fbpx Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж "United frends" гэдэг компанийг найзуудтайгаа байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 19 секунд

Л.Оюун-Эрдэнэ: Ц.Элбэгдорж “United frends” гэдэг компанийг найзуудтайгаа байгуулж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Сонгууль дөхөж байх шиг байна. Хүмүүс мэдэн будилдаг болж байна. Мэддэг зүйлээ мэддэггүй мэтээр мушгин гуйвуулдаг болж байна. ҮАБЗ-тэй хамгийн ойрхон ажилладаг хүн бол Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга. Та бүхэн үүнийг бүгд сайн мэднэ. З.Энхболд үнэхээр буруу гэж бодсон юм бол өнгөрсөн хоёр жилийн хугацаанд засахгүй яасан юм бэ. Зүүнбаянгийн Төмөр замд Ерөнхийлөгч улс төрийн манлайлал үзүүлж, томоохон бүтээн байгуулалтын ажил өрнөж байгаа. Үүний санхүүжилттэй холбоотой асуудлууд дээр яригдсан олон арга хэмжээний нэг нь энэ. Үүнтэй холбоотой УИХ-ын тогтоолыг ЗГ хэрэгжүүлээгүй. Судалгааны түвшинд яваа асуудал.

Туйлын болгоомжтой хандах ёстой гэдэг дээр би удаа дараа байр сууриа илэрхийлсэн. АН-ын увайгүй улс төр олон давтагдаж байгаа учраас үүнд Засгийн газар болгоомжтой хандаж ирсэн.

Монголчууд Төрийн албанд ажиллаж байсан экс дарга нарынхаа учрыг олохгүй бол үнэхээр болохоо байлаа. З.Энхболд АН-д очингуутаа төрийн нууцтай холбоотой асуудлыг гаргангуутаа мэдэхгүй бол улс төр хийнэ. УИХ-ын дарга байхдаа Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг мэдэхгүй гэж байсан шүү дээ. Энэ бол худлаа. УИХ-ын дарга хүн тийм том асуудлыг мэдэхгүй байх боломжгүй. Одоо ч гэсэн мэдэхгүй, үүнийг Ч.Сайханбилэг хийсэн гээд хэвлэлд ярилцлага өгөөд яваад байгаа. Тэгэхээр төрийн албаны ажлыг ийм байдлаар хийхгүй ээ гэв. 

Мөн  "Эрдэнэт" үйлдвэрт тогтоосон онц дэглэм хоёр хоногийн дараа дуусах гэж байна.  Тэгвэл энэ асуудлаас олон нийтийн анхаарлыг өөр зүйл хандуулах гэсэн оролдлого маш их гарах боллоо. Өнгөрсөн хугацаанд хууль, хяналтын байгууллага, Сангийн яамны шалгалт ороод дуусаж байна. "Эрдэнэт"-ээс учир битүүлэг олон олон асуудал гарч ирсэн.  Онцгой дэглэм дуусахаар би илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. 

Жишээ нь, зэсийн баяжмалыг 11-12 компанид олгодог. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн эрэмбийг нь тогтоодог нь шалгалтаар тогтоогдсон.  Монголын талд зардал өсгөөд, өсгөсөн зардлаа оффшор дансаар дамжуулж авсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон. Энэ мөнгө нь Монголд орж ирээд, зарим нэг үл хөдлөх хөрөнгө болсон нь бас тогтоогдож байгаа.  Тэр байтугай Ц.Элбэгдоржийн ойр тойрны хүрээлэл нь "United fredns" буюу "Нэгдмэл найзуудын холбоо" гэдэг компани байгуулсан. Тэр дотор манай хууль хяналтын байгууллагын удирдлагууд, зарим улстөрч багтаж, оффшор бүсэд мөнгө угаасан нь нотлогдсон.  

Энэ бүхэн нь нотлогдсон учраас Ц.Элбэгдорж өнөөдөр эх орондоо ирж чадахгүй байгаа юм. Хаана байна, гутлаа тослоод, зангиагаа зүүгээд очно гээд бүлтрээд байсан. Одоо ирээд шалгуулаач. Монгол Улсын төрийн нууцыг тээгээд авч яваа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд байсан хүмүүс гадны улсад байгаад байж болохгүй ээ. Тэд таван одтой зочид буудалд амьдарч байгаа.  Ямар хэмжээний төлбөртэйг мэднэ. Тэр хүн хаанаасаа тийм их мөнгө гаргаж, тансаглаад байгаа юм. Яасан удаан хуралд явдаг юм бэ, зургаан сар боллоо шүү дээ" хэмээлээ. 

Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал шүүх дээр замхарч байгаа. Мишигийн Батсуурийг өнөөдрийг хүртэл өөрчлөхгшүй байгаа. Эрүүдэн шүүх үйл ажиллагааг зохион байгуулсан Хурц Ардчилсан намаас Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ. 100 сая төгрөгөө өгсөн байна лээ” гэв.

 

Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ
Замын-Үүд боомтоор нүүрс тээвэрлэлтийг эхлүүллээ
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​