fbpx АНУ-ын анхны тэрбумтан өнгөт арьстан эмэгтэй Мадам Си Жей Уолкер
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
7 минут 43 секунд

АНУ-ын анхны тэрбумтан өнгөт арьстан эмэгтэй Мадам Си Жей Уолкер

Х.ОЮУНБОЛД

Халдварт өвчний улмаас тогтоосон хөл хорионы үеэр телевизээр олон ангит кино нь өдрийн зарим цагийг өнгөрүүлэхэд тусалж байна. Энэ олон ангит цувралын нэг нь “Нетфликс” компани үзэгчдийн хүсэлтээр бодит байдал нь ямар нэгэн зохиолоос илүү хүчтэй болохыг баталсан бодит түүхээс сэдэвлэж бүтээсэн кино юм. Октавиа Спенсер “Зарц нар болон хатагтай нар”кинонд АНУ-ын анхны  өнгөт арьстан тэрбумтан, буяны үйлстэн Мадам Си Жей Уокерийн дүрийг амилуулсан байна. Харин Сара Бридлав буюу Мадам Си Жей Уокер нь  Лузиана мужийн Мэдисон Париш де Роберт В. Бурнейгийн тариалангийн талбайд 1867 оны арванхоёрдугаар сарын 23-нд чөлөөлөгдсөн боолын гэр бүлд охин болж төржээ. Тэрээр зургаан хүүхэдтэй айлын охин байсан бөгөөд Лоувениа нэртэй нэг эгч, Александр, Жеймс, Соломон, Овен гэсэн дөрвөн ахтай байсан аж. Гэвч ээж нь 1872 онд нас барсан бол аав нь дахин гэрлэсэн ч удалгүй нас барсан байна.  Тиймээс долоон настайдаа өнчирсөн тэрээр том эгчийгээ дагаж Виксбург хотод амьдарч гэрийн үйлчлэгчээр ажиллаж эхэлжээ.  Гэвч  хүргэн ах Пауэллийн хүчирхийллээс  зугтахын тулд 14 настайдаа Мосес Мак Вильямстай гэрлэж хуримаа хийсэн байна. Түүнээс хойш гурван жилийн дараа охин Лейла Мак Вильямс  нь төржээ. Харин охиныг нь хоёр нас хүрсний дараа нөхөр нь нас барснаар  гурван ах нь амьдарч байсан Сан Луйс хот руу нүүжээ. Тэд нар нь бүгд хотынхоо үсчний газарт үсчнээр ажилладаг байсан аж. Тэнд Сара өдөрт дөнгөж нэг ам.доллар гаруй олдог байсан ч угаагчаар ажиллах болов. Гэхдээ тэрээр охиндоо албан ёсны боловсрол олгоход хүрэх хэмжээний мөнгө хуримтлуулахаар шийдсэн аж. 

Тэрээр гэртээ “Wonderful Hair Gromer” гэсэн үсний тосыг анх хийжээ

Анхны нөхөр нь түүнтэй муухай харилцдаг байсан, охиноо ганцаараа өсгөх хариуцлага ногдсон нөхцөл байдлын улмаас бухимдсан нь түүний ихэнх үс унах шалтгаан болжээ. Сара Бридлав түүнтэй адилхан өнгөт арьсан хүмүүсийн бужгар үсийг арчилж хамгаалахад зориулсан  бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг Анни Турнбо Малонетой танилцах хүртэл Сан Луйс хотын баячуудын хувцсыг угааж амьдарчээ.Түүнтэй танилцсанаар нэг төрлийн үс нь халцрах өвчнөөр шаналж байсан Сара Бридлав буржгар үсэнд зориулсан бүтээгдэхүүний хариуд түүний хувцсыг угааж өгөхийг зөвшөөрсөн байна.  Түүнээс гадна энэ бүтээгдэхүүн нь түүнд үр нөлөө үзүүлснийг харснаар наймаа хийх боломжийг олж харсан Сара  гэрийнхээ гал тогоонд “Wonderful Hair Gromer” гэж нэрлэсэн үсэнд зориулсан тосыг хийсэн байна. Энэ нь АНУ даяар 25000 худалдагчийн ажлыг бий болгосон өнгөт арьстан  эмэгтэйчүүдийн гоо сайханд анхаардаг эзэнт гүрэн том компанийг байгуулах анхны чулуу болсон гэдэг. Мөн Сара Бридлав  хувийнхаа бүтээгдэхүүнийг гарган авч ажиллахаар Денвер хот руу нүүж  сонин худалдагч Чарльз Жозеф Уокертой гэрлэжээ. Ингэснээр тэрээр Мадам Си Жей Уолкер эмэгтэй үсчин,гоо сайхны бараа худалддаг болсон аж. Нөхөртэйгээ гэрлэсний дараа Чарльз Уолкер  сэтгүүл болон африк америкийн сонингийн нийтлэл, сурталчилгааны талаар зөвлөгөө өгчээ. Харин энэ үеэр Мадам Си Жей Уолкер айл айлаар бүтээгдэхүүнээ худалдаж сурах урлагийг сургахын тулд гоо сайхны барааг сурталчилагч болох эмэгтэйчүүдийг бэлтгэж байв. Мөн 1906 онд охин Лейлагаа  олон улсын шуудангаар бараа бүтээгдэхүүнийг нь худалдах ажилд оролцуулж, өөрөө нөхөртэйгээ  бизнесээ сурталчилах, өргөжүүлэхийн тулд АНУ-ын өмнөд, зүүн мужуудаар явсан аж.

1917 онд тэрээр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч болжээ

Түүнээс гадна Өнгөт арьстан эмэгтэйчүүдийн үндэсний нийгэмлэгийн дэмжлэгт урамшсан тэрээр түүний худалдааны салбаруудыг орон нутгийн болон төрийн клубуудэд бий болгож эхэлжээ. Мөн 1917 онд  Филадельфи мужид анхны Мадам Уолкерийн гоо сайхны сурталчилгааны жил бүр хийдэг анхны хурлыг зохион байгуулсан байна. Энэ үеэр их бүтээгдэхүүн зарсан, шинэ борлуулагч нар авчирсан болон хариуцсан дүүрэгтээ их буяны ажил хийсэн эмэгтэйчүүдийг шагнажээ. Түүнээс гадна хандив өгөх, улс төрд оролцох нь чухал болохыг онцолсон байна. Түүний бизнес өргөжиж АНУ-аас гадна  Куба, Ямайк, Гайти, Панам, Гондурас, Коста Рика улсад очжээ. Мадам Си Жей Уолкер бусад эмэгтэйд эмэгтэй хүний эрх чөлөө, төсвөө бэлтгэх, хувийн бизнестэй бий болгоход туслахын тулд гоо сайхны зөвлөгөө өгч бэлдэн, зааж сургаж эхэлжээ. Мөн улстөр, эдийн засаг, нийгмийн талаар нөлөөтэй өнгөт арьстан иргэдийн хүрээлэнгийн санхүүжүүлсэн конвенцийн үеэр ярьсан байна. 1917 онд  АНУ-ын Уолкерийн үсний сурталчлагч нарын эвлэлийн хурлыг эхлүүлсэн нь бизнес, худалдааны талаар хэлэлцсэн АНУ-ын эмэгтэйчүүдийн чуулган болсон аж. Энэ үеэр улс төрийн сэдвийг хамруулсан нь чимээгүй эсэргүүцлийн жагсаалын гүйцэтгэх хороонд оржээ. Чимээгүй жагсаал нь тэр жилүүдэд болж байсан Линчийн шүүх, шударга үнэнийг шаардаж эсэргүүцсэн Нью-Йорк хотын тав дахь гудамжаар 1917 оны долдугаар сарын 28-нд болсон жагсаалд  8000 гаруй африк гаралтай америк оролцсон олон нийтийн санааг илэрхийлсэн жагсаал болжээ.

​Хөрөнгө мөнгөтэй болж баяжсанаар  африк гаралтай америк иргэдэд туслах ёстой гэж бодсон тэрээр өнгөт арьстан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалагч болжээ. Өнөөдөр ч гэсэн түүний байгуулсан компани үндэслэн байгуулагчийнхаа үзэл санааг баримталдаг аж. Сара Бридлав, Мадам Си Жей нь зүрхний өвчнөөр 51 настайдаа 1919 оны тавдугаар сарын 25-нд нас барсан байна. Гэхдээ түүний үлдээсэн өв гэрээслэл өнөөдөр Индианаполис  хотод Мадам Уолкер Легаси төвд хадгалагддаг аж. Энэ төвийн үүрэг нь олон соёлтой манай нийгэмлэгт хүмүүсийг сургах, оролцуулах, урам зориг өгөх юм байна. АНУ-ын түүхэн дэх анхны өнгөт арьстан, буяны үйлстэн Сара Бридловын нэр 1848 онд эмэгтэйчүүдийн эрхийн тухай анхны хурал болсон  Нью-Йорк, Сенега Фаллс хотод 1969 онд бий болсон  хүрээлэнгийн алдартай эмэгтэйчүүдийн үндэсний танхимд бүртгэгджээ.

Уушиг өвчилснийг хэрхэн мэдэх вэ?
Уушиг өвчилснийг хэрхэн мэдэх вэ?
 
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/05/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Улаанбурханаар өвчилсөн нэн хүнд нэг иргэн байна

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөр

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Бөхийн барилдаанд улсын цолтой 102 бөх бүртгүүллээ

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Ч.Шинэбаяр: Тэмээний бөхөнд өлгөсөн гармон хөгжмөө оролдож явахдаа л хөгжмийн мэдрэмж суусан даа

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Өвөрхангай аймгийн Хужирт сумын уяач Б.Гантигийн хүрэн хязаалан түрүүллээ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

Наадмын өдрүүдэд 139 чиглэлд, 975 тээврийн хэрэгсэл үйлчилнэ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаал эхэллээ

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

Дайны дараах Монгол-Японы харилцааг хэвийн болгох хоёр талын чармайлт

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

УИХ-ын намрын ээлжит чуулган 9-р сарын 15-нд НЭЭНЭ

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан байна

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

Ш.Анхтуяа: Улсын хэмжээнд усны ослын 42 тохиолдол бүртгэгдэж 27 иргэн амь насаа алдсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

З. Хүрэлбагана: Нийт бүртгэгдсэн ой хээрийн түймрийн 70 орчим хувь нь хүний буруутай үйлдлээс болж гарсан

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Цемент бол Стратегийн онцгой ач холбогдол бүхий бүтээгдэхүүн, Монголын төр засаг онцгой салбараа дэмждэггүйг гайхаж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Н.Учрал: Зэсийн олборлолтоос эдийн засгийн өсөлт хүлээж байна

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Р.Сэддорж: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулж малчдад хатуурхсан заалтаа хасах хэрэгтэй

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Ухаахудагийн тогтоолын төсөл УИХ дээр “унтчихав” уу?!

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

Япон Улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

УИХ-ын хаврын чуулганыг пүрэв гарагт хаана

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Лүндээжанцан: Монголчуудыг монгол хүн өөрөө аварна гэх энэ философи Жанлавцогзол номын гол агуулга

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Д.Батлут: Энэ салбарт чадварлаг хүний нөөц, шинэ технологиуд гээд шинэчлэх шаардлагатай зүйл олон бий

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Арвантавдугаар Далай ламыг албан ёсоор тодруулна гэдгийг мэдэгдлээ

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Ерөнхий сайд Г.Занданшатар: Хүн төвтэй хандлага төрийн албаны, төрийн албан хаагчийн үндсэн зарчим болох ёстой

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн албан хаагчдад мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

Үндэсний их баяр наадмын соёл, урлагийн арга хэмжээний нэгдсэн хөтөлбөр

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​