fbpx Гуравдугаар тун: Улс орнууд вакцинуудыг хольж хэрэглэхийг зөвшөөрч байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 40 секунд

Гуравдугаар тун: Улс орнууд вакцинуудыг хольж хэрэглэхийг зөвшөөрч байна

Манай улс коронавирусын эсрэг вакцины гуравдугаар тун тарихаар судалж эхэлсэн. Эрүүл мэндийн сайдын хэлснээр гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөжээ. Харин вакцины төрлөөс хамаарч гурав дахь тунг ямар вакцинаар хийх нь тодорхойгүй байгаа юм. Тэгвэл улс орнууд гурав дахь тунг хийхдээ ямар бодлого баримталж байгааг хүргэе.

ЯАГААД ВАКЦИНЫ ГУРАВ ДАХЬ ТУН ГАРЧ ИРЭВ?

-АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төв COVID-19-ын эсрэг вакциныг гурван тунгаар таривал дархлаа суларсан хүмүүсийг үргэлжлүүлэн хамгаалж чадах эсэх талаар хэлэлцэж байна. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн хэлснээр вакцины хоёр тунд хамрагдсан хэрнээ халдвар туссан хүмүүсийн дийлэнх нь дархлаа султай байжээ. Төвийн эмч нар дахиад нэг тун хийлгэх нь тустай байж болно гэж үзжээ. Мөн “Харамсалтай нь дархлаа нь суларсан хүмүүс COVID-19-өөс бүрэн хамгаалагдаж чаддагүй гэсэн нотлох баримтууд олдсоор байна” гэж Далласын Нийтийн эрүүл мэндийн сургуулийн эмч Катерин Жетелина хэллээ.

Файзер ба Модерна вакцин энгийн хүмүүст 95 хувь хамгаалалт үүсгэж байгаа боловч эрсдэлд байгаа хүмүүст үр нөлөө нь 20 хувиар буурч болно гэж эмч нар мэдэгдэв. “Энэ нь ялангуяа эрхтэн шилжүүлэх хагалгаанд орсон, хорт хавдартай болон дархлаа сулруулдаг эм бэлдмэл хэрэглэсэн хүмүүст тохиолдох бөгөөд тэд бүрэн хамгаалагдаж чадаагүй гэсэн үг” гэж Жетелина тайлбарлав.

ЯМАР УЛСУУД ГУРАВДУГААР ТУНГ ТАРИУЛЖ БАЙНА ВЭ?

Франц, Израйл улс эрсдэлд байгаа хүмүүст нэмэлт тунг тарьж эхэлсэн бол Их Британи улс энэ талаар хэлэлцэж байна. Энэ үеэр АНУ-д хорт хавдрыг давсан, эрхтэн суулгуулсан хүмүүст гурав дахь тунг зөвшөөрөхийг шаардаж буйгаа илэрхийлж байна. “Өргөст эсрэг биетийн шинжилгээнд миний биен дэх эсрэг биет тэг түвшинд байна гэж гарсан. Над шиг эрсдэлд байгаа хүмүүст нэмэлт тун хийх нь аминд орох хамгаалалт байна гэдгийг бид бүгд мэдэж буй” хэмээн бөөр шилжүүлэн суулгуулсан Роберт Мнүкин ярьжээ.

Баасан гарагт АНУ-ын Засгийн газар Файзераас 200 сая тунг худалдан авах болсныг зарласан. Энэ нь Америк иргэн бүрт хоёр тун вакцин өгөх тооноос өмнөх худалдан авсан вакцинтай нийлээд хэт давж байгаа юм. Гэхдээ нэмэлт тун хийхэд зориулсан гэж дурьдаагүй бөгөөд АНУ-г дараа жил вакцинаар тасралтгүй хангахад тустай гэж мэдэгджээ. Гэхдээ АНУ-н Засгийн газар Файзер, Модерна хоёрыг нийлүүлээд нийт 600 сая вакцин аль хэдийн авчихсан бөгөөд энэ нь АНУ-н бүх иргэдийг вакцинжуулахад хангалттай юм. Иймээс шинэ худалдан авсан вакцинууд АНУ-д хэрвээ эрх мэдэлтнүүд гурав дахь тунг тарих зөвшөөрөл өгвөл хийгдэхээр төлөвлөгдөж байгаа гэсэн таамаглал байна.

Орос оронд одоогоор гуравдагч тунг эхлүүлэх шийдвэр гараагүй байна. Гэхдээ Оросын улсын эмийн бүртгэлээс Оросын Спутник V вакциныг Британийн Астразенека вакцинтай хольж тариулах эмнэлзүйн туршилтыг өчигдөр зөвшөөрөв. Уг туршилтыг 2022 оны гуравдугаар сар хүртэл үргэлжлүүлэх ажээ. Астразенека, Спутник V хоёул хоёр тунгаар олгогддог. Гэхдээ спутник V вакцин хоёр тундаа өөр вирусын вектор ашигладаг аж. Вирусын вектор гэгч нь хувиргасан вирусыг тээвэрлэгч болгон ашиглаж, биеийн дархлааг чангалах генетикийн мэдээллийг зөөвөрлөдөг. Астразенека, Спутник V вакциныг хольж хэрэглэх туршилтыг аль хэдийн Азербайжан, АНЭУ, Беларуст зөвшөөрсөн байна.

Канадын Кэбэк мужид Астразенека вакцинд бүрэн хамрагдсан иргэд дамжуулагч РНХ-ээр гаргаж авсан вакцинаар гуравдугаар тунг хийлгэхийг зөвшөөрөв. Ингэхдээ албан тушаалтнууд уг тунг зөвхөн гадаад руу зайлшгүй зорчих шаардлагатай байгаа хүмүүст олгоно гэв. Харин Файзер вакцины компани энэ долоо хоногт вакцины гуравдугаар тунг олгох талаар зөвшөөрөл авахаар мэдүүлсэн байна. Тэр болтол гуравдагч тун нэрийн дор вакцины захиалга авахгүй хүлээгдэх болно.

НЭМЭЛТ ТУНГ ӨӨР ВАКЦИНААР ХИЙЛГЭЖ БОЛОХ УУ?

АНУ-ын өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс вакцинаа хольж, солихоор зорьж байгаа хүмүүст “Хэрэггүй” гэж зөвлөж байна. Үүний учир нь үр дүнд нь юу болох талаар судалгаа, нотлох баримт дутмаг байгаатай холбоотой гэж үзэж байгаа.

Харин Их британийн Оксфордын их сургуулийн сүүлийн судалгаагаар Астразенека вакциныг Файзерын вакцинтай хэрэглэвэл вирусын эсрэг хүчтэй дархлааны хариу үйлдэл тогтож байна гэжээ. “Эдгээр судалгаан дээр үндэслэвэл, Жонсон Жонсон тариулсан хүмүүст Файзер, Астразенека тариулах нь аюулгүй” гэж Гупта хэлэв.

Одоогоор Бахрайн, Бутан, Канад, Итали, Өмнөд Солонгос, Тайланд, АНЭУ зэрэг улс вакциныг хольж хэрэглэхийг зөвшөөрсөн бодлого баримталж байна. Мөн өнөөг хүртэлх судалгаагаар вакцинуудыг хольж хэрэглэх нь ямар нэг сөрөг нөлөө дагуулна гэсэн баримт алга байна. Дэлхийн томоохон судалгааны баазууд Их британи, АНУ, Герман зэрэг орнуудад байрладаг бөгөөд тэдгээр оронд голчлон Астразенека, Файзер, Жонсон Жонсон вакцинуудыг, мөн Орос оронд зөвхөн Спутник V вакциныг эхний ээлжинд олонд түгээсэн учир Синофарм, Вероселл зэрэг БНХАУ-н вакциныг бусад вакцинтай холиход ямар үр дүн гардаг талаар баттай судалгаа одоогоор олонд дэлгэгдээгүй байна.

Г.Мичидмаа

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

ТОКИО 2020: ОУХМ Г.Алтанбагана ялагдлаа
ТОКИО 2020: ОУХМ Г.Алтанбагана ялагдлаа
 
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв
2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026.10.06: Улстөрчдийн хэн юу хэлэв

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

“Хиймэл оюун ухаан“-аар 1 сарын дотор хийлгэж, тендерт ялсан нэгдүгээр ангийн сурах бичигт 3 хөлтэй хүүхэд дүрсэлжээ

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын албан хаагчдын Хайнаньд хийсэн аяллын үеэр болсон харамсалтай явдлын тухай

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Төсөв 2027: 3000 ширхэг хар машин авч Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Украины эсрэг дайнд гадаадынхан тулалдаж байна

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Дэлхийд дөрөвт ордог төслийн 66 хувийг эзэмших эрх Оросын “Русал”-д очих нь

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Оюутолгой төсөл нь дэлхийн бизнесийн дүрмийг шинэчлэгч болох уу?

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Баабар: СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Намуудын хэлбэр, агуулга, чанарт тавигдах шаардлага, үнэлгээ гэж байна уу?

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Монголын казах угсаатны оршуулгын зан үйл

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

Налайхад 1990 оныхоос ч ноцтой дэлбэрэлт болж магадгүй байна

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

“Онтрэ”-гийн хоёр лицензээ “Рио Тинто”-д тавиад туучихсан уу?!

Аймгууд өвөлд бэлэн үү

Аймгууд өвөлд бэлэн үү

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

ОУПХ-ноос С.Зоригийг хөнөөсөн хэрэгт парламентын хяналт сул байгааг 28 жил сануулжээ

Ерөнхий сайд Н.Учралын  Япон дахь онцлох уулзалтууд

Ерөнхий сайд Н.Учралын Япон дахь онцлох уулзалтууд

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

Д.Трамп: Гейтс хиймэл оюун 1 тэрбум хүний аминд хүрнэ гэж үзэхээ больсон

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

“Н.Алтанхуягийг дэвшүүлж болохгүй” гэснийг хүлээж аваагүй О.Цогтгэрэлийг солих хонгилынхны “хор” гүйгээд эхэлжээ

Ану, доллар, бас бид

Ану, доллар, бас бид

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Гишүүн М.Мандхайгаар хөдөө ах ахуйн салбарыг самруулах хэрэг байсан юм уу, МАН-ынхаан...

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

Хүрз шиг даргаа халбага шиг даргаар сольсон хотынхныг “заяа чинь тэр дээ” гэхээс өөр яалтай

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

2026.09.29: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Х.Бат-Эрдэнээр 74 тэрбумыг төлүүлэх “барьц”-тай ганц барьцаа нь “Меланж”-ийн уурхай болоод байна

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Саудын Араб Улаан тэнгисээр газрын тос нийлүүлж эхэлжээ

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Ц.Оюунгэрэл: Дамдинням сайд хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаагийн үр дагаврыг өнөөдөр иргэд амсаж байна

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Японы дэвшилтэт технологи, Ноу-Хауг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

М.Мандхай гишүүн сонсголоороо “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг ярилгүй “мартчих” вий?!

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

УИХ-ыг тараахыг ард түмэн дэмжиж, авилгачид эсэргүүцэж байна

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

Ерөнхий сайд Н.Учралын “Асуулгын цаг”-аас онцлох таван асуудал

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​