Өвөрхангай аймаг 2018 оныг хүүхдийг хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарлалаа


Өвөрхангай аймаг 2018 оныг хүүхдийг хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарлалаа

 

 

https://scontent.fuln4-1.fna.fbcdn.net/v/t35.0-12/27140328_829740873900724_1536458589_o.jpg?oh=fee7c4b932657e919d63962c83e0f033&oe=5A6787E7 Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас 2018 оныг хүүхдийн хөгжил, хамгааллыг дэмжих жил болгон зарласан. Харин энэхүү зорилтод жилийн нээлтийн арга хэмжээ 1 сарын 19 ний  өдөр  боллоо. Тодруулбал Өвөрхангай аймаг жил бүр нийгмийн салбарын өмнө тулгамдаж буй асуудлыг олон талын судалгаа, санал хүсэлтийн дагуу сонгон авч зорилтод жил болгон зарладаг билээ. Зорилтод жилийн хүрээндээ тухайн салбар бүлэгтээ чиглэсэн олон ажлууд, бүтээн байгуулалтыг бий болгодог юм. 2017 оныг “Ахмадаа дээдлэх жил” болгон зарлаж олон талд үйл ажиллагаануудыг дэс дараалалтайгаар зохион байгуулж, зорилтод жилийн үр дүн гарсан.  Харин 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарлалаа. Энэхүү зорилтод жилийг зарлах болсон шалтгаануудын нэг томоохон үзүүлэлт нь гэмт хэрэг зөрчил гэнэ. 2017 онд аймгийн хэмжээнд хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхэд оролцсон гэмт хэрэг 20, гэмт хэргийн улмаас хохирсон 42, гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон 18, амиа хорлолт 4 , насанд хүрээгүй 87 охин төрж, 12 охин үр хөндөлт хийлгэсэн, насанд хүрээгүй 6 хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн харамсалт мэдээ байгаа юм. . Эдгээр тоог өмнөх онтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй боловч хохирсон хүүхэд 88,8 хувиар өссөн байна. Сүүлийн үед төрсөн үр хүүхдээ зодох, дарамтлах, хүчирхийлэх, амь насанд нь хүрэх гэх мэт ноцтой хэргүүд гарч араатнаас дор үйлдэлтэй эцэг эхчүүдийн тоо нэмэгдсээр байгаа нь жирийн иргэдээс эхлээд, төр засгийн санааг чилээж цаазын хуулийг сэргээх хүртэл хэмжээнд яригдаж байна. Мөн хүүхэд багачуудын дунд тулгарч байгаа үе тэнгийнхний дарамт шахалт , дэлгэцийн донтолт, эрт жирэмслэлт зэрэг асуудлууд энэ цаг үеийн түгшүүр болоод байгаа юм. Иймээс аймгийн ИТХ-аас 2018 оныг “Хүүхдийн хөгжил хамгааллыг дэмжих жил” болгон зарлаж, хүүхэд багачуудынхаа эрх ашгийг бүхий л талаас нь хамгаалан, дэмжихээр олон ажлыг төлөвлөжээ. Өвөрхангай аймгийн хүүхэд багачууд, улс эх оронд төдийгүй тив дэлхийд томоохон амжилтуудыг үзүүлж байгаа ч хөгжлөөс  гадна хүмүүжлийн асуудал, эрүүл мэндийн асуудал, гэмт хэрэг үйлдэх, холбогдох , гэх мэтчилэн олон асуудлууд байгаа юм. Иймээс эдгээр асуудлуудыг аймаг орон нутгийн удирдлагууд ард иргэд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгчидтэй хамтран шийдвэрлдэх шаардлагатай гэдгийг аймгийн засаг дарга онцолжээ. Мөн 2018 онд аймгийн төвд 5 спорт заал , аймгийн төв болоод бусад сумдуудын хэмжээнд 3 сургууль, 3 цэцэрлэг, 6 спорт заал, 5 соёлыг төвийг ашиглалатанд оруулах юм ингэснээр хүүхдүүд тав тухтай орчинд амьдрах, сургуулийн болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтыг нэмэгдүүлэх анги дүүргэлтийг ковцентыг буулгах дотуур байрны орчинг сайжруулан камержуулж, багш нарын хариуцлаггыг нэмэгдүүлэх гэх зэрэг томоохон зорилго дэвшүүлж байна                                                                                                                              Эх сурвалж Л.Дима Шуурхай.мн 


Энэ мэдээ таалагдаж байвал: