Жүжигчин Эмилиа Кларк "COVID-19" вирусын эсрэг хандивын аян өрнүүллээ. Тэрбээр 250к фунт босгохыг хүсэж байна. Энэ мөнгийг эмнэлэгт ор нэмж тавих, бусад эмчилгээнд зориулах гэнэ. Уг аянд нэгдэж, хандив өргөсөн хүмүүсээс 12 хүнийг санамсаргүй аргаар сонгож, хамт хоол хийж, хийсэн хоолоо амтархан идэцгээнэ гэж жүжигчин бүсгүй инстаграм хуудсаараа мэдэгджээ. Гэхдээ хоол хийх, хоол идэх явц бүгд виртуал орчинд өрнөх юм байна.
Шуурхай.мн