fbpx

АН-ын мөрийн хөтөлбөртөө дундаж цалинг 3 саяд хүргэхээр тусгажээ


  

Улс төрийн намууд хуулийн хугацаанд буюу өнөөдрийн дорор 2020 сонгуульд оролцох Мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд өгч төрийн аудит хийлгэх ёстой. Өчигдрөөс зарим намын мөрийн хөтөлбөр хийгээд голлох амлалтууд тодорхой болсон. Харин өнөөдөр СЕХ-нд намууд мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх үеэр УИХ-ын гишүүн З.Нарантуяа  “АН-ын мөрийн хөтөлбөр “Монгол өрх, хөгжлийн бодлого” нэртэй. Энэ удаагийн мөрийн хөтөлбөрийн гол цэг нь монгол айл өрх бөгөөд өрх бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт хийж, өсөлт авчрах хөгжлийн хөтөлбөр юм. Бид бүтээдэг, сэтгэдэг, хийдэг хэсгээ дэмжинэ. Монголын төр түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг биш, үйлдвэрлэдэг орон болохын төлөө хөгжлийн загвараа тодорхойлсон. Баялаг бүтээгч жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ түлхүү дэмжинэ. Эцэст нь монгол хүнийг, монгол өрхийг дэлхийн дундаж орлоготой иргэн, өрх болгоход манай мөрийн хөтөлбөр чиглэгдсэн. Сарын цалингийн дундаж хэмжээг гурван сая төгрөгт хүргэнэ. Иргэдийг үнэгүй орон сууцаар хангахыг урьтал болгохгүй. Хөдөлмөрийн үр шимээр орон сууц худалдаж авах тэр орлогыг бий болгоно” гэв.

     Тус намын удирдлагууд тав хоногийн хугацаанд Мөрийн хөтөлбөрт төрийн аудит хийгдсэний дараа 2020 оны сонгуульд оролцох амлалт, зорилтын талаар дэлгэрэнгүй тайлбарлаж мэдээлэх юм байна.


Энэ мэдээ таалагдаж байвал:


  • MOGEUH · [202.55.188.86] · 2020/03/25

    Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


  • зочин · [103.14.36.34] · 2020/03/25

    Хавар болоод шар хадныхан идэвхжээд эхэллээ дээ, иргэд болгоомжтой байгаарай даа


  • АН-ын гишүүн · [202.179.25.93] · 2020/03/25

    Энэ мөрийн хөтөлбөрийг армийн офицер-Англид тархиа угаалсан, Элбэгдоржийн нууц төлөөлөгч Амаржаргал, сурагчийн ширээнээс дарга болсон жонгиносон авгай, луухаан Эрдэнэбат нар хийсэн бололтой. Бүгд Элбэгдоржийн явуулгаар АН-ын эрхийг луйвардаж аваад байгаа этгээдүүд. Дундаж цалинг 3 сая болгоно гэнээ. 90 онд Хужаа нэргүй, шинжаан Элбэгдорж нар малчны цалинг 1200 болгоно гэсэнтэй тун төстэй коммунист амлалт байна. Энэ зорилтыг хэрэгжүүлэх шиг амархан юм байхгүй. Төгрөгийн ханшийг 1 дахин унагахад 3 сая хүрнэ. Тэгээд л цалинг бодит байдлаар огт өсгөхнүйгээр үүргээ биелүүлчихээд шудрагаар хөдөлмөрлөөд орон сууцаа ав гэхнэ. АН-ын ггишүүд энэ хуурамч хоосон амлалтад бүү итгэ. Түүхий эдийг түүхийгээр нь гаргахгүй гэдэг шал худал.Өмнө АН-ын гишүүдийн нэг цуглаан лээр Элбэгдорж эцсийн бүтээгдэхүүн гаргадаг үйлдвэрлэлийн парк байгуулах саналыг гишүүдээс гаргахад одоо түүхийгээр нь өгөхгүй энүүхэн хилийн цаана хятадын баяжуулах үйлдвэр байхад болохгүй гэж хариулж байсан. Эд нар бүгд МАНАН-иЙН ГАР ХӨЛ, эЛБЭГДОРЖИЙН дохиогоор хөдлөх хүмүүс гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Түүхийгэжэр нь гаргахгүй гэдэг хүмүүс Оюу-толгойүнэгүй өгчихсөн түүх бэлээхэн байна. Эрдэнэс-Таван толгой жилийн тал ашгаар худалдчих шахсан хүмүүст огт итгэж болохгүй. Энэ хулгайч нарыг намаас зайлуулах ёстой. АН-д эх орноо ямарч аюул осолгүй аваад явах залуучууд бий. Сайханбилэг унавал Амаржаргалыг оронд тавихаар Элбэгдорж зэхэж байсан түүхтэй. Хэрэв тухайн үед Сайханбилэг ерөнхий сайдад унасан бол Сайханбилгээс ч дор юм хийчихсэн байх байсан.


  • зочин · [66.181.160.122] · 2020/03/25

    энэ дээрэмчин хулгайчдын сүрэг монголд хэзээч өөдтэй юм хийхгүй,аж үйлдвэрийн оронг ,30 жил цөлмөж,ядуу тарчиг болтол ,хулгайллаа ,одоо газар доорхийг гадаадын цөөвөрүүдтэй нийлж,тонон дээрэмдэх гэж л элийр ч бгаа юм даа


  • Tsetseg · [202.179.25.123] · 2020/03/25

    yag tsalin 3000000 bolgoj haragdaach ulger yarihaa bolimoor yum daa