fbpx ХОМ: Хамгийн, хамгийн
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 24 секунд

ХОМ: Хамгийн, хамгийн

АТГ-аас төрийн албан хаагчдын 2020 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг танилцуулав. Энэ удаа Төрийн гурван өндөрлөг болон УИХ-ын гишүүдийн ХОМ-ээс онцлон хүргэж байна.

Төрийн гурван өндөрлөгийн ХОМ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2020 онд 182 сая төгрөгийн орлого олсон бол бусад хөрөнгө өмнөх оныхоос өөрчлөгдөөгүй байна. Тэрбээр нэг орон сууц, нэг зуслангийн байшинтай гэж мэдүүлсэн бөгөөд эдгээр нь 162 сая төгрөг, 284 сая төгрөгийн үнэлгээтэй. “lexus 570” загварын машин болон, “Harley devidson” мотоцикльтой, 100 сая төгрөгийн үнэлгээ бүхий 1.5 га газар эзэмшдэг. “Илт Хан” ХХК-ийн 58 хувийг эзэмшдэг гэжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар 2019 онд 124 сая төгрөгийн орлоготой гэж мэдүүлж байсан бол 2020 онд 506 сая төгрөгийн орлого олжээ. Нэг орон сууц, нэг зуслангийн байшин, нэг үйлчилгээний талбайтай байна. Эдгээр нь нэг тэрбум 175 төгрөгийн үнэлгээтэй. Мөн 130 сая төгрөгийн үнэт эдлэл, 188 сая төгрөгийн хадгаламжтай. “Монголиан силикон валлей” компанийн 30 хувийг эзэмшдэг гэжээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2016 онд УИХ-ын гишүүн болсноос хойш хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж эхэлсэн. 2016 онд түүний өөрийн орлого жилд 313 сая төгрөг байсан бол 2017-2018 онд буурч, 2019 онд 233 сая төгрөг болж өсчээ. Харин түүний гэр бүлийн жилийн орлого 9- 14 сая төгрөг болсон байна. 244 сая төгрөгийн нэг байр, 28 сая төгрөгийн машин, хурдан удмын таван адуутай. Тэрбээр мал аж ахуйгаа 114 сая төгрөгөөр үнэлжээ. Мөн 60 сая төгрөгийн үнэт эдлэл, 97 сая төгрөгийн хадгаламжтай. “Херо энтертэйнмэнт” группийн 50 хувь, “Хүлэг контент” 100 хувь эзэмшдэг байна.

Хамгийн өндөр хөрөнгө, орлоготой гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор өнгөлөв. Сэлэнгэ аймгаас сонгогдсон тэрбээр 2020 онд 401 сая, гэр бүл нь 88.5 сая төгрөгийн орлого олжээ. 12 нийтийн орон сууц, үйлчилгээний зориулалттай таван барилга, гурван автозогсоол, өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 16 байгууламж эзэмшдэг байна. Эдгээр үл хөдлөх хөрөнгүүдээ 18.4 тэрбум төгрөгөөр үнэлжээ. Мөн 392 сая төгрөгийн гурван авто машинтай. 150 сая төгрөгийн үнэт эдлэл, 7.5 тэрбум төгрөгийн хадгаламжтай бол 372 сая төгрөгийн зээлтэй. “СӨҮЛ” (таван хувь), “Зэндмэнэ хурх” (100 хувь), Энокси (100 хувь), “Роял виндөү” (80 хувь), “Эрдэс таван толгой” ХК-ийн нэг хувийг тус тус эзэмшдэг байна. Түүний араас хөрөнгө орлогоороо УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, С.Амарсайхан, Ц.Мөнх-Оргил, Ш.Адьшаа, Б.Дэлгэрсайхан, Ж.Ганбаатар, Ц.Анандбазар, О.Цогтгэрэл нар жагсаж байна.

Хамгийн өндөр орлого олсон гишүүд

Энэ жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан тэргүүлж байна. Тэрбээр 2020 онд 8.3 тэрбум төгрөгийн орлого олжээ. Түүний араас УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан 5.5 тэрбум төгрөг, Б.Чойжилсүрэн таван тэрбум төгрөг, Ш.Адьшаа 4.5 тэрбум төгрөг, С.Амарсайхан 1.8 тэрбум, Н.Учрал 961 сая төгрөг, А.Адъяасүрэн 823 сая төгрөгийн орлоготой хэмээн мэдүүлсэн байна.

Ж.Ганбаатар хамгийн өндөр хадгаламжтай

Хамгийн өндөр хадгаламжтай гишүүнээр Ж.Ганбаатар нэрлэгдэж байна. Тэрбээр 8.9 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлжээ. Түүний араас Д.Өнөрболор 7.5 тэрбум төгрөг, Ц.Мөнх-Оргил 6.4 тэрбум төгрөг, Б.Дэлгэрсайхан 2.2 тэрбум төгрөг, Н.Учрал 1.7 тэрбум төгрөг, Ш.Адьшаа 1.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай хэмээн мэдүүлээд байна.

Т.Сайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна
Улаанбаатарт өдөртөө 24-26 хэм дулаан байна
 
Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү
Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Ц.Сандаг-Очир сайдаа, баавгай барихад гаргасан 1 тэрбум төгрөгийн ажил чинь хаана байна?

Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Б.Найрамдал: Барилгын компаниудын түүх, зөвшөөрөл, төслийн мэдээллийг иргэдэд нээлттэй болгоно


Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

Монгол Улсын прокуроруудаа, хэзээнээс эхлээд жагсаал цуглаан хийх нь хууль бус болчихсон юм бэ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

УИХ-ын гишүүн Х.Баттулгын ажлын тайлан

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Гавьяат тамирчин Л.Энхрийлэн ДАШТ-ээс гурав дахь хүрэл медалиа хүртлээ

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Н.Номтойбаяр МАН-д зүгээр нэг элсэх бус, МАХН шиг квот тохиролцож нэгдэхийг хүсэж байна

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​