fbpx Хаврын чуулганаар 50 хуулийн төсөл хэлэлцэх байсан ч тал хувийг нь л батлав
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 6 секунд

Хаврын чуулганаар 50 хуулийн төсөл хэлэлцэх байсан ч тал хувийг нь л батлав

УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийгээд удаагүй байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу анх удаа ажлын 75-аас дээш өдөр хуралдсан чуулган болсон. Мөн цар тахлын нөхцөл байдалтай уядлуулан парламент цахимаар хуралдан, шийдвэрээ гаргаж байв.

Бие даасан 16 хууль баталж, 84 төсөлд нэмэлт өөрчлөлт оруулжээ

Хаврын чуулганы хугацаанд нэгдсэн хуралдаан 34 удаа хуралдаж, бие даасан хууль 16, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль 84, хууль хүчингүй болсонд тооцох тухай хууль найм, олон улсын гэрээ, хэлэлцээр соёрхон батлах тухай хууль гурав, УИХ 52 тогтоол, 163 хууль тогтоомж баталсан байна. Парламентын спикер Г.Занданшатар чуулганы хаалтын үеэр “Энэ удаагийн чуулган цөөнхийн төлөөлөл Б.Пүрэвдорж гишүүний тодорхойлсончлон хүний эрх ардчиллыг бэхжүүлсэн чуулган боллоо. Цаашид идэвхтэй мөрдөгдөж буй 400 гаруй хуульд хүний эрхийн талаас үнэлгээ хийж, хэрэв эдгээр хуульд ямар нэгэн байдлаар хүний эрхийг зөрчсөн зүйл, заалт байвал даруй өөрчлөн шинэчлэх нь ирэх намрын чуулганы томоохон зорилт байх болно” гэсэн юм.

50 хуулийг батлахаар төлөвлөөд байв

Өнгөрсөн нэгдүгээр сард парламент “Монгол Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” тогтоолыг баталсан. Үүнд, Ерөнхийлөгчөөс тав, УИХ дахь МАН-ын бүлгээс 81, АН-ын бүлгээс 17, Засгийн газраас 80, есөн Байнгын хорооноос 66, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас найм, УИХ-ын гишүүн С.Ганбаатараас тав буюу 263 хууль, тогтоолын төслийг тусгуулах санал ирүүлсэн байна. Эндээс Төрийн байгуулалтын байнгын хорооноос давхардсан болон заавал хэлэлцэх шаардлагатай 50 төслийг тусгаж, парламент хаврын чуулганаар батлахаар товлоод байв. Гэсэн ч зарим хуулийн төслүүдийг хойшлуулсан юм.

Батлагдаж амжаагүй хуулийн төслүүд

Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргасан хаврын чуулганы хүрээнд заавал батлах шаардлагатай хуулийн төслүүдийн жагсаалтаас харвал бараг 50 хувийг нь баталж чадаагүй байна. Тухайлбал,

1. Ерөнхийлөгчийн тухай шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл

2. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай анхдагч хуулийн төсөл;

3. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд

4. Үндэсний баялгийн сангийн тухай анхдагч хуулийн төсөл

5. Байгаль орчныг хамгаалах тухай, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл

6. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

7. Дээд боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

8. Судалгааны их сургуулийн тухай анхдагч хуулийн төсөл

9. Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10. Эрдэс баялгийн ил тод байдлын тухай анхдагч хуулийн төсөл

11. Хүнд үйлдвэрийн тухай анхдагч хуулийн төсөл

12. Уул уурхайн нөхөн сэргээлтийн тухай анхдагч хуулийн төсөл

13. Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

14. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төсөл

15. Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийнтөсөл

16. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

17. Чөлөөт бүсийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

18. Шилэн дансны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

19. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

20. Кибер аюулгүй байдлын тухай анхдагч хуулийн төсөл

21. Газрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

22. Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

23. Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

24. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

25. Геодези, зураг зүйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

26. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэргийг баталж амжаагүй байна. Өөрөөр хэлбэл, хаврын чуулган 50 хувийн үр дүнтэй болж өндөрлөлөө.

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

COVID-19: Амралтын найм хоногт 13000 халдвар нэмэгдэв
COVID-19: Амралтын найм хоногт 13000 халдвар нэмэгдэв
 
Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв
Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​