fbpx Чингис хааны алтан зоосыг дэлдсэний 800 жилийн ой
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 46 секунд

Чингис хааны алтан зоосыг дэлдсэний 800 жилийн ой

1221 онд Чингис хааны цэрэг Инд мөрний эрэг дээр Хорезмын шах Желал Ад Динийг гүйцэн очиж, тулалдан бут цохьжээ. Ийнхүү найрсаг хөршийн харилцааг умартан, төрийн алтан аргамж болсон элч төлөөлөгч болон харьяат худалдаачдыг нь хөнөөсөн хэрэгт Хорезмын шахаас ял асуун эхлүүлсэн аян дайн зорилгоо биелүүлсэн юм. Хорезмыг эзэлсэн энэхүү ялалтаа тэмдэглэн алдаршуулж Чингис хаан 1221 онд Бухар, Самарканд, Газни, Балха, Термес, Астарабад хотуудад алтан зоос дэлдүүлжээ. Чингис хааны алтан зоос хэмээн нэрлэгддэг эдгээр зоос нь “Хаад хаадын дотроос хамгийн агуу нь Чингис хаан” эсвэл “Хаадын хаан агуу их Чингис хаан” гэж орчуулж болох перс бичигтэй, алтны хувьд нэлээд сайн сорьцтой байв. Дундад эртний Хорезмын уран дархчууд гар, нүд, ухааны ураа дайчлан чингис хааны алтан зоосыг дэлдсэн нь 800 жилийн тэртээх хэрэг явдал бөлгөө.

Эдгээр алдарт зооснууд 750-760 гаруй жилийн дараа буюу 1996 онд анх Пакистан, Афганистаны хил дээрх Газни хотоос олдсон байна. Нэг дороос 150 орчим ширхэг эртний зоос олдсон нь дэлхий нийтэд дуулиан тарьсан мэдээ байв. Тухайн үед Иракад сууж байсан АНУ-ын Элчин сайд Спэнглер гэж хүн уг зооснуудыг олох, малтлага хийж гаргах, дээрх бичээсүүдийг нь тайлж унших зэрэг бүхий л ажилд оролцсон аж. Газни хотоос олдсон эдгээр зоос удалгүй дэлхийн зоос сонирхогчдын анхаарлыг татаж, энэ зах зээлд нэлээд тарсан байна. Уг зооснууд дотор Хорезмын шахуудын нэртэй алтан зоос олон байж. Тэр дунд Чингис ханы нэртэй зоос нэлээд олон байжээ. Чингис хааны үеэс бүрэн бүтэн үлдсэн, их хааныг амьд сэрүүн байхад нь бүтээглсэн эд зүйл тун ховор. Тийм эд өлгийн зүйл байж гэмээнэ асар үнэ цэнтэй билээ. Тийм үнэт дурсгалын жишээ болсон Исламын тооллын 618 он буюу 1221 онд дэлдүүлсэн зооснууд дээр Чингис хааны цол, алдар гуншинг ихэд хүндэтгэлтэй бөгөөд яруу тодоор бичсэн байдаг аж.

сонин mn

Чингис хааны алтан зоосны тухай ийн барин тавин баримттай ярих боломжийг олгосон хүн бол түүхч, түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа юм. Эдүгээ АНУ-д амьдарч буй энэ эрхэм зоос цуглуулагчийн хувиар төдийгүй түүхч мэргэжилтэй хүний зүгээс Чингис хааны зоосыг уйгагүй судалж, сурвалжлан, олон талын эх сурвалж, ном, товхимлыг харьцуулан шүүрдэж, бүрэн хэмжээний ном бүтээсэн аж. Түүний 20 гаруй жилийн хөдөлмөр шингэсэн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга" нэртэй энэ ном эрдэм шинжилгээ, судалгааны даацтай бүтээл болж чаджээ. Эзэнт гүрний зоосны тухай өгүүлсэн энэ ном 16 жилийн өмнө хэвлэгдэн гарсан бөгөөд эдүгээ эртний зоос шиг нэн ховор чухаг бөгөөд үнэ цэнтэй болсон байна. Б.Нямаа судпаач дээрх номоос гадна энэ чиглэлээр 10-аад ном бичсэн гэхээр судалгааны асар арвин баялаг сан хөмрөг цуглуулсан ажгуу. Түүний Монголын их эзэнт улс Юань гүрний үед анх гүйлгээнд гаргасан цаасан мөнгөн дэвсгэрт болон манай эртний хаадын нэр, овгийн тамгатай 52 ширхэг зоосны цуглуулгыг нэлээд хэдэн жилийн өмнө БСШУЯ улсын санд худалдаж авсан аж.

Аль ч улс орон эртнээс зоос мөнгийг арилжааны хэрэгсэл болгож байсан. 1221 онд Монголын эзэнт гүрний анхны зоос гарчээ. Тэрнээс өмнө тархай бутархай аймгууд байсан болохоор тодорхой мэдээлэл алга. Монголын эзэнт гүрний зоос, Чингисийн алтан зоос гэж их ярьдаг. Яг ямар зоос байдаг вэ. Түүн дээр ямар үг бичсэн байдаг вэ гэдэг нь анхаарал татна. 1219-1225 оны хооронд Чингис хааны их цэрэг буюу Монголын цэрэг Дундад Ази руу аян дайн хийсэн. Тэр үед Дундад Азип худалдаа маш их хөгжсөн, маш гоёмсог, баян хот, улсууд байв. Тэд алтан зоосууд гаргаж байсан. Хорезмын шах Желаль Ад Дины үед, түүнээс ч өмнө алтан зоос гарч байв. Худалдаанд зориулсан алтан зоосууд гардаг байжээ.

Б.Нямаа судлаач Чингис хааны алтан зоосны талаар “Зоосыг тэр үед гараар дэлдүүлдэг байсан учир орчин үеийнх шиг биш. Хэмжээ, загвар, жин нь ижил биш гардаг байж. Тэр үед араб дахинд гарч байсан зоос бүгд ийм” хэмээн өгүүлжээ. Түүний судалснаар Чингис хааны алтан зоос хоёр төрлийн бичээстэй.

Нэгдүгээрт, Хаадын хаан агуу их Чингис хаан гэсэн араб үсгээр перс бичээстэй. Энэ зоос ойролцоогоор 4-4.5 гр жинтэй. Дөрвөн мөр бичээс байдаг. Эхний мөр ‘‘Ал хаган” гэж үг. Энэ нь хамгийн мундаг хаан, хаадын хаан гэсэн утгатай. Дараагийн мөр нь “Ал абл” буюу шударга хаан, үнэн хүчит хаан гэсэн утгатай. Гуравдугаар мөрөнд “Ал азм” буюу хамгийн гайхамшигт, агуу, эрхэм дээд гэсэн үг, хамгийн доор Чингис хаан гэж арабаар бичсэн байдаг аж.

Чингис хааны алтан зоосыг 800 жилийн өмнө анх дэлдсэнээс хойш түүнийг залгамжилсан их хаад болон Ил хаант улс, Алтан ордны улсын хаад тэргүүт Монголын эзэнт гүрний залгамж хойчийн хаад бүгд өөр өөрийн нэрээр зоос дэлдүүлж байжээ. Тэдгээр зооснууд дээрх бичээс, дүрслэлүүд л гэхэд бүхэл бүтэн судалгааны сан хөмрөг, судлагдахуун аж. Тухайлбал, Чингис хаанаас эхлээд Монголын эзэнт гүрний хаад зоосон дээрээ өөрсдийн овгийн тамгыг дүрслүүлдэг уламжлалтай байжээ. Эндээс улбаалаад их хаадын овгийн тамганы судалгаа руу гүн гүнзгий орсон хүн бол түүхийн түүхийн ухааны доктор, судлаач, цуглуулагч Б.Нямаа гуай юм. Төрийн шагналт эрдэмтэн, нэрт археологич Хөдөөгийн Пэрлээ гуай 1975 онд “Монгол түмний гарлыг тамгаар хайж судлах нь” хэмээх ном бичсэн нь энэ чиглэлийн судалгааны анхны бөгөөд даацтай бүтээл байсан. Тэгвэл Б.Нямаа судлаачийн “Монголын эзэнт гүрний зоос мөнгө, хаадын овгийн тамга” ном дээр бүтээлээс хойших цогц, чамбай бүтээл гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу. Ташрамд дурдахад Б.Нямаа доктор XVI-II зууны Францын нэрт эрдэмтэн, Ойрхи дорнод болон Дундад Ази судлаач, дипломатч, орчуулагч Пети Де Круагийн бичсэн “Монголчуудын анхны эзэн Чингис хааны түүх” хэмээх түүхийн ховор нандин сурвалжийг нээн илрүүлж, судалгааны эргэлтэд оруулах ажлыг зохион байгуулсан нэгэн юм. Тэрбээр уг бүтээлийг анх олж уншсанаас хойш эх монгол хэлнээ хөрвүүлэх хүсэл эрмэлзэл тээн олон орчуулагч, түүхчид санал тавьсан ч дундад эртний араб, перс дахины хэлний онцлог, нэр, томъёо сэлт их гардаг уг номыг зориглон хөрвүүлэх хүн олдолгүй багагүй хугацааг үджээ. Эдүгээ АНУ-д ажиллаж, амьдарч буй, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнэ уг номыг орчуулах саналыг хүлээн авснаар эл алдарт түүхэн зохиол анх удаа монгол хэлнээ хэвлэгдэн гарсан билээ. Пети Де Круа тус номыг бичихдээ ХII-XVII зууны араб, перс, турк хэл дээрх 50 гаруй, Европын 60 шахам жинхэнэ эх сурвалж материалыг үндэс болгон ашигласан нь эдүгээ цагт Чингис хаан болон Монголын түүхийн чухал үнэт сурвалж болж буй юм. Б.Нямаа доктор уг номыг олж авах хүртэл өрнийн монгол судлаачид төдийгүй монголчууд өөрсдөө ч ийм сурвалж буйг мэдээгүй явсан билээ.

Г.Сонинбаяр

Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

С.Жавхлан: Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна
С.Жавхлан: Миний зан, зарчимд нийцэхгүй байгаа учраас өнөөдөр АН-аас гарч байгаагаа зарлаж байна
 
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Билл Гейтс хөрөнгөнийхөө ихэнхийг буяны үйлст хандивлана

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Голомт банк “Mongolia Investment Forum New York 2025” чуулгын ерөнхий ивээн тэтгэгчээр ажиллаж байна

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Х.Тэмүүжиний “transformation” У.Хүрэлсүх, Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ гурваас эхлэх нь…

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Ромын Папаар Америк хүн сонгогдсонд Трамп баяртай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д суралцаж буй сонсогчидтой уулзав

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Д.Баярхүү: Монгол-Зөвлөлтийн найрамдал & “Орос цэрэг“

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Apple-ийн Эдди Кью: Одоогоос 10 жилийн дараа iPhone үгүй болно

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

Украины дайн ба Дэлхийн шинэ дэг журмын төлөөх тэмцэл

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

“Сэлбэ дэд төв” төслийг Тагнуулынхан анхаарах хэрэгтэй юу?!

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Т.Бадрал “Эрдэнэт үйлдвэр“-ийн захирлаар томилогдох нь

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

Л.Мөнхбаясгалан: Монголчуудын 30 жил хүсч хүлээсэн усны мега төсөл хөдөллөө

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

АНУ тэргүүтэй холбоотны тусламжаар Зөвлөлт Улс дайнд ялсан...

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Э.Цэндбаатар 13 дахь тулаанаа АНУ-д хийнэ

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

Тавантолгойн ордыг яагаад “…Стратегийнх” болгосон бэ?

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

МУГЖ Д.ГАНЦЭЦЭГИЙН БҮТЭЭСЭН “АМЬДРАХУЙ”-Н ЖЯ ЖЭН, “1984” ЖҮЖГИЙН ЖУЛИЯ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

Голомт банкны шинэ салбар “Улаанбаатар Драгон Терминал”-д нээгдлээ

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

MRI аппаратаа эвдэж, зөвлөх эмч нараа хөөж явуулсан ЭХЭМҮТ-ийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Отгонбаатарын тухай ноцтой баримтууд

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Монголд сургууль хүрэлцээгүй, Солонгост сургуулиуд хүүхэдгүй болж хаагдаж байна

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

Хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээний цагийг хязгаарлах аппликейшн гаргажээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

ВИДЕО: Э.Болормаагийн Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч, УИХ-ын гишүүн болсон гэх хэрэгт харьяалал тогтоолгохоор хэргийг прокурорт шилжүүлжээ

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Нээлттэй ажлын байрны мэдээллийг Голомт банкны салбаруудаас авах боломжтой боллоо

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Өөрийн хүсэлтээр нутаг буцах хөтөлбөрийг АНУ-д хэрэгжүүлж эхэлжээ

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

Украины дайнаас үүдсэн ОХУ-ын эдийн засгийн өөрчлөлт ба сорилтууд

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

ДУНДГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.МӨНХЧУЛУУН ДҮҮ С.БЯМБАЦОГТ, ЖҮЖИГЧИН ЭХНЭР Т.АРИУНБУЛАГ НАРЫНХАА “ВИ АЙ ПИ ЭС” ХХК-ААР ТЕНДЕР ТҮҮДЭГ

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

10 тэрбум хүртэлх төсөвт өртөгтэй тендерт оролцоход баталгаа шаардахгүй

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

Ерөнхийлөгчид дэвших таван мандатыг 22 горилогчийн хэн хэн нь авах вэ?

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: Уран олборлож, экспортлохыг би дэмждэг

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

Популизм, клиентализм хоёр сүлбэлдэн Баялгийн санг “барьж” байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​