С.Баяр: Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол Оюутолгой


Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр Монгол Улсын Ерөнхий Прокурор Б.Жаргалсайханд нээлттэй ил захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан Танаа

Эр цэргийн баярын мэнд дэвшүулж, амрыг эрье!

Нийслэлийн прокурорын газраас “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" гэсэн агуулга бүхий прокурорын гурван тогтоол 2020.03.05-нд надад танилцуулав. Эдгээр тогтоолыг би судлан, Улсын Ерөнхий прокурор танд санал хүсэлтээ бичиж эхлэв.Гэтэл дөрвөн өдрийн дараа буюу 2020.03.09- нд “Яллах дүгнэлтээ гардаж ав” гэж Нийслэлийн прокурорын газраас надад мэдэгдэв.

Эрүүгийн хэрэг хянан шалгах тухай хуулийн (ЭХХШТХ) 32.7-р зүйлийн 1 дэх хэсэгт “...прокурорын шийдвэрийг эс эөөшөөрвөл тоггоолыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт дотор дээд шатны прокурорт гомдол гаргах эрхтэй гэж заасан. Миний бие “хуулинд заасан хоногт нь багтаан Ерөнхий прокурорт хандах бодолтой байна” гэж учирлан, энэ тухай албан ёсны хүсэлтээ Нийслэлийн прокурорын газарт өгсөн болно.

Гэвч хуулийн заалт түшиглэн гаргасан эл хүсэлтийг маань хүлээж авсангүй. Хэргийг хянаж буй прокуророос мөн өдөртөө 4/606 тоот мэдэгдэх хуудас надад хүргүүлэв. Уг мэдэгдэх хуудас нь “Хүрэлцэн ирж яллах дүгнэлтийг гардан авахгүй бол албадлага хэрэглэх, хариуцлага хүлээлгэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх” гэх сүрдүүлсэн агуулгатай. Миний бие тогтоосон газар, товлосон цагт нь хүрэлцэн очиж, ЭХХШТХ-ийн 32.10 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Яллагдагч яллах дүгнэлтийг гардаж авахаас татгалзвал...” гэж заасны дагуу яллах Дүгнэлтийг хүлээж авахаас татгалзсан болно.

Татгалзсан учир нь энгийн. Хоёр жил гаруй мөрдөж хянасан хэрэгтээ яллах дүгнэлт гаргахаас дөрвөн хоногийн өмнө “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” гэсэн агуулгатай хэд хэдэн тогтоол надад танилцуулсан болоод яллагдагч миний гомдол, хүсэлтийг авалгүй хэргийг шүүхэд шилжүүлэх гэж гэнэт шуурхайлав.

Миний бие хуульд заасан эрхтэй учраас л, эсвэл “гаргахын тулд л” гомдол, хүсэлт гаргах гэсэн юм биш. Яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө нь амжиж хэрэгт хяналт тавих эрх үүрэг бүхий дээд шатны удирдлага нь болох Ерөнхий прокурор танд гомдол, хүсэлтээ хүргэх гэсэн юм. Тэр оролдлого маань бүтсэнгүй. Харамсалтай нь, хуулийн дагуу гаргасан хэд хэдэн гомдол, хүсэлтэд маань иймэрхүү маягаар үндэслэлгүй татгалзсан, хатуурхсан “хариу" барьсан нь цөөнгүй.

Хэргийг шалгах хугацаанд миний бие АТГ-ын мөрдөгчид хандаж дөрвөн удаа, хяналтын прокурорт дөрвөн удаа, Нийслэлийн прокурорт дөрвөн удаа, Улсын Ерөнхий прокурорт хандаж хоёр удаа нийтдээ 14 удаагийн хүсэлт, гомдол гаргасан. Хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих үүрэг бүхий прокурор нь хуулиар хамгаалагдсан яллагдагчийн эрхэд хэрхэн хандаж ирсэн нь хүсэлт, гомдлыг маань хянасан байдал, өгсөн хариунаас нь тодорхой. (Миний болон өмгөөлөгчийн гаргаж байсан гомдол, хүсэлт болон тэдгээрт ирүүлж байсан хариуг тус тус хавсаргав).

 

Хууль хяналтын байгууллагад удаа дараа ийнхүү хандахдаа миний бие асуудлыг шуурхай, шударгаар, хуулийн дагуу шийдүүлэх гэсэн бодол, хүсэлтэй байв. Тийм ч учраас 2020.03.05-нд надад танилцуулсан прокурорын тогтоолд агуулагдаж буй зарим илэрхий алдаа, дутуу нягталж шалгасан зүйлд Ерөнхий прокурор таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Ингэснээр шүүхээс хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, улмаар асуудал улам удаашрах, эсвэл дутуу нягталсан яллах дүгнэлтийг үндэслэсэн шүүхийн алдаатай шийдвэр гарч, миний бие хилс хэргээр яллагдах болзошгүй эрсдэлийг багасгана гэж найдсан юм.

 

Миний гэх “хэргийг" танд товч сануулъя.“Ерөнхий сайд С.Баяр нь Оюу толгойн төслөөс авлига авсан”, “Энэ авлигаараа Америкт олон байшинтай болсон” гэх агуулгатай гүтгэлэг, цуурхал олон жил үргэлжилж, улмаар 2016 оны сонгуулийн өмнө сүрхий гаарсан. Тэдгээрийнх нь хариуд “Намайг мөрдөн шалгаж, үнэн мөнийг тогтоож өгнө үү” гэсэн хүсэлтийг хууль хяналтын байгууллагад би гаргасан. Тэр хүсэлтийн маань дагуу мөрдөн шалгах ажил хийж, улмаар “эрүүгийн хэрэг үүсгэх үндэс, шалтгаан тогтоогдсонгүй” гэсэн хариу прокурорын байгууллагаас надад хүргүүлсэн байдаг. (Тэр хариу танай байгууллагын архивт бий).

Ийнхүү гүтгэлэг, цуурхал сонгуулийн сөрөг сурталчилгааны зориулалттай өрнөөд өндөрлөв гэж бодтол 2017 оны сонгуулийн өмнө улиг болсон мөнөөх сэдвээр гүтгэлэг цуурхал болон жагсаал цуглаан гадаад, дотоодод дахин хийж эхлэв. Өнөөдөр эргээд харахад гүтгэлэг, цуурхал тараах, эрүүгийн хэрэг үүсгэх хоёр амин холбоотой, бие биеэ нөхсөн шат дамжлага байсан аж. Гүтгэлэг, цуурхал тарахаар нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм биш, харин эрүүгийн хэрэг үүсгэхийн тулд гүтгэлэг, цуурхал тараасан юм байна гэж надад ойлгогддог.

 

Монгол Улсын хууль, шүүхийн шударга тогтолцоонд итгэсээр ирсэн миний бие хилийн чанадад хашиж байсан Элчин сайдын албаа орхин, эх нутагтаа ирж уг асуудлыг хоёр дахь удаагаа шалгуулах хүсэлт гаргасан. Хууль хяналтын байгууллагын өмнө ёслол төгөлдөр хүрэлцэн очсон маань “худал үнэн, хар цагааныг минь ялгаад өгнө” гэж найдсаных. Үнэн, хууль хоёрт би итгэсэн. Гэтэл хэргийн гол нь энэ хоёрт байгаагүй юм байна гэдгийг улам бүр ойлгож байна. Хэрэг явдлын гол зорилго нь үнэнд хүрэх биш, харин ч үнэнээс төөрүүлэх санаархал байсан юм биш биз гэх бодол төрсөөр удлаа.

Би бол Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан хүн. Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний хийж чадсан хамгийн том үйлс бол энэ юм гэж боддог. Бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлээгүй байгаа энэ үйлдвэр нь өдгөө Монгол Улсын маань мянга мянган хүүхэд багачуулын тэтгэмж, өтгөс хөгшдийн тэтгэвэр, төсвийн байгууллагын албан хаагчдын цалин харамжийн томоохон эх үүсвэр болсоор ирснийг дурдахад таатай байна.

Оюу толгой төсөл нь өдгөө манай үндэсний эдийн засаг, бизнесийн том хөдөлгөгч хүч, улсын төсвийн үлэмж хэсгийг бүрдүүлэгч, Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлээс хөрөнгө босгох хэмжээ, үнэ цэнийг тодорхойлогч гол хүчин зүйл, уул уурхайн шилдэг технологийг нэвтрүүлэгч болсон байна.

Гэхдээ Оюу толгой төслийн ач холбогдлын тухай үүнээс илүүг нуршиж Ерөнхий прокурор таны цагийг үрэх бодолгүй байна. Ганцхан зүйл тэмдэглэхэд, Монголын төрийн бодлого хэрэгжүүлж, Оюу толгой ордыг ашиглах гэрээ байгуулах гэж явахдаа хожим хойно шагнал авна гэж зүтгээгүй. Гэхдээ арай ч онц ноцтой гэмт хэрэгт буруутгагдан ял сонсоно гэж бодож байсангүй.

 

Оюу толгойн гэрээ байгуулсан Засгийн газрын тэргүүн байсан намайг Эрүүгийн хуулийн 20.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн хэмээн 2018.04.10- нд яллагдагчаар татсан. Энэ зүйл анги нь “Гэмт хэрэг байнга үйлдэж ашиг олох зорилгоор урьдчилан нэгдсэн гурав, түүнээс олон хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан, бусдыг элсүүлсэн, татан оролцуулсан, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн зүйлээр хангасан...” гэх агуулгатай агаад, арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй аж.

 

Дээрх гэмт хэрэгт холбогдуулж намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгож, энэ хэргийн баримтыг тусгаарлан, хэрэг бүртгэлтэд буцаажээ. Ингэхээс ч өөр аргагүй биз.Хэргийн материалтай танилцахад дээрх ялыг нотлох ямар ч баримт байсангүй. Ийм баримт угаасаа байх учиргүй бөгөөд, одоо бодоход, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд л эрүүл ухаанд багтамгүй эрүүгийн ийм хэргээр намайг яллажээ. Энэ нь миний гэх “хэрэг” нь эхнээсээ л хуулийн гэхээсээ, улс төрийн өнгө аястай асуудал байсны нотолгоо гэлтэй.

“Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх” хэмээх зүйл ангиар намайг яллан шийтгэх бололцоогүй болсон тул энэ зуур Эрүүгийн хуулийн “Албан тушаалаа урвуулан ашиглах, мөнгө угаах” гэх гэмт хэрэг үйлдсэн хэмээх өөр ял тулгав. Яллагдагчаар татах прокурорын тогтоолд“Оюу толгойн гэрээ байгуулагдах нь тодорхой болмогц... Ерөнхий сайд асан С.Баяр нь өөрийн найз Ч.Даваанямын хувь нийлүүлсэн Петровис ХХК-ийг Айвенхоу Майнз ХХК-тай их хэмжээний үнийн дүн бүхий шатахуун нийлүүлэх тухай гэрээ байгуулуулан албан тушаалаа урвуулан ашигласан, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэжээ.

 

Энэ бол ноцтой дүгнэлт. Ухаандаа намайг Ерөнхий сайд байхдаа Оюу толгойн төслийг далимдуулан, гадаад, дотоодын хоёр компанийн хооронд их хэмжээний үнийн дүн бүхий гэрээ байгуулахад албан тушаалаа урвуулан ашиглан нөлөөлж, хууль бус мөнгөн орлого олсон, тэр мөнгөө угаасан гэж яллаж байгаа аж. Энэ дүгнэлт нь ганц ч болов баримтаар нотлогдож байвал миний бие эрүүгийн хуулийн хамгийн хатуу цээрлэл хүлээхэд бэлэн. Энэ бол гарцаагүй. Үүнтэй би огт маргахгүй, заргалдахгүй, элдэв гомдол хүсэлт бичээд суухгүй.

 

Гэтэл намайг ялласан энэ дүгнэлт нь прокурор хянасан хэргийн материалд буй олон баримтаар бэлхнээ няцаагдаж байх юм. Жишээ нь, Петровис ХХК нь аль 2002 оноос эхлэн (намайг ОХУ-д элчин сайд байхад) Айвенхоу Майнз ХХК-д шатахуун нийлүүлж иржээ. Хамгийн гол нь, 2002-2009 онд болон үүнээс хойш энэ хоёр компанийн хооронд байгуулсан гэрээний нөхцөл хэвээр хадгалагдаж, ямар нэгэн нөлөөний улмаас. Ямар нэгэн өөрчлөлт ороогүй нь ил тодорхой байна. Энэ талаар ямар нэгэн эргэлзээ, сэжиг байгаа бол илүү сайн шалгах, нягтлах ёстой баймаар.

Мөрдөн шалгах ажлын явцад ил тодорхой болсон эдгээр баримтыг үл тоосон байхаас гадна дээрх компаниудын ялангуяа Оюу толгой ХХК-ийн зохих албан тушаалтнуудаас гэрээ байгуулах, сунгах үеийн талаарх мэдүүлэг, тайлбар огт аваагүй, мөрдөн шалгах ажлыг бүрэн гүйцэд хийгээгүй атлаа намайг зохиомол энэ хэргээр яллан буруутгахдаа урьтал болгов. Миний гэх “асуудал” нь хуулийн биш, улс төрийн өнгө аястай асуудал болсны өөр нэг нотолгоо нь энэ юм.

Түүнчлэн дээр дурдсан үндэслэлээр Петровис ХХК- ийн хувь нийлүүлэгч, миний найз Ч.Даваанямын сүүлийн 10 гаруй жилд гадаад, дотоодод эрхэлж ирсэн бизнес, хийсэн банкны шилжүүлэг, худалдаж авсан бараа бүтээгдэхүүнийг Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр надтай ямар нэгэн аргаар заавал холбох гэж оролдон, яллан буруутгаж байна.

 

Тухайлбал, сүүлийн арваад жил дуулиан болгож буй “АНУ-д байгаа С.Баярын 7 хаус (үнэн хэрэгтээ 9 байр аж)” гэх асуудал байна. АТГ-ын албан хүсэлтээр АНУ-ын хууль хяналтын байгууллагаас ирүүлж, хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас үзвэл, миний найз Ч.Давааням, миний охин Б.Нандин, Б.Бадамханд нартай хамтран 2005 оноос эхлэн тус улсад үл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлж ирсэн байна.

 

Оюу толгойн гэрээг үзэглэх байтугай, намайг Ерөнхий сайд болохоос хэдэн жилийн өмнө бизнесийн энэ үйл ажиллагааг өрнүүлж, дээрх байрны ихэнхийг худалдан авч засварлах, түрээслэх, борлуулах ажлыг гүйцэтгэж байсан нь АНУ-аас ирүүлсэн баримтаар нотлогдож байна. Санхүүжилтийг нь Ч.Давааням гаргаж, миний охид түүнд туслангаа олсон ашгийн тодорхой хувь хүртдэг энэ бизнес нь намайг албан ажлаа хүлээлгэж өгсний дараа ч үргэлжилсээр байгаа нь эдгээр баримтаас бас тодорхой харагдаж байгаа болно. Гэтэл үүнийг “Оюу толгойн гэрээ байгуулах үед авсан байж болзошгүй авлигатай” холбох гэж оролдсоор байгаа нь мөнөөх л “улс төрийн өнгө аясыг" дахин сануулна. Эдлээгүй албан тушаалаа “урвуулан ашиглах”, аваагүй авлигын “мөнгө угаах” гэж байх уу?

Эцэст нь дурдахад, миний гэх “асуудал” нь хуулийн хүрээнээс хальж, улс төрийн асуудал болсоор удаж буй нь дараахь ажиллагаанаас харагдана. Надад үүсгэсэн эрүүгийн хэргийн мөрдөн шалгалтын ажиллагааны явцад бүрдүүлж цуглуулсан элдэв баримтын үнэн, худлыг нягтлалгүйгээр хэвлэлд нийтлэх, хуулбарлан улстөрчдөд тараах, С.Баярын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн мэдэгдэх зэргээр ‘‘олон нийтийн жигшил төрүүлэх” ажиллагаа явуулсаар ирлээ. Ийм үйл ажиллагааг Монгол Улсын хуулиар хорьсон байдаг. Хууль ийнхүү зөрчигдөж байгаа талаар прокурорын байгууллагад би өөрөө болон миний өмгөөлөгч удаа дараа хандсан боловч ямар нэгэн арга хэмжээ авсангүй өнөөг хүрэв.

 

Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх өө!

Монгол Улсын ЭХХШТХ-д заасан “Яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох” талаар прокурорын байгууллагад хүлээлгэсэн эрх, үүрэг хэзээ, яаж хэрэгжих юм бол оо?

 

Прокурорын тухай хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар дээд шатны прокурор нь доод шатны прокурорын шийдвэрийг хянах, өөрчлөх эрх үүрэгтэй байдаг. Үүнийг нь бодоод миний бие энд өгүүлж буй санал бодлоо прокурорын яллах дүгнэлт гарахаас өмнө, тэр дүгнэлтийг нь илүү бодитой, үндэс нотолгоотой болгох үүднээс Ерөнхий прокурор танд хүргүүлье гэж санаж байв. Харамсалтай нь, надаас үл хамаарах шалтгаанаар энэ санаа маань бүтсэнгүй. Хоёр жил мөрдөн шалгаж, хяналт тавьсан хэргээ хуулинд заасан хоёр долоо хоног ч хүлээлгүй, арай л түүхий шүүрхийгээр нь шүүхийн байгууллагад яаран шилжүүлэх шиг боллоо. Үүний цаад учрыг олох гэж бодоод л сууж байна.Бидний өсөж хүмүүжсэн урьдын нийгэмд сайн, муу зэрэгцэн оршиж байв. Одоо ч гэсэн тийм. Хуучин цагт “Октябрийн баярын өмнө энэ объектыг ашиглалтад заавал өгнө” гэсээр хагас дутуу барьсан барилга ч гэлээ дуусгасан болгож рапортлох гэж хүчлэн шамдуулдаг байсныг та санаж байгаа биз. Шинэ цагг аливаа асуудлыг аливаа сонгуулийн өмнө шуугиулах, амжуулах гэж шуурхайлдаг болж.

 

Гэвч амьд хүний итгэл найдлага хамгийн сүүлд арилдаг гэдэг. Прокурорын байгууллага нь хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны аль ч үед, түүний дотор шүүхийн шатанд ч оролцох эрхтэй. Иймээс хэргийг үнэн бодит, бүрэн бүтэн, сайтар нягталсан нотлох баримтад тулгуурлан хуулийн дагуу шударгаар шийдэхэд прокурор хувь нэмрээ оруулна гэсэн найдлага маань арай ч тасраагүй байна. Танай байгууллага хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хараат бус, бие даасан байх зарчим, үүргийнхээ дагуу ажиллана гэдэгт итгэсээр явна.

 

Танд уламжлах гэж бичиж байсан албан ёсны хүсэлтээ захидал хэлбэрээр ийнхүү хүргүүлж буйг минь болгооно уу. Миний гэх “хэргийн” талаар хэт өрөөсгөл, намайг өчиггүй буруутгаж гүтгэсэн мэдээлэл олон жил өргөн фронтоор түгээгдэж ирсэн тул өдгөө болж байгаа үйл явцын талаар олон түмэнд үнэн бодитой мэдээлэл үүгээр дамжуулан хүргэх нь чухал санагдана. Иймээс эл захидлаа хэвлэлд нийтлэх бодолтой байна.

“Октябрийн баярын өмнө яаран хүлээлгэн өгсөн, дутуу барьсан объект шиг” арай болчихгүй байх гэж найдаж байна. Гэхдээ бодит үнэн энүүхэн зуур хүчгүйдээд, эвгүй замаар орлоо гэлээ ч, яллагдах өдөр байхад цагаатгагдах өдөр ирнэ, ялагдах өдөр байхад ялах өдөр ирнэ гэдэгт эргэлзэх юм надад алга.

Хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, иргэн С.БАЯР

2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр

Улаанбаатар хот


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • зочин · [43.228.129.20] · 2020/03/24

    Оюу толгойн ордын гэрээ бол цэвэр эх орноо гадны луйварчидтай нийлж хийсэн 100% луйварын гэрээ Одоо энэ гэрээг яаралтай зогсоож монголд ашигтай болгож дахин хийх хэрэгтэй. С.Баяр шиг этгэдүүд бид бүхний толгой дэр байсан цагт энэ гэрээ байтугай улс эх орон газар нутгаа алдах дээрээ тулаад байна.Хамгийн наад захын жишээ бол Хятадад бол энэ хүнийг эх орноосоо урвасан гээд аль хэдийн хөрөнгийг нь хурааж аль хэдийн буудчихсан байгаа учир нь хятад улсад жинхэнэ утгаараа ардчилал ялж хүний эрхийг дээдэлж,хууль хүн болгонд тэгш үйлчилдэг учир улс эх орноо хохироосон л бол бусдын хөрөнгөнд гар дахин хүргэхгүйн тулд ард түмнээ буүар этгээдүүдээс нэн дариу тусгаарладаг юм


  • Зочин · [122.201.22.91] · 2020/03/24

    Bayariin sheees ni goojiv


  • mash oilgomjtoi bainashndee · [122.201.22.91] · 2020/03/24

    sheesh ni goochiv


  • Зочин · [122.201.22.91] · 2020/03/23

    ta ard olnoosoo denduu tasarchee,ta ug ni sain muu uimiig ,horiig ,horziig nairuulahdaa sain ,tanii bolovsrolch tiim muugui,ta nom ih unshdag GEHDEE ta mongol hunii unagan arinshing mongol hunii geni-iig sudalsangui ,ta oros tegeed europ,amerikiig l sudalj ,ta denduu money-ndaa bolood barimjaa aldjee,ta shavart unaj ,jinhene jivj bn,mongolchuudiin ene ih 2 gurnii dund olon jil buren buten yvj irsniig bur hodoogiin mongolchuudiig unshsangui ,ta aldjee negent aldjee tand mash hetsuu baih bolno.TA mongolchuudiig tanii sain meddeg togldog TEXAS HOLDING POKER-oor BLUFF-daach hereggui,ta negentee eronhii said baihdaa ih tengert ALTANTURUUG honuulahdaa tsetserhej sairhaj baisan shigee mongolchuudiig bluff-daj huurch chadahgui,ih sonin ard tumen bgaa biz,chamaas Elbegdorj,Saihanbalagaas ue-iin ued mah tsusaaraa etseg ovogdiinhoo uldeesen eh ornii shirheg chuluug neheh bolno,ta nar ih money-gaaraa negdeed MANAN-giinhaa tagnuul tsagdaag ashiglaad sudlaad zahaas ni horooh biz ,bid nytsahgui,aihgui,zogsohgui..hamgiin suuld ta nar tasraad ugui bolohod bidnii ur udam ,jinhene mongolchuud uldene harj l baigaarai ,mongolchuud hetsuu ulsuud shuu.


  • зөчин · [103.212.116.163] · 2020/03/23

    Дипломатуудын тамхины наймааг цэцэглүүлсэн хүн гээд л яригдаад байсандаа 7орон сууц энэ тэр гээд идэж уусныг нь шалгаж , үнэн бол хөрөнгийг нь хурааж улсыг хохиролгүй болгомоор доо.Манай хуулийнхан ч олигархиудыг ч дийлэхгүй л байх шиг.


  • mgl · [103.9.90.130] · 2020/03/23

    muu nobsh urbagch odoo gonshignohoo boli hurdan baih gazraa och


  • Сүхээ · [192.82.73.245] · 2020/03/23

    Бузар садар эр, хичнээн эмтэй нөхцлөө дөө


  • Баатарсүрэн · [192.82.73.245] · 2020/03/23

    Баяр хулгайч чи одоо болио. Ардын хүүхэд ордог шоронд ороод ардын хүүхэд авдаг зовлонг амсаарай. АНУ-д зугтахгүй яасан юм. Хамтарсан ерөнхий сайд шигээ .Битгий хуцаад бай


  • ИРГЭН · [202.180.220.172] · 2020/03/23

    ҮГЭЭР Л БАЙХ ГАЗРАА ХУРДАН ОЧ. БИТГИЙН ГОНШГОНООД БАЙ.


  • NOMGIUBAYAR · [64.119.20.149] · 2020/03/23

    teriig mongoliin ard tumen medej baigaa gehdee americad baigaa ter olon hausaa henii munguur avsanaa tailbarlachih


  • зочин · [183.177.99.226] · 2020/03/22

    Санжийн Баяр гэдэг этгээд Оюутолгой буянаар Хойд Америкид 7 хаустай болсон тэр нь цэвэр авилгалийн мөнгөөр бас дээр нь оффшортой Монголын баялгыг гадныхантай үгсэн хуйвалдаж цөлмөсөн этгээд харамсалтай нь Монголын төр Санжийн Баярыг хэзээч яллаж чадахгүй амжих ч үгүй нь гашуун үнэн хэрэв Санжийн Баяр өмнөд хөршийн хуулиар бол бүх эд хөрөнгийг хурааж бүх дансыг нь царцааж бүгд улсын орлого болж түүнд цаазын ял төлөвлөх байсан


  • Бодит үнэн · [202.21.105.10] · 2020/03/21

    М.Энхболд Ерөнхий сайд байхдаа Оюутолгойн гэрээг бэлэн болгоод яг гарын үсэг зурах үед нь С.Баяр Засгийн газраа огцоруулж өөрөө Ерөнхий сайд болсон хүн. М.Энхболдын байгуулахаар тохиролцсон Оюутолгойн гэрээ Монголд маш ашигтай сайн нөхцөлтэй байсан шүү дээ, архивт тэр гэрээ байх л ёстой. С.Баяр маш муу гэрээ байгуулж асар их авилга авсан байх өндөр магадлалтай. Иймээс С.Баярыг маш сайн шалгах хэрэгтэй.


  • ERONHII SAID ASAN c.bayart · [66.181.184.29] · 2020/03/21

    oiu-tolgoig hezee negen tsagt ashiglah ni ,hodolgoond oruulah ni mongold medeej heregtei,tiimch uchiraas bidnii ahmad ue ami nasaaraa bidend uldeesen,ta guij,argalj,hor nairuulj ,lobbidoj Eronhii said bolj Oiu-tolgoig hodolgoond oruulsan,eronhii saidiin ch ajliin uureg ,harin ta uuniig dald sanaagaar ,oortei ashigtaigaar money ideh gej yaran sandran,hudal unen yrij bgaad mongolchuudad hohiroltoigoor hiisend hamag uchir bgaa,mongolchuudiig teneg gej basamjlah hereggui,ta ni shig ingej geree hiisnii orond hiigeegui ni barag deer baisan,bid zovhon odoo amidarch bgaa humuusd,hedhen hund ashigtaigaar hiihdee bish ur hoichdoo mongoliin ireeduid ur huuhdee bodoj hiisen bol yrih uim alga,oiu-tolgoig hediidch hiisen bur eh oronch,shudrag humuus hiisen bol ashigtai blaa,ta elbegdorj shig nuurs kokschih nuurs hendch hereggui hog bolno gesen teneg zalihai yria shig tses,alt odool hiihgui bol ireeduid hend ch hereggui hog bolno gej tenegdehgui gedegt naidiya,ta ajilaa hiih ni tanii uureg harin ta 1-ch aldaa gargah esgui,bi iim tom ajil ehluulsen uim chin heden arvan say $$,$$$$,$$$ idelgui yadgiin gej ooriigoo zuvtgoj baival chamaig Fuck you!!! gehed ch bagadna,ta huvidaa 1-ch $ buruu zamaar avah esgui.,ta yamar neg siimhii,arga zali,busdiin demjlegeer ene udaa argalj yl zavshsan ch gesen mongolchuud ueiin ued chamaig martahgui,chamaas eh orniihoo erh ashgiig nehseer baih bolno,S.BAYARAA


  • bat · [202.9.47.2] · 2020/03/21

    Баяр юу гэнэв улсад ажиллах хугацаандаа ганц том идсэн Оюутолгой гэсэн үү


  • Зочин · [64.119.25.147] · 2020/03/21

    hudlaa buu shaaldaa yaj terbumtan bolsiin be chi hulgailsan horongoo ulsdaa tushaa muu lalriin luibarchidaa uhej dald orooch


  • Зочин · [119.40.103.3] · 2020/03/21

    ulsaa urund oruuldag gereeg bayartsogt saihanbileg ta 3l hiij chadah bhdaa ene delhiid novshnuud


  • Зочин · [192.82.68.61] · 2020/03/21

    Бух херенгийг нь хураах хэрэгтэй монголын гадаад Ер хичнээн их болоод байгаа билээ ОТ н гэрээ Дубайн гэрээтэй холбогдогч офшортонгууд хичнээн байр став гадаадад том буудалуудаар хэсэг амьдарч байна монголын телее ажиллахгуй баялгаа унэгуйдуулж еренд оруулсан хумууст хатуу хариуцлага хулээлгэх хэрэгтэй


  • Зочин · [202.9.46.150] · 2020/03/21

    ЮУЧ ХИИЖ ЧАДДАГГҮИ ИИМ ӨЧҮҮХЭН АМЬТАН БАИСАН ГЭДГЭЭ ОДОО Л ОИЛГОЖ БАИГАА ЮМУУ .... АРД ТҮМНЭЭСЭЭ ХЭТЭРХИИ ТАСРААД БАИЛ УУ ??? ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ


  • ЗОЧИН · [150.129.140.227] · 2020/03/21

    ЯРЬСАН ЯРИАГҮЙ ҮР ДҮН НЬ ТЭГ. ДАХИН ДАХИН ХҮМҮҮСИЙН ДУРГҮЙГ ХҮРГЭЭД БАЙХ ХЭРЭГГҮЙ МЭТ


  • Зочин · [66.181.161.28] · 2020/03/21

    Хэт нэг талыг барьж шийдэж болохгүй. Гэхдээ Баяр та илэрхий нэг талыг барьсан гэрээ байгуулсан болохоор буруутай гэдгээ хүлээх хэрэгтэй. Хэргээ хүлээвэл бага шийтгэл оноож магад шүү дээ. Айгаад хэрэггүй. Хийвэл бүү ай, айвал бүү хий гэдэг шүү дээ.


  • Зочин · [66.181.185.105] · 2020/03/20

    ODOO HULGAICH LUIVARCHIDAD YALAH UDUR TSAG HUGATSAA GEJ BAIHGUIG OILGODOO MAL MINE CHAMAIG OVOO EH ORNOO BODDOG GEJ DUGNEDEG BAISAN N ALDAA BAIJ HUNII ARIS NUMURSUN CHONO BAIJ DEE HUUCHIN SHINE AVGAI .BUH OHIDOO AMERIKIIN IRGEN BOLGOCHOOD ARD TUMNII UMCH OYU TOLGOIG ZARAN BAAHAN BAISHIN AVCH UGUUD L ENE NUGEL CHINE BUTSAAD L BUURAL TOLGOI DEER CHINE BUUNA


  • Chi uneheer boli doo za yu? · [98.113.248.233] · 2020/03/20

    Muu oorsdiigoo ardchilaliin altan haraatsai gej demiiregchid! Ardchilal togtooh neriidleer oorsdoo shudarga hodolmorooroo olj chadahgui baisan erh model alban tushaal mongo horongond hurehiin tuld ard tumniig munhruulsan. Ongorson 30 jiliig har Mongolchuud yaduu heveeree! Altan haraatsainuud bayajsan heveeree!


  • Itgehgui bna! · [98.113.248.233] · 2020/03/20

    Hooyo Bayaraa? Yostoi uuchlaarai. Chamtai chamgui tsag uyeer hiigddh baisan. Chi yu ve? Ooriigoo yasan ih uneldeg aguu demiireltei hun be? Yooyo! Chinii uls orniig udirddag gej haashaa harsan zuil baidgiin muu arhichin, bas ehneruudee togtooj chadahgui baij. Tiim eh orondoo hairtai bol chinii yadarsan humuust tusalj handiv orgoj baisan uu chi? Tiim eh oronch yum bol ohiduud chin yagaad bugd gadaad huntei suudgiin? Yamar humuujil ve? Ter zaisand baidag nuutslag tom ord harsh gazaraa yaj avsanaa bicheech? Haanaas iim bayan bolsiin be? Yagaad odiig hurtel haraalgahgui yavaad bna? Uhcheegui yu? Gedeg shig! Ard tumnee haraach!!!!!!


  • zochin · [64.119.21.239] · 2020/03/20

    Ene odoo yu dongosood baigaa yum xuuliin daguu shiitgelee xulee chi mongolchuudyg mash ix xoxirooj ooroo bayjsan shorondoo orood ux


  • Зочин · [66.181.185.105] · 2020/03/20

    ENE ODOO BOLNOO BAYAR BAYARTSOGT SAIHANBILEG ENHSAIHAN ELBEGDORJ BATUUL GEH METIIN HOG SHAAR HULGAICH LUIVARCHDIIG HURDAN SHIITGEECHEE


  • Зочин · [66.181.185.105] · 2020/03/20

    OYU TOLGOIN TUSUL BOL ENE NEG MUU BAYARTAI BAYARGUI YAVAGDAH ASAR TOM TUSUL YUM BAYAR HIITSEN CH ED BISH GOL N ENE HULGAICHUUD TUSULIIG YAVUULJ BUI NEREER OLON ZUUN TERBUMIIG HULGAILSAN D L BAIGAA YUM BISHUU TEGEHEER BUGDIIG N SHUDARGA SHUUGEED YALIIG N UGUH HEREGTEI


  • Шинжээч · [202.179.26.111] · 2020/03/20

    Энэ салбарын талаар болон энэ ордын үнэ цэнийн талаар "А" ч байхгүй энэ хүн яаж ингэж ярьж чадаж байна. Оюу-толойг хэвийн бизнесийн гэрээгээр хөрөнгө оруулагчийг оруулсан бол Монголын талд 120 тэрбум ам долларын цэвэр үнэ цэнэ унах байлаа. Гэтэл Баяр гэх мэтийн урвагчдын гэрээгээр ямар байхыг олон улсын стандартыг баримтлан мэргэжлийн баг тооцоо хийгээд үзэхэд 18 тэрбум ам. долларын өртэй, байгаль орчны асар их хохиролтой үлдэхээр байна. Германы болон Америкийн үнэлгээний нэрт шинжээчид энэ гэрээг зуу зуунд байхгүй луйвар гэж дүгнэсэн байхад луйвардаж хахуулдаж авсан Придланд гэгч тэнд тэмээнээс өөр юм байхгүй, малчдын дунд нь тэмээний уралдаан зохион байгуулаад малын зарим түүхий эдийг худалдаж аваад ойр зурын зүйлээр сэтгэлийг нь засчихад болно. Ийм ашигтай гэрээг хэдэн зуунд хэн ч байгуулаагүй гэж сайрхаад Засгийн түшмэдүүд нь хахуулд аймаар дуртай, өрсөлдөнө гэж найз нартаа өгүүлсэн байдаг. Баяраа та хэд бол тэдний гар хөлийн жийрэг төдий л хүмүүс. Эх орноосоо урвасан Ард түмнийг юу гэж ойлгоов. Аль хэдийнээ мэдчихсэн одоо яаж ч тархи угаах гээд нэмэргүй Хожимын ял чинь үр хүүхэд, аминаас чинь гадуур өнгөрөх болтугай гэж залбир. Эзэд чинь ч хамгаалж чалахгүй болохоороо т а нарыг нохойд хаяж өгнө. Тийм л хувь заяа та нарыг хүлээж байгаа. Бүх юм эзэнтэй, хийсэн нүгэл тарьсан толгой дээр буудаг хорвоогийн жамыг та нар ухаарсангүй дээ.


  • Зочин · [112.72.15.78] · 2020/03/20

    Хийж ч чадсан, идэж ч чадсан байхоо


  • Зочин · [153.173.26.2] · 2020/03/20

    Чи ч Монголын төлөө цохилох зүрхгүй ш дээ. Харин хар аминдаа бол хэнээс ч илүү хайртай, сэтгэл чинь шуналаас өөр юмгүй ш дээ.


  • Зочин · [153.173.26.2] · 2020/03/20

    С.Баярыг яагаад одоо хүртэл "амьд" байлгаад байгаа юм бэ гэж л асуумаар байна.


  • Zochin · [202.126.89.28] · 2020/03/20

    Deerhiig unshsangui,gehdee Bayarig uneleh tsag irne gedegt itgedeg


  • Зочин · [202.21.113.146] · 2020/03/20

    90-д оноос хойшхи ерөнхий сайд нараас хамгийн үр бүтээлтэй нь С.Баяр, Оюутолгойн гэрээг хийснээр бид нилээд олон хүнээ гайгүй цалинтай, улсдаа татвараар овоо орлого олдог гэж ойлгодог, үнэхээр тийм алдагдалтай байгаа юм бол гэрээгээ цуцалж болох байлгүй.


  • зочин · [183.177.100.10] · 2020/03/20

    Эх орноо худалдсан хүн ихээхэн харуцлага хүлээнэ дэ хө.


  • MOGEUH · [202.55.188.81] · 2020/03/20

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


  • Зочин · [192.82.76.193] · 2020/03/20

    Ядаж монголоо гэсэн сэтгэл байсан бол телберее монголдоо авдагаар л хийчихсэн бол болох байлаа ашгаа гадагш гаргаж авдаг гэдгийг олон хун бичиж 7 байшинг босгосон


  • зочин · [203.91.119.42] · 2020/03/20

    Гэрээ хийж чадсан нь бол үнэхээр гавьяа мөн, гэрээний дотор алдаа завхрал гаргасан нь л улсад хойшид хохирол болчоод байгаа


  • Unen · [66.181.161.20] · 2020/03/20

    Монгол Улсын төлөө зүтгэхдээ миний еертее хийж чадсан хамгийн том үйлс бол Оюутолгойгоос авсан авилга маань юм.Санжийн Баяр.


  • bat · [202.9.46.190] · 2020/03/20

    2020 оны сонгуулиар ард түмэн минь намчирхал яахав Шинэ нам шинэ хүмсийг дэмжэцгээе хуучин төрийн хуулийн механизм шинэ хүмүүсийг хөдөлгөхгүй энгээд төр зөв ажиллаж ард түмэн хожноо


  • ирГЭН · [66.181.176.80] · 2020/03/20

    нАААД ГЭРЭЭ ЧИНЬ АЧ ТУСАА ӨГЧ БАЙГАА НЬ ХААНА БАЙГААНННН БЭ, ИДХИЙН ДОНТОЙ СДАКУУД ЮМААА бАРИГДАХ ДӨХХӨӨРӨӨ ХАМГ ЮМАА ТООЧНО ААДХАА ТЭР НӨХРТӨӨ ӨӨРТ ХЭЛ ЗААВАЛ ОЛОН НИЙТЭД ЦАЦАХ ШААРДЛАГА БАЙДАГ ЮМ УУ