Л.Мөнхтүшиг: Сөүлээс ирэх 251 иргэн, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан


УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ

“Сөүлээс ирэх 251 иргэн, Токиогоос ирэх 255 иргэний бүртгэл баталгаажсан. Монгол Улсаас Сөүл Токио руу явах гэж байгаа иргэдэд шинэ мэдээлэл өгөх хэрэгтэй боллоо. БНСУ, Япон улсууд гадаадаас ирэх иргэдийн 14 хоног тусгаарлахаар боллоо. Тиймээс богино хугацааны буюу буцаж ирэх нислэг нь тодорхойгүй иргэд БНСУ-д зорчиход хил дээр хүндрэл үүсэх нь. Гурван сар дор хаяж буцаж ирэхгүй гэдэг нотолгоог үндэслэж билет бичнэ. Хил дээр очоод БНСУ болон Япон улсад яагаад зорчих болсон талаараа нотлох нотломжтой очихыг зөвлөж байна.

Сөүл,Токио хот руу нисэх нислэгүүдэд он сарын хугацаанд өөрчлөлт орж магадгүй байна.  Өнөөдөртөө багтаагаад баталгаажсан мэдээлэл өгнө. Энэ нислэгээр явах иргэдийн хувьд Токио руу явах нислэг нэг хоногийн өмнө нисэх магадалтай гэсэн эхний мэдээлэл өгье” гэв.


Энэ мэдээ таалагдаж байвал: