fbpx С.Баярцогтыг үндэслэлгүй ялласан гэж Дээд шүүх үзжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

С.Баярцогтыг үндэслэлгүй ялласан гэж Дээд шүүх үзжээ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа хувийн ашиг сонирхлоор хандсан хэрэгт өнгөрсөн тавдугаар сарын 19-нд Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, Эрдэнэс Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал асан Д.Ганболд нарт холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны хуралдаанаар хэлэлцсэн. Улмаар С.Баярцогтын 4 жил 8 сар хоригдох ялыг хэвээр үлдээж, Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасан юм.

Тэгвэл С.Баярцогтод оноосон ял үндэслэлгүй байна гэж хоёр шүүгч тусгай санал гаргаснаар эл хэргийг Дээд шүүхээр дахин хэлэлцлээ.

Улмаар шүүхээс С.Баярцогтын хэргийг тусгаарлаж, мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэлээ. Хэрэг прокурорт очих хүртэл таслан сэргийлэх арга хэмжээг нь хэвээр үлдээжээ. Харин Д.Ганболд, Б. Ариунсан, Б. Бямбасайхан нарыг суллах шийдвэр гаргасныг зөв гэж үзжээ.

Токио-2020 олимпын наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байна
Токио-2020 олимпын наадамд оролцох тамирчдыг жолоочгүй автобусаар тээвэрлэж байна
 
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 11 дүгээр сард 1.8 тонн үнэт металл худалдан авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​