fbpx Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү
 
Ангилал
Шуурхай онцлов
Огноо
Унших
12 минут 36 секунд

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

-Эрхэм улстөрчид “Өмөөрөх популизм”-аар өрсөлдөхийн оронд “48-дах”-ыг “30-дах”-аар сольдог Эрүүгийн хуулийн гажуудлыг засна уу!

...Ард иргэдийн эс болсон, арай чанга хашгирсан “дуу хоолой”-нуудын нэг “Дэнсийн Шинээ” маань хоригдож байна...

Асаж дүрэлзэж, өөрийнхөө барьсан зарчим, хийсэн үйлдэлдээ дэндүү итгэлтэйдээ Цагдаагийн газрын хаалгыг татан орсон тэр сонирхолтой бүсгүй өнөөдөр яагаад торны цаана эхлээд 48 цаг, улмаар сунгаад 30 хоног суух болов? Тэр үүний төлөө шатахуун авах “очёр” их байхаар нь Цагдаагийн газар руу гүйгээд очсон гэж үү?

Буруу зүйл хийгээгүй юм чинь гэсэн итгэлтэйдээ л тэр шүү дээ. Гэтэл төрийн хууль түүний минь бодсоноос өөр байдаг. Яагаад, юугаараа гэдгийг тэр ч, бид ч, тэр байтугай Ерөнхийлөгч, түүний Тамгын газрынхан ч бүрэн мэдэхгүй. Зөвхөн хуулиа бариад хэрэг шүүж буй шүүгчид л мэднэ. Тэдэнд хэн ч нөлөөлөх эрхгүй, нөлөөлсөн байлаа гэхэд нотлох боломжгүй. Тиймээс яагаад Шинээг хорив гэдгийг албаны хүний мэргэжлийн тайлбараас сонссон, ойлгосноороо хүргэх гэж оролдъё. Энэ нь миний байр суурь биш бөгөөд ажлаа хийж яваа тэр алба хаагч ч нэрээ нууцлахыг хүссэн юм.

“48-дах”-ыг “30-дах” болсны учир...

Энэ бол “цаадуулын” чинь өвөрмөц хэллэг. Шинээ маань эхлээд сэжигтэн Т.Шинэбаяр болжээ. Эхнийх арга хэмжээ авч, 48 цагийн хугацаатай баривчлав. Энэ нь мөрдөгч, прокурор, шүүхийн үйл ажиллагаанд хамаарах бөгөөд аль нэг нь дангаараа шийдэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.4 дүгээр зүйлд сэжигтнийг баривчлах талаар зааж өгсөн. Тухайлбал, “гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл тогтоогдсон, эсхүл гэрчийн мэдүүлэг авах үед гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар мэдэгдэх хуудсаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэнэ” хэмээн заажээ.

Яагаад баривчлагдсан тухайд “дараах үндэслэл байгаа бол прокурор сэжигтнийг баривчлах тухай мөрдөгчийн саналыг хүлээн авснаас хойш уг саналыг шүүхэд даруй хүргүүлнэ” гэжээ. Үүнд:

- сэжигтнийг дуудахад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, эсхүл мэдэгдэх хуудсыг хүлээн авахаас татгалзсан бол;

-оргон зайлсан, эсхүл мэдэгдэх хуудсаар дуудахад оргон зайлах үндэслэл байгаа бол;

-мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх, амь нас, эрүүл мэндэд нь халдах үндэслэл байгаа бол;

-гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай үндэслэл байгаа, түүнчлэн дахин гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл байгаа бол;

-нотлох баримтаа устгах, өөрчлөх, хуурамчаар үйлдэх, эсхүл гэрч, хохирогч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнд хууль бусаар нөлөөлөх үндэслэл илэрсэн бол гэсэн байна.

Миний ойлгож байгаагаар болон сүүлийн гурвыг нь Шинээд хамааруулсан болов уу. Учир нь дуудаагүй байхад нь очоод байсан хүнийг дуудахад ирээгүй гэж баривчлахгүй байх.

Эх сурвалжийн дуугарч ядан унагасан хэдэн үгээс дүгнэхэд сэжигтэн Т.Шинэбаярыг мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогч, гэрч, хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг дарамтлах, сүрдүүлэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүсгэсэн гэж тэд үзсэн бололтой. Үүнд, жишээ нь мөрдөн байцаах үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон, “live хийнэ”, “олон нийтэд мөрдөн байцаалтын явцыг танилцуулна” гэх зэргээр заналхийлэх хэлбэр агуулсан үгс хэлсэн, мөн мөрдөн байцаагчаас анхааруулсан зүйлүүдийг үл тоомсорлон сүрдүүлсэн гэж үзсэн байх. Энэ тохиолдолд баривчлах арга хэмжээ авахаас өөр гарцгүй хэмээн тэрбээр тайлбарлаад “Хэрвээ баривчлах арга хэмжээ авахгүй бол олон хүнд нөхцөл үүсэх, тухайлбал өөрийн амь насыг эрсдэлд оруулах, бусад этгээд амь нас эрүүл мэндэд халдах, мөрдөн шалгах ажиллагаанд саад учрах, хэргийн бодит үнэнийг нотлох асуудалд эрсдэл үүсэх боломжтой” гэнэ. Энэ ч яахав, хуулийн талаасаа өөрсдийгөө хамгаалсан үгс биз. Би ч энд үнэндээ мөрдөн байцаалтын нууц задруулж суугаа байж болзошгүй ч Шинээг болон цаашид хэн нэгнийг хэлмэгдүүлэх вий гэсэндээ “байцаагчийг байцаасан” юм.

Шинээ яагаад “яллагдагч” болов?

Эрүүгийн хэрэг үүсгээд яллагдагчаар татагдсан тохиолдолд Цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авна. Үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлд заасны дагуу шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, эсхүл тэдгээрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол гэсэн байдаг. Мөн “яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа бол прокурорын гаргасан саналыг үндэслэн шүүх яллагдагчийн аюулгүй байдлыг хангах зорилгоор түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч болно” гэжээ.

Ингээд сэжигтэн Т.Шинэбаяр одоогийн нөхцөл байдлаар нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татжээ. Түүнийг цагдан хорих төвд мөрдөгч, прокурор, шүүгч, хохирогчийг дарамтлах, сүрдүүлэх үндэслэл бүхий нөхцөл байдал үүсгэсэн гэсэн мэдээлэл олдоод байгаа ч, хэнийг, яаж гэдэг тухайд тодорхой зүйл мэдээж хэлсэнгүй. Учир нь тэр нь бидний хувьд тодорхой юм байх өө.

Ямартай ч “Сэжигтэн яллагдагч мөрдөн байцаах ажиллагаанд саад учруулан шүүгч, прокурор, мөрдөгч, хохирогч, гэрч, шинжээч, гэмт хэрэг хамтран үйлдсэн хүнийг дарамталсан, эсхүл сүрдүүлсэн, эсхүл нөлөөлсөн, яллагдагч өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулах, эсхүл түүний амь нас, эрүүл мэндэд аюул учирч болох үндэслэл байвал баривчлах, цагдан хорих арга хэмжээ авч хэргийн бодит үнэнийг тогтоох шаардлага үүссэн. Хэрвээ таслан сэргийлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийг шалгавал бодит үнэн тогтоогдохгүй байх эрсдэл үүснэ” гэж “тэд” тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл, Шинээг өөртөө болон бусдад аюул учруулчихна гэдэг үүднээс буюу тийм “шалтаг”-аар хориод байгаа бололтой.

Ерөнхийлөгчийн нэр төр ба иргэн У.Хүрэлсүхийн нэр төр

Түүнийг өөгүй өндөг мэтээр гоёх гэсэнгүй, түүнд маань тус биш гай болох биз. Гол нь цааш цаашдаа юуг “Ерөнхийлөгчийн нэр хүнд” гэдэг, яагаад ЕТГ-аас “Ерөнхийлөгчийн нэр хүнд нь Монгол Улсын нэр хүнд юм” гэсэн тайлбар өгсөн, бүр цаашилбал, “Ерөнхийлөгчийн нэр хүнд, иргэн Ухнаагийн Хүрэлсүхийн нэр хүндээс юугаараа ялгаатай талаар хуультай орны хувьд Үндсэн хуулийн тайлбарыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарласныг эш татъя.

Энэ нь цаашид бид нийгмийн бухимдлаас үүдээд, эсвэл үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө “хэт” өндрөөр үнэлээд ийм хэрэгт холбогдчих магадлал өндөр юм билээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн 36.2-т “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж заасан байдаг. “Ерөнхийлөгчийн нэр төр” гэдэг ойлголтыг тодруулахын тулд хүний “нэр төр” гэдэг ойлголтыг Үндсэн хуулийн 16.13-т хэрхэн заасныг харъя. Бараг адилхан. Товчхондоо л “халдаж болохгүй, хуулиар хамгаална”.

Нээрээ ингэхэд Үндсэн хуульдаа “Бүх хүн тэгш эрхтэй” гэчихээд яагаад “Хүний нэр төр”, “Ерөнхийлөгчийн нэр төр” өөр болоод явчихав? Уг нь манай Үндсэн хуульд ч гэсэн энэ агуулга байдаг юм байна.

“Ерөнхийлөгчийн нэр төр”-ийг хувь хүний нэр төрөөс салгаж ойлгох боломжгүй. Харин хувь хүний нэр төрийг Ерөнхийлөгчийн албан тушаалын өндөр нэр хүндээр өргөжүүлж Ерөнхийлөгчийн нэр төр гэсэн ойлголт үүснэ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрийг ийнхүү Үндсэн хуулиар зориуд хамгаалж байгаа нь түүний улсыг тэргүүлэхээр ард түмнээс сонгуулиар шилжүүлж өгсөн мандатын мөн чанарт оршино. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч нь бодгалийн хувьд хувь хүн боловч улсын тэргүүний хувьд тэрээр нийт улс, үндэстнийг төлөөлсөн нийтийн цор ганц хүн учраас түүний нэр төр Монгол Улсад хамаатай, Монгол Улсын Үндсэн хуулийн хамгаалах ёстой объект мөн. Тэгэхээр, “Ерөнхийлөгчийн нэр төр”-Ард түмнээс сонгуулиар шилжүүлэн өгсөн мандатын мөн чанарт хадгалагдан орших, Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалсан үнэлэмж юм гэжээ.

Тэгэхээр “Төрийн тэргүүний нэр хүнд бол Монгол Улсын нэр хүнд” гээд түүний хэвлэлийн төлөөлөгч зүгээр ч аархаад хэлчихээгүй юм байна. Үндсэн хуулийн тайлбарт маш тодорхой заагаад биччихэж.

Харин бид иргэн Ухнаагийн Хүрэлсүхэд ард түмний сонгуулиар саналаа өгсөнөөр, тэр мандат маань Үндсэн хуулиар түүнийг хамгаалдаг “Ерөнхийлөгч” болгочихож. Ингээд иргэн У.Хүрэлсүхийн нэр хүндийг хуулиар хамгаалдаг байсан бол Ерөнхийлөгчийн нэр хүндийг Үндсэн хуулиар хамгаалдаг тэр суудалд бид өөрсдөө сонгуулийн саналаараа аваачаад суулгачихжээ. Өөрөөр хэлбэл, “Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэдэг нь Ерөнхийлөгчийн нэр төр, хувийн болон албаны халдашгүй байдлыг хуулиас өөр ямар нэг актаар бус зөвхөн төлөөлөгчдийн дээд байгууллагаас хууль гаргаж хамгаална гэдгийг Үндсэн хуулиар баталгаажуулсан байна.

Гэтэл бид энэ хэм хэмжээг сайн мэддэггүй бололтой. Сүүлдээ эдүгээгийн Ерөнхийлөгчөө ч уулын ам эзэгнэсэн нууц эдлэнтэй, харшуудын эзэн болгож, экс Ерөнхийлөгчөө ч хүүхэд үрчилж аваад гадаадад янз бүрийн зорилгоор гаргадаг байсан мэтээр нийтээрээ хэлэлцээд, бүр УИХ дээр нээлттэй сонсгол сууж байна. Энэ бүхний цаана ганцхан л тодорхойлолт хатуу үйлчлэх учиртай. Тэр нь Үндсэн хууль.

Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч нь бодгалийн хувьд хувь хүн боловч улсын тэргүүний хувьд тэрээр нийт улс, үндэстнийг төлөөлсөн нийтийн цор ганц хүн учраас түүний нэр төр Монгол Улсад хамаатай, Монгол Улсын Үндсэн хуулийн хамгаалах ёстой объект мөн гэж заажээ. Үүнийг уншаад хэвлэлийн албаны Ц.Ганзориг нь хэтрүүлээгүй юм байна, үнэхээр Ерөнхийлөгчийн нэр хүнд бол Монгол Улсын нэр хүнд юм байна гэж бүүр түүрхэн ойлголоо. Тэгэхээр бид Үндсэн хуулиар хамгаалсан үнэлэмжид хэтэрхий дур зоргоороо халдаад байж болох уу гэдгээ бодож яримаар, бичмээр юм билээ.

Оргилмаа

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
“Сүх далайтал үхэр амар” гэж үү?
 
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​