fbpx Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ
 
Ангилал
Шуугианы эзэд
Огноо
Унших
6 минут 48 секунд

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Ц.МЯГМАРБАЯР

Монголын кино уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд үнэлэгдэж, худалдан авсан нь Монголын кино урлагийнхны хувьд олон улсын түвшинд гарсан онцлох үйл явдал болж байна. Монголын нэрт кино найруулагч асан О.Машбат, Ардын жүжигчин Н.Батцэцэг нарын хөвгүүд болох М.Бишрэл, М.Ивээл нар эцэг, эхийнхээ мэргэжлийн замналыг үргэлжлүүлэн кино урлагийн салбарт ажиллаж байна. Тэд хоёулаа АНУ-д кино урлагийн чиглэлээр мэргэшиж, уран бүтээлээ туурвиж буй юм.

Тэдний том хүү М.Бишрэл зохиолч, найруулагчаар ажиллаж, олон улсын кино урлагийн салбарт өөрийн байр суурийг бий болгожээ. Түүний хувьд энэ жил нэгэн томоохон амжилтын эзэн болсон нь бичсэн кино зохиол нь Холливуд худалдан авсан явдал юм. Гэрээний нөхцөлийн дагуу тухайн зохиолын нэр болон бүтээлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг одоогоор нууцалж байгаа аж.

М.Бишрэл кино зохиолчийн хувьд өмнө нь ч олон улсын түвшинд өөрийгөө сорьж байжээ. Тэрээр дээд сургуулиа төгсөөд Мексикт зохион байгуулагдсан, дэлхийн 150 орны кино зохиолч оролцсон тэмцээнд бүтээлээрээ өрсөлдөж, шилдэг тавд шалгарсан байна.

Түүний уран бүтээлийн замнал зөвхөн зохиолоор хязгаарлагдахгүй. АНУ-д богино хэмжээний хэд хэдэн кино найруулж, бүтээлүүд нь кино наадмуудаас шагнал хүртжээ. Мөн уран сайхны кино, сурталчилгаа, баримтат кино, хөгжмийн клип, брэндийн контент зэрэг олон төрлийн бүтээл дээр найруулагчаар ажилласан байна.

М.Бишрэлийн Лос Анжелес дахь уран бүтээлийн замнал

М.Бишрэл 16 настайдаа боловсрол эзэмшихээр Монголоос АНУ-ыг зорьж, 2013 онд Чикагогийн их сургуулийг төгссөн байна. Улмаар кино урлагийн төвүүдийн нэг болох Лос Анжелес хотод суурьшиж, мэргэжлээрээ ажиллаж эхэлжээ. Тэрээр 2011-2021 онд чөлөөт монтажийн найруулагчаар ажиллаж, «Architects of Denial» (2016), «Georgia» (2017), «Tides of Time» (2013), «Disillusion» (2012) зэрэг бүтээлд монтажийн ажил хийсэн байна.

Мөн «Intruder» (2012), «Tides of Time» (2013), «Georgia» (2017) зэрэг богино хэмжээний кино, хөгжмийн клип найруулжээ. «Burning Eve», «Dezafinado7» хамтлагийн хөгжмийн клипүүдэд ч найруулагчаар ажилласан байна.

2021-2024 онд Vinnovation компанид постпродакшны чиглэлээр ажиллаж, 2024 онд Playet платформд зориулсан гар утасны богино хэмжээний цувралын 138 ангийг монтажилжээ. Харин 2025 оны хоёрдугаар сараас “Think Global Media | Global Filmz”-д график монтажийн чиглэлээр ажиллаж байгаа аж. Зохиолч, найруулагчийн хувьд М.Бишрэлийн анхны бүрэн хэмжээний уран сайхны кино нь «In the Land of Lost Angels» /2019/ юм. Тус киноны хэвлэлийн материалд түүнийг найруулагч, монтажийн найруулагчаар ажилласан тухай дурдсан байдаг.

Үүний дараа «Beloved» (2022) уран сайхны киноны зохиолыг бичсэн бөгөөд IMDb-д «Fish» (2024) нэртэй уран сайхны бүтээл нь мөн бүртгэгджээ.

М.Бишрэл, дүү жүжигчин М.Ивээл

Түүний дүү М.Ивээл мөн ахынхаа адил кино урлагийн мэргэжлээр ажиллаж байна. Тэрээр хэд хэдэн кинонд дүр бүтээсний зэрэгцээ найруулга, монтажийн ажилд оролцож, уран бүтээлийн гараагаа АНУ-д үргэлжлүүлж байгаа юм.

Ийнхүү Монголын кино урлагийн нэрт гэр бүлийн дараагийн үе болох ах дүү М.Бишрэл, М.Ивээл нар олон улсын кино үйлдвэрлэлийн орчинд ажиллаж, өөрсдийн уран бүтээлээрээ Монголыг төлөөлж байна.

Харин М.Бишрэлийн хувьд монгол уран бүтээлчийн бичсэн кино зохиол Холливудын зах зээлд худалдан авагдсан нь түүний олон жилийн хөдөлмөр, уран бүтээлийн чанар олон улсын түвшинд үнэлэгдсэний нэг илрэл төдийгүй Монголын залуу кино уран бүтээлчдэд шинэ боломж байгааг харуулсан үйл явдал болж байна. Тэрээр орос, англи, испани, польш хэлтэй ажээ.

М.Бишрэлийн найруулсан анхны бүрэн хэмжээний уран сайхны кино болох «In the Land of Lost Angels» -ийн талаар Кино ертөнц буланд энэ удаа онцолж байна.

«In the Land of Lost Angels»: Монгол найруулагчийн Лос Анжелес дахь анхны алхам юм.

-2019 онд гарсан “In the Land of Lost Angels» уран сайхны кино нь Лос Анжелесийн Ази, Номхон далайн кино наадам (LAAPFF)-ын хүрээнд үзэгчдийн хүртээл болж, Монгол гаралтай уран бүтээлчдийн АНУ дахь кино бүтээлийн нэгэн жишээ болсон байна.

Энэ киноны талаар судлаачид бичихдээ хязгаарлагдмал төсөвтэй нөхцөлд найруулагчийн ашигласан дүрслэлийн шийдлийг хар цагаан зураглал, камерын ер бусын өнцөг, гэрэл сүүдрийн шийдлүүд нь бүтээлд нуар төрлийн киноны өнгө аясыг бий болгожээ хэмээн онцлон сайшаасан байна.

«In the Land of Lost Angels» киногоороо монгол гаралтай америкчуудын амьдралыг дэлгэцээр анх удаа харуулсан нь үзэгчдийн анхаарлыг их татжээ. Кинонд цагаачлагчдын амьдралын хүнд нөхцөл, гэр бүлдээ туслахын тулд ямар сонголт хийхэд хүргэж байгааг үнэн бодит өнгө аястай харуулсан байдаг.

Ийнхүү М.Бишрэл анхны бүрэн хэмжээний уран сайхны киногоороо зөвхөн найруулагчийн хувьд өөрийгөө сорьсон төдийгүй Монгол гаралтай уран бүтээлчийн хувьд Америкийн кино урлагийн орчинд өөрийн өгүүлэх түүхийг бүтээх эхлэлийг тавьсан байна. Дараагийн дугаартаа түүний 2022 онд бичсэн «Beloved» кино зохиолоор IMDb-д «Fish» нэртэй уран сайхны бүтээлийн талаар онцлох болно.

М.Бишрэл эхнэр Уянгын хамт

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВДУГААР САРЫН 14. ЛХАГВА ГАРАГ. № 194, 195 (7936, 7937)

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв
Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв
 
Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү
Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!

Шинэ мэдээ

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​