“Малчин” ХХК-ийн захирал Д.Чинзориг УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ


       “Малчин шар” хэмээх нэрээрээ монгол түмэндээ танигдсан, малчид, хөдөлмөрчдөө эрчим хүчний хоёрдогч эх үүсвэр болох нар, салхины цахилгаан үүсгүүрээр хангах зорилготойгоор 1994 онд анх байгуулагдсан “Малчин” ХХК-ийн 26 жилийн ой энэ жил тохиож байна.  Монголын анхны нар салхины эрчим хүчээр хангагч хувийн компани эдүгээ хэдийнэ салбартаа тэргүүлж, өөрийн байр суурь, хэрэглэгчидтэй болсон билээ.

      Малчин гэр бүлээс төрсөн, малчдад хамгийн ойр хэрэглээг өөрийн зорилго үйл ажиллагаагаа болгосон тэрээр төрийн индрээс малчдыгаа төлөөлөхөөр энэ жил болох УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр боллоо.  Д.Чинзоригийн малчдын төлөө хийсэн бүтээснийг нь төр үнэлж, 1994 онд төрийн дээд “Алтан гадас” одон, малчиддаа зориулсан 26 жилийн хөдөлмөрийг нь үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнажээ. Тэрээр Өмнөговь аймагт нэр дэвших бөгөөд энэ жилийн сонгуульд нэр дэвшигчдийн хамгийн хүчтэй өрсөлдөгч байх болно гэж улстөрийн шинжээчид үзэж байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • Зочин · [153.173.26.2] · 2020/02/18

    Мөнгөтэй хүний байх сэнтий УИХ гэж боддог хүмүүс их олон бололтой. Наймаачныг төрийн ажилд хэзээ ч бүү оруул гэж энэтхэгийн сургамжит өгүүллэгүүдэд бичсэн байх юм, харин манайд эсрэгээрээ, ардчилал гэж алиалсан эхний арван жилд би тэгэж гахай хямадаас чирж явлаа, ингэж зах дээр наймаа хийж байлаа гэж бахархаж ярьдаг байсан хүмүүс одоо төрөл арилжсан мэт зүсээ хувиргаад ус нутгаа яаж худалдах вэ гэдэг болсон. Тэдний бөндгөр тун бага багтаамжтай байдаг. Ийм хүмүүсийн нэг нь тэр малчин компани гээчийн захирал мөнөөсөө мөн билээ.


  • говийн бэр · [59.153.112.119] · 2020/02/08

    малчдын мөнгөөр хийсэн бизнес нь сонгуулийн мөнгөтэй болгожээ. Чадлаараа, чадавхиараа бол нойл ш дээ.


  • Зочин · [66.181.188.231] · 2020/02/08

    Бараа бүтээгдэхүүндээ ашиг нэмэхгүй худалдаалдаг компани гэж дэлхийн хаан ч байхгүй ккк


  • Зочин · [59.153.84.126] · 2020/02/07

    Шулаач панзчинг УИХ-д сонгож болохгүй


  • Irgen · [202.9.46.174] · 2020/02/07

    Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн Өмнөговь-чууд бид дэмжиж байна


  • Zochin · [202.126.89.46] · 2020/02/06

    barag hereglehee bsan hog avchirch zarj bna lee dee. Damjuulan borluulalt hiideg ajliig bizness hyn gedeg damlan hudaldaalagch gedeg yum


  • Иргэд · [59.153.84.126] · 2020/02/06

    Наад луйварчнаа сонгож болохгүй. Ааш зан нь эвдэрч иргэдийг нохой шиг үздэг болсон новш УИХ-д орж хяналтгүйгээр дээрэм хийхээр мөрөөдөөд хэрэггүй


  • Зочин · [202.126.89.125] · 2020/02/06

    Эээ чаавааасдаа


  • Орчуулагч · [202.9.47.12] · 2020/02/05

    Хэдэн жилийн Малчин компани манай байгууллагаар нэг орчуулга хийлгээд мөнгөө өгөхгүй голорч билээ. Байгууллага дээр нь очоод нэхсэн ч мөнгөө олж авч чадаагүй. Ийм луйварчин байж яаж УИХ-д дэвшинэ гэж бодсон юм болоо.


  • Иргэн · [66.181.191.43] · 2020/02/05

    Аль намаас вэ