fbpx МОРЬ УЯХ НЬ ӨВ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
13 минут 49 секунд

МОРЬ УЯХ НЬ ӨВ СОЁЛ, ЁС ЗАНШИЛ

                                                                        Монголчууд бид мөнх оршихын дархлаа болсон үндэстний өвөрмөц соёлтой улс. Дэлхийн даяаршлын орчинд ялгаран үлдэх ийм онц чухал үнэт зүйлүүдтэй улс гэдгээрээ бахархалтай. Тэдгээрийн нэг нь эрийн гурван наадмын нэг үндэсний морин уралдаан юм. Үндэсний морин уралдаан бол өв соёл, ёс заншил учраас хамгаас илүү үнэ цэнэтэй Үндэстний энэ хосгүй соёлыг аварч хамгаалах төрийн бодлого үгүйлэгдээд байгааг өнөөгийн цаг үе шаардаад байна.

Монгол үндэсний морин уралдааныг хувь хүмүүсийн үзэмж, нөлөөгөөр өөрчлөх гэсэн сүүлийн хориод жилийн үр дүнд “үндэстний өв соёл” байх мөн чанар арчигдаж устах дээрээ тулж төрийн наадамд хямрал нүүрэллээ. Үүнд Монголын морин спорт уяачдын холбооны бодлого хэрэгжиж үндэсний морин уралдааныг ийм болгосон нь үнэн. Энэ нь тус холбооны удирдлагад гарч ирсэн өндөр албан тушаал, алдар цолонд дур сонирхолтой, нэр хүндийн бизнес эрхэмлэгч нүүдэлчин ахуйгаас хөндий, хөрөнгөлөг нөхдүүдийн хөнгөн сэтгэлгээний үр дүн гэж харагддаг. Тэдний хар хайрцагны бодлого нь “Морь уралдуулах талаар олон түмнийг харж, боловсролгүй хөдөөний уяачдаас саналыг асууж, хөгжлийн бодлогыг тодорхойлоод байх шаардлагагүй. Бид өөрсдөө бодлогоо гаргаж ирээд тодорхойлоод хэрэгжүүлээд, малчид уяачид гэх тэр нөхдүүд нь дагаад явах хэрэгтэй. Хөгжлийн зүй тогтол ингэж явагддаг юм. Монгол адууг сайжруулна гэдэг чинь хөгжлийн бодлого. Хоцрогдсон монгол адууг эрлийздэн “шинэ монгол” адуу гаргаж улмаар дэлхийд түрүүлэх хурдан адуутай болох ёстой гэх зэргээр зорилго чиглэлээ гаргаж үйл ажиллагаагаа явуулсан байдаг.

Уяачдын холбооны удирдлагын албан тушаал, эрх мэдэл том болохын хэрээр “Үндэсний их баяр наадмын тухай” хуулийг гууль болгон зорилгоо хэрэгжүүлж тэр нь өнөөгийн үндэсний морин уралдааны ёс жудгаа гээсэн самуурал будлиан, луйвар, хэрүүл, тэмцэл болж илэрч байгаа хэрэг.

Тус хуулинд “Хурдан морины уралдааныг азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэсэн насны ангиллаар зохион байгуулна”, “Баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлнэ” гэх мэтээр уралдааны насны ангилал, арга хэлбэрийг нь тодорхой заасан байдаг. Гэтэл хуулийг үл хэрэгэсэн төрийн наадмын морины уралдаанд гурван насны эрлийз адуу нэмж уралдуулдаг болгосон зэрэг үндэстний соёл ёс дэгийг эвдсэн ноцтой алдаа гаргажээ. Ингэхдээ тэдгээрийг зохион байгуулах зардал, бай шагналыг төрөөс гаргадаг болж эздийг нь төрийн одон тэмдэг, цол гуншингаар шагнаж алдаршуулах зэргээр уламжлал соёлч биш, ёс заншилч биш байдлыг бий болгон хүчээр хэрэгжүүлсээр байна. Энэ нь “баяр наадмыг уламжлалт ёс заншилд тулгуурлан тэмдэглэх... “ тухай хуулийн заалтын үндсэн гол чиглэл хамаарлыг орхигдуулсан том алдаа болжээ гэсэн дүгнэлтэд хүрдэг юм.

Өөр нэг чухал зүйл заалт бол “Үндэсний их баяр наадмын тухай” хуулинд “УЯАЧИД” цол олгоно гэж заасан байдаг. Уяач нь өв соёлыг тээгч иргэн болохоос тэмцэлдэгч тамирчин мэт ойлгох нь буруу.

Уламжлалт ёс заншлаар эрэмбэлэн үнэлэгддэг, эрдэмлэг чадвар, ёс суртахууны өндөр үнэлэмжээр олонд хүлээн зөвшөөрөгдөн хүндлэгдсэн уяачид цол хэргэм олгодог зарчимтай баймаар. Гэтэл ийм хүндэтгэх үнэлэмжгүй, эрэмбэ зиндаагүй атлаа сум аймгийн цолыг голон Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулан “манлай, тод манлай уяач” гэх мэт цолыг дарга, сайд, УИХ-ын гишүүд ичгүүргүйгээр өөрсдөдөө олгодог болсон. Энэ үйлдэл нь үндэстний соёлт чанар алдагдаж, ёс суртахуунгүй, ичгэвэргүй ёс цээрээ алдахад үлгэрлэл болсныг орон нутагт уяач бүр л ярина. Эрлийз адуу уяж хамгийн олон түрүү авсан уяачийг хөхиүлэн дэмжиж “Ардын уяач” цол олгоно гэсэн сураг зар явагдсаар хэдэн жил боллоо. Ямартаа л тод манлай уяач Ц.Дуламсүрэн Одоо “тод манлай” цол бол тэнэглэл болжээ гэж халаглаж байхав. Ингэж цол хэргэм олгодог болсон нь ёс хүндлэлгүй, хүмүүжил, төлөвшилгүй болох муу үр дагавар дагалдаж гарч ирсэн нэг шалтгаан болжээ. Учир нь цолны төлөөх тэмцэлдээн нь буруу арга мэхээр хөгжиж үүнээс эхлэлтэйгээр монгол адууг эрлийздэх, монгол адууны генийг өөрчлөх ёс бус санаачилга газар авч өргөжсөөр хямрал болж байгааг нийтээрээ харж байна.

Аль тэртээх 1989 онд МАДН-ийн их хурал дээр доктор Цэгмэд агсан “Монгол адуугаа л эрлийздэж болдоггүй юм шүү. Ёстой болдоггүй юм чинь тэр шүү...” гэж захидаг байсныг мэдэх юм. Одоо ч манай төрийн төв байгууллага ХХААЯ-наас батлаад гаргачихсан “Монгол адууг өөр хооронд нь цэврээр үржүүлнэ. Харин хурдлах, махны, сүүний чанарыг нэмэгдүүлэх зорилгоор хязгаарлагдмал хүрээнд “Тодорхой нөхцөлтэйгээр” арга зүйтэй төрийн хяналттайгаар эрлийзжүүлгийн ажлыг явуулахыг зөвшөөрнө”... гэх мэт шийдвэрүүд бий. Онцлог нь “Тодорхой нөхцөлтэйгээр” гэж байгаа юм. Яг үнэндээ мэргэжлийн дээд байгууллага ХХААЯ-наас шийдчихсэн байдаг ч хэрэгжүүлдэг болон хяналт тавьдаг субьект хаана ч байхгүй байна. Өөрөөр хэлбэл ямар ч ажил хийгдэдгүй энэ цоорхойгоор “Монгол адууг эрлийздэж байгаад дэлхийд түрүүлэх хурдан адуутай болгох, монголчуудыг төрийн наадамд эрлийз адуугаар уралддаг болгох” зэрэг “дэлхийд хаана ч байхгүй” гаж үзэгдэл биежин хэрэгжсээр байна.

Эрдэмтэн доктор, биологич, мал зүйчид Дуламсүрэн, Г.Төмөрхадуур, О.Уламбаяр, Сайполд, Самданжамц...гээд олон мэргэжилтнүүдээс --“...монгол адууг эрлийздээд хурдан шандас цогцолсон сайн монгол адуутай болох уу? дэлхийд түрүүлэх тийм монгол адуу бий болгож болдог юм уу?... гэж асуухад тэд “тийм боломж байхгүй, хэзээ ч бүтэхгүй” гэж толгой сэгсэрдэг аж. Биологийн хуулийг хэн ч хаана ч өөрчилж болдоггүй ... гэсэн ганцхан хариулт л байдаг. Өөрөөр хэлбэл эрлийздэнэ гэдэг чинь тэр монгол адууны хувьд биологийн мөхөл ирж байгаа гэх юм билээ.

Энэ бүгдийг ухаарч жирийн иргэд бид монгол уламжлалт ёс, соёлоо хамгаалах үүднээс судалж мэдэх зайлшгүй цаг үед ирээд байна. Монгол үндэсний морин уралдааныг үндэсний соёл, ёс заншилаа алдагдуулахгүйгээр авч явахыг эрхэм хүндтэй ахмадууд маань уяачдын холбооны хурал дээр удирдлагадаа хандаж сануулж, хүсч, сургаж ингэж хэлж байжээ.

ММСУХолбоог санаачлагч Монгол Улсын тод манлай уяач Г.Баттөмөр :...Дэлхийн жишгээр явах юм бол үүлдэр үүлдрээрээ уралдах ёстой. Монгол наадам гэдэг чинь бүх үүлдрийн адууны уралдаан өрсөлдөөн явдаг талбар болох юм уу? үүнийгээ л зөв шийдэх хэрэгтэй. Монгол үндэсний морин уралдааныг дагалдсан асар том соёл зан заншил явдаг. Залуучууд минь үүнийг битгий мартаж үзээрэй гэж ах хүний хувьд захиж байна. Уралдаж тэмцэлдэхээсээ илүү соёл нь чухал. Уяачийн ёс суртахуун, уламжлалаа өндөрт тавихгүй юм бол энэ холбоо чинь Монгол Улсын бүх уяачдын эрх ашгийг хамгаалж чадахгүй болно шүү дээ.

Хөдөлмөрийн баатар, гавьяат, Монгол Улсын тод манлай уяач Д.Даваахүү:

Би эрлийз адууны муу сайныг нь биеэрээ үзсэний хувьд хэлж байгаа юм. Монголын ард түмний энэ олон уяачид чинь цөмөөрөө монгол адуугаараа үнэхээр бахархдаг, цөс нь догдолдог улс. Тэгээд л өө муу морин тойруулгын эрлийз түрүүлчихлээ. гэхээс сайн адуу гэж магтаж, сайшааж байгаагүй. Монгол адуунаас сайн адуу ч гэж байхгүй. Би бол монгол адууг ч түрүүлэгсэн, эрлийзийг ч түрүүлэгсэн. Түүгээрээ л олон цол авсан хүн. Намайг тойруулгаас гарснаас хойш хоёр их насны морь л түрүүлсэн. Эрлийзийн хурдлах үе нь өнгөрчихсөн байх. Монгол наадам монгол адуугаараа л наадах нь зөв. Цаад олон түмэн уяачийн эрх ашгийг хамгаалж хандах нь зөв зүйтэй юм аа.

Монгол Улсын тод манлай уяач Ц.Дуламсүрэн: Соёлын гавьяат зүтгэлтэн А.Баярмагнай гуай хэдэн жилийн өмнө Морин уралдааны холбоог Д.Ганбаатар бид хоёр байгуулж тойруулгын уралдаан хийж байхад “Та нар тойруулгын уралдаан хийж болохгүй, эрлийз адуу уралдуулж болохгүй” гэж байсан хүн. Гэтэл одоо болохоор Даваахүү цол авчихаад та нарыг цол авахуулахгүй байна гэж ярьж байна. Ингэж гурван жилийн дараа өөрчлөгдөж нэг хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хамгаалж, нийт ард түмний эрх ашгийг газар гишгиж болохгүй гэж хэлмээр байна.

Я.Батсуурь \УИХ-ын гишүүн\:

Та бүгд монгол адуугүй наадмын төлөө зөгнөөд яриад байна. Олон улсын жишигт бол үүлдэр үүлдрээрээ тус тусдаа л уралддаг шүү дээ. Манайх шиг үүлдэр хамаагүй уралддаг газар байхгүй.

Эцэст нь бас нэг үндэслэл хэлэхэд өнөөдөр дэлхий даяарчлагдаад манайх шиг жижигхэн улс бол өөрсдийнхөө үндэсний соёлыг л сэргээж энэ дотор авч гарахгүй юм бол үндэсний юм болгон үгүй болох, багасах, жижиг улс устах аюул нүүрлэх болж байна. Иймд үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд улс орноо аврахын тулд үндэсний соёл үлдэнэ гэж үзсэн юм билээ. Тэгэхээр монгол гэсэн зүйлээ хөгжүүлэх нэрийн дор барууных болгоод явчих юм бол монгол үндэсний аюулгүй байдалд ч ноцтой нөлөөтэй болох юм шүү гэх мэтээр уяачдын холбооны хурал дээр хэлж байжээ.

ММСУХолбоог санаачлагч, үүсгэн байгуулагч , нэрт уяач, төрийн түшээ эдгээр нэр хүнд бүхий эрхэм хүмүүс монгол адуугаа дээдлэе, монгол соёлоо хамгаалъя.. гэж бие сэтгэлээрээ зүтгэж ирсэн хүмүүс. Гэвч тэдний бодол, хэлсэн үг салхинд хийсч, агаарт замхарсан нь харамсалтай. Үндэсний өв соёл, ёс заншлаа эрхэмлэн дээдлэгчдээ хоцрогдсон хэмээн гадуурхаж, хөгжүүлэх нэрийн дор үгүйсгэн өөрчлөгч “уяачдын холбоо”-г хазаарлан жолоог нь татах цаг болжээ.

Монголын төр, монгол соёлоо, монгол адуугаа хамгаалахгүй юм бол угтаа үндэсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлөх нь үнэн. Өнгөрсөн жилийн улсын баяр наадмаар эрлийз адуу уралдуулахгүй болгох эрчимтэй арга хэмжээ авсан Засгийн газрын шадар сайд У.Хүрэлсүхэд ард түмэн нийтээрээ баяр хүргэсээр байна.

Учир нь сайн цаг эргэн ирж, монгол яллаа гэж бэлгэдэн итгэгчид дүүрэн болжээ. Хэдийгээр цаг үе ороо бусгаа байлаа ч “морь уях төрийн хэрэг” гэх уяачийн итгэл сэтгэл алдраагүй байна. Монгол адуугаа дээдэлсэн ийм л ёс зүйтэй, соёлтой ард түмэн шүү дээ бид. Ардын соёлыг сэргийлэн хамгаалах нь төрийн хэрэг билээ.                   “Өдрийн сонин”-ы орон нутаг дахь тусгай сурвалжлагч, судлаач Н.Санжаадорж

	 “АШИДБИЛГҮҮН” ХХК-нь үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд өрх толгойсон эмэгтэй Э.Цэцэгмаагийнд шинэ гэр бэлэглэжээ
“АШИДБИЛГҮҮН” ХХК-нь үүсгэн байгуулагдсаны 5 жилийн ойн хүрээнд өрх толгойсон эмэгтэй Э.Цэцэгмаагийнд шинэ гэр бэлэглэжээ
 
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/01/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах уу?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

Улаанбаатарт бол Улсын комисс хүлээж авахгүй барилгыг Орхон аймагт барьсан компанийн “арыг даагч” хэн бэ?

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

У.Хүрэлсүх: ШХАБ нь “хэлэлцээний байгууллага”-аас “хэрэгжилтийн байгууллага” болон хөгжинө гэдэгт итгэлтэй байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Гэмгүй иргэнийг шоронд хорьдог Ч.Алдар тэргүүтэй хар нөмрөгтнүүд шүүгчийн алхаа хэдэн төгрөгөөр үнэлдэг вэ?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Путин, Ши Жиньпин хоёр юу ярилцав?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Ерөнхий сайд есөн шийдвэрээ танилцуулав

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Хичээлийн шинэ жилдээ бэлэн үү

Баабар: Бямбын Ринчин

Баабар: Бямбын Ринчин

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Н.Сугаржав: Замын гэнэтийн эвдрэлийг шуурхай арилгах санхүүгийн механизм шаардлагатай

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Японы тал дайнаас хойш манайхаас албан ёсоор хүлцэл өчөөгүй

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Төрсөн хүүгээ тэжээгчээ алдсан мэт болгож тэтгэмж авчээ

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Эрүүл байх, урт наслах ухаанд суралцацгаая

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Дэлхийн luxury ертөнцийн залуу удирдагч Монголд зочилсны учир

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

С.Амарсайхан ч Ерөнхийлөгчид нэр дэвших санаатай даг шүү

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Засаг үлдэх тохироо 1.5 тэрбум ам.долларт хүрч гэнэ...

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Казахстаны газрын тосны салбар дахь АНУ-ын компаниудын хөрөнгө ба лобби

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсад ногоон дата төв байгуулах санаачилгыг танилцууллаа

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Д.Баярхүү: Бодоо америкийн тагнуул байсан уу? (1)

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

Энэ дайныг зогсоож чадах хүн, хүч байна уу?

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уламжлалт онцлогийг шингээсэн өглөөний цайны соёл Монголд бусад улсад

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

Уурхайд эзлэгдэж бэлчээр, усгүй болсон Цагаан дэлийн сүүлийн ганц малчных

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

АНУ-ын прокурорууд Сү.Батболдтой холбоотой гэх хоёр үл хөдлөх хөрөнгийг хураах нэхэмжлэл гаргажээ

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

Баабар: “Лхүмбийн хэрэг“-ийн цаад учир

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​