fbpx У.Хүрэлсүх: МАН-аас Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 36 секунд

У.Хүрэлсүх: МАН-аас Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ

 

Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Бага хурлаа хааж хэлсэн үгэндээ 2020 онд тус намаас нэр дэвшүүлэх гурван шалгуурыг нэрлэжээ. Түүний хэлсэн үгийг товчлон хүргэе.

-Нэгдүгээрт, ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг нэр дэвшүүлнэ.

-Хоёрдугаарт, итгэлтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Улстөрд баг болж тоглоход итгэл хамгийн чухал. Сонгуулиар бид багийн тоглолт хийнэ. Хөлбөмбөг, сагсан бөмбөгийн спортод багийн бүх гишүүн зэрэг талбайд гарч тоглодоггүй. Тэрэнтэй адил бидний зарим нөхөд маань энэ сонгуулиар талбайд гарахгүй, сэлгээнд сууж таарна. Багийн спортод ялсны дараа бол харин талбайд гарсан, сэлгээнд суусан бүх тамирчид медалийн тавцанд зогсдог. Тэрэнтэй адил МАН яллаа гэхэд үр дүнг нь улсаараа хүртэнэ. Тэрхүү улс дотроо МАН-ын бүх гишүүд багтана. Манай нам бол хүнээр дутдаг нам биш шүү. Манай нам бол итгэлээр л дутдаг юм.

-Гуравдугаарт, ажил, амьдралын туршлагатай хүнийг нэр дэвшүүлнэ. Өнөөдөр Монголд байгаа улс төрийн намууд дотроос ажил, амьдралын туршлагатай нь ганц МАН. Тийм учраас ард түмэн манай намыг "Ах нам” гэдэг. Өнөөдөр бид Бага хурлаа цахимаар хийгээд сонгуульд дангаараа оролцоно, ачааг дангаараа үүрнэ, хожмын хариуцлагыг дангаараа хүлээнэ, хэнтэй ч хуваалцахгүй гэж шийдэж байна гэдэг бол манай нам үнэхээр "Ах нам” болохын нэг шинж. Бид ард түмнийхээ нэрлэсэнээр "Ах нам” шиг байх нь МАН-ын үүрэг. Тийм учраас хамтран зүтгэгчдийнхээ нас, намбаас гадна тэр хүний ажил, амьдралын туршлагыг хүндэтгэж, тэндээс суралцаж явахыг залуустаа хэлье. Энэ гурван зарчим бол МАН-аас 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдэд тавих үндсэн шалгуур. МАН-д өнөөдөр бүлэглэл, талцал байхгүй гэдгийг би албан ёсоор энэ индэр дээрээс хэлье. Бид үзэл бодол, ажил хэрэг, арга барил дээрээ маргаж, зөрчилдөж, бас хариуцлага тооцож чаддаг дотоод ардчилалтай нам. Гэхдээ МАН хэзээ ч улсаа нураах, намаа тараах хэмжээнд зөрчилддөггүй бөгөөд том эрх ашиг дээрээ нэгдэж чаддаг нам. Бидний энэ эрхэм чанарыг Монголын ард түмэн ч мэднэ.

Төрийн сонгуульд хуулийн хугацаандаа шударга болно гэдэгт итгэлтэй байна. МАН ч амжилттай оролцох ёстой. Амжилттай оролцох нь ганц МАН-ын зорилго биш, Улаанбаатарыг утааг эрс бууруулж байгаа ажлаа гүйцээх, бензинийн үйлдвэрээ ашиглалтад оруулах, хоёр хөрштэйгөө тохирсоны дагуу хийн хоолойг Монголоор дайруулах ажлаа дуусгах, 2016 онд дампуурах дөхсөн эдийн засгаа босгож ирсэн өнөөдрийн амжилтаа ахиулах гээд ард түмний захиас, хүлээлт юм.

Эцэст нь, төрийн сонгуульд намууд оролцоно. Намын ажил тусдаа, Засгийн газрын ажил тусдаа явна гэдгийг хэлье. Засгийн газрын хувьд өнөөдөр дэлхийн нийтийн цар тахал болсон коронавирусийн халдвараас нэгд иргэдээ, хоёрт эдийн засгаа аль болох боломжит хувилбараар хамгаалж үлдэх л гол ажил болж байна. Засгийн газар, Улсын онцгой комисс бүх төвшинд, боломжит бүх арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг хэлье. Зарим нам, хувь улстөрчийн зүгээс гадаадад байгаа монгол иргэдээ авчирсныг буруутгаж, "өвчин авчирлаа” гэж мэдэгдсэн. Засгийн газар ийм улс төрөөс айхгүй, хэрэгжүүлж байгаа бодлогоо зогсоохгүй ээ. Хүнд хэцүү байтугай энх цагт монгол морь хүртэл эх нутгаа гэдэг юм. Тийм учраас эх орноо гэж байгаа монгол хүн бүрээ эх оронд нь авчрахын төлөө Засгийн газар ажиллах болно гэжээ.

Шуурхай.мн

ГЕГ: Гадаад худалдааны барааны импорт, экспортын статистик мэдээ
ГЕГ: Гадаад худалдааны барааны импорт, экспортын статистик мэдээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​