи жишээ харуулж байна.  Нөгөөтэйгүүр нь ПОС машин дээр сууж байгаа теллер и-баримт өгөхгүй байх эзний дарамтад  ажилладаг  уу. Эсвэл  татварын байцаагч, тухайн аж ахуйн нэгжийн эзэн, теллер  гурвын хуйвалдаан байна уу гэх мэтээр шалгах хэрэгтэй санагдана. Мөн арилжааны банкуудаас хувь хүний нэрээр бүртгүүлсэн ПОС машины бүртгэлийн мэдээлэл ҮТЕГ-т ирүүлдэг үү гэдэг асуулт гарч байна. Аж ахуйн нэгжтэй хүн, хувь хүний нэрээр ПОС машины эрх авчихаад орлогоо нуух эрсдэл байгаа ч үгүйсгэхгүй. Хувь хүн и-баримттай холбоотой гомдлыг  18001288 гэсэн дугаарт өгөхөөр и-баримт өгөх  ёстой тухайн аж ахуйн нэгжийг хариуцсан  байцаагчийн нэрийг өг хэмээн уг лавлахын ард сууж буй оператор шаарддаг гэж иргэн хэлж байсан. Тэгэхээр иргэн гомдол гаргаж байхад өмнөөс нь ийм хариулт өгөх хуультай билээ үү.

Татварын нэгдсэн  системд  бүх аж ахуйн нэгжийг хариуцсан байцаагчийн мэдээлэл нь байдаг л баймаар. Гомдол гаргасан хүний мэдээллийг  нөгөө хариуцагч байгууллагын захиралд өгсөн байх тохиолдол байна. Хувь хүний мэдээллийн нууцллыг төрийн байгууллага яагаад задалж байна вэ гэх мэт асуудал ч хөндөгдөж буй. Үүний цаана хэдэн хүн и-баримтаа аваагүй байгааг барагдуулсан эсэх нь тодорхойгүй байна гэж байв. Төсөвт төвлөрүүлэх  татварын орлогын 24 хувийг НӨАТ-ын орлог о бүрдүүлж  татвараас зайлсхийсэн аж ахуйн нэгжүүдийн орлого төвлөрүүлэлтийг нэг шат ахиулсан гэж хэлж болно. 2016 оноос хэрэгжүүлж эхэлсэн НӨАТ-ын тухай хууль үр дүнгээ өгч буй ч хувь хүнд НӨАТ-ын баримт өгдөггүй газрууд байсаар байгаагийн цаана татварын байцаагчид хуулиа мөрдүүлж ажлаа хийхгүй байгаагаас нэг дор олон баримт уншуулах эрсдэлийг үүсгэж байна уу. Хууль бодит хөрсөнд хэрэгжихэд алдаа оноо байж болно. Гагцхүү мэргэжлийн байгууллага сайжруулах үүрэгтэй.
 
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Ц.Мягмарбаяр

Сар шинийн баярт зориулсан
Сар шинийн баярт зориулсан "Цагаан сар" үзэсгэлэн худалдаа болж байна
 
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/02/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Цаг хугацаа агуу шүүгч гэдгийг “...Цагаан суваргын ордод Төр хувь эзэмшихгүй” гэсэн УИХ-ын тогтоол харуулж байна шүү, улстөрчид өө?!

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хүрээ амаржих газрын удирдлага М.Мөнхсайхан, Д.Цэцгээ, жижүүр эмч, төрөх тасгийн эмч нартай хариуцлага тооцоё

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

Хэрэглээний зээлийг хөөргөж, дэмжсээр байх уу?

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

50 км зайтай хоёр сумын ноолуурын үнэ 15 мянган төгрөгийн зөрүүтэй

Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хөшөөг газартай нь худалдаж, нүүлгэнэ гэдэг ардчиллын үнэт зүйл авлигын өмнө сөхөрсний илэрхийлэл

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Баабар: “Украин ялагдвал юу болох вэ?

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Х.Баттулгыг Орост “дуудсан” уу

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Л.Оюун-Эрдэнэ VS Ц.Элбэгдорж: Гурван үг, гурван “мэдээ”

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Хятадууд 90 хоногт 6.6 сая машин заржээ

Оросын дайны хоёр жил

Оросын дайны хоёр жил

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Шороон шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Өмнөд Солонгосын сонгууль: Ардчилсан нам ялах төлөвтэй байна

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Б.Дэлгэрсайхан авилгын ба залилангийн хэрэг үйлдсэн гэв

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Намууд сонгогдох эрхийг мөнгөөр үнэлэх юм бол жендэрийн дэвшлээсээ ухарна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Хүүхдийн хүчирхийлэл 100 мянгаас үүдэлтэй юу?!

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

Да.Ганболдын Шинэ дэвшилт холбоо “…С.Зоригийн хөшөөг нүүлгэе” гэжээ

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

SOS: Галын дуудлага аваад үүргээ гүйцэтгэсэн ч “эргэж ирээгүй амийг“ хэнээр төлүүлэх вэ?!

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

АН-ынхан Лу.Гантөмөрийг даргаар, Э.Одбаярыг генсекээр сонгоод “оносон”-оо одоо л ойлгоцгоож байна уу?

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

С.Баяр: Ц.Элбэгдоржийн хэлсэндээ хүрдэггүй, эгзэгтэй үед мурьдаг зан нь осолтой

Эрэн сурвалжилж байна

Эрэн сурвалжилж байна

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Д.Баярхүү: Анхаар! Эх орны нэр хүндийн сэргэлтийн жил!

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

Тэрүнофүжи, Хакүхо хоёр багш шавь болж, Исэгахама дэвжээ хүчирхэгжив

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

“Н.Өнөрцэцэгт таслан сэргийлэх арга хэмжээг давхардуулан авсан нь хууль зөрчсөн“

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Монголын даатгалын компаниудын жинхэнэ “эзэд” хэн бэ?

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Орд эзэмшигчид онц их хэмжээний татвараас “бултахад” Татварынхан оролцсон уу?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

Л.Оюун-Эрдэнэ: Та С.Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биз дээ?!

​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​