fbpx Хүрэл зэвсгийн нууцыг хадгалсан Дундговийн музей
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
9 минут 16 секунд

Хүрэл зэвсгийн нууцыг хадгалсан Дундговийн музей

Дуу хуурын өлгий гэгддэг Дундговь аймаг Монголын соёл түүхийн хосгүй дурсгалуудын үүцийг тээсэн нутаг юм. Орон нутгийг судлах музей нь барилгаасаа өгсүүлээд хосгүй нууцын сэжүүрээс дэлгэсэн, зарим талаар мөнөөх нууцын чинад руу хөтлөх мэт сэтгэгдэл төрүүлнэ. Монголын музейн түүхэнд анх удаа музейн зориулалтын барилга бариулж байсан Жамсрангийн Сугар хэмээн эрхэм Дундговийн музейг анх байгуулж, амьтдын чихмэл, үзмэрийг орон нутагт анх удаа хийлгэсэн түүхтэй. Хүрэл зэвсгийн үеийн цуглуулгыг бий болгохдоо сурагчдад зуны даалгавар өгч бүрдүүлсэн гэдэг.

Тэрбээр хөдөөгүүр морин тэрэгтэй хэдэн сараар явж, хээр хөдөө хонон өнжин зүтгэж байж хүрлийн олдворуудыг цуглуулдаг байсан учраас сахал үсэндээ баригдсан түүнээс хүмүүс айж эмээж, таарсан нэгэн зугтаж байсан тухай яриа домог үлдсэн байдаг. Хамгийн гол нь энэ нутгийнхан тийм л халуун сэтгэлээр аймгийнхаа музейг байгуулсан түүхтэй ажээ.

Музейн салбарынхан хийгээд, түүхч судлаачид, найман настнаас эхлээд наян настан хүртэл Дундговийн музей хүрэл зэвсгийн үеийн дурсгалаараа Монголд төдийгүй дэлхийд алдартайг мэднэ. Түмэнд түгсэн тэр нэр цууд нь түүнээс ч дутахгүй гайхамшигтай дурсгалуудын сүр дарагддаг байж мэдэх юм. Тус музей 4600-гаад үзмэртэй. Түүний 1300 гаруй нь шашны холбогдолтой бол 800 гаруй нь хүрэл зэвсгийн үеийн олдвор дурсгалууд юм. Мөн түүхийн холбогдолтой мянга гаруй, угсаатны зүйн үзмэрүүд гурван мянга гаруй байдаг аж. Энэ дотор монголчуудын үеийн үед уншиж явах ёстой гэлцдэг Хор Чойнжин буюу Алтан дэвтэр хэмээх шидэт номыг бүтээсэн, Монголын шашин, түүх, соёлын нэрт зүтгэлтэн, Судар бичгийн хүрээлэнг үүсгэн байгуулагчдын нэг, их эрдэмтэн Зава Дамдины номын гэр, эдлэл хэрэглэлтэйгээ байх нь эгээ л саяхан эзэн нь гараад явсан мэт. Мөн түүний 16 боть сүнбүм нь хадгалагдаж буйн дотор “Хор Чойнжин” бүтээл нь ч байдаг юм байна. Энэ бүхэн эрдэм шинжилгээний эргэлтэд ороод явж байгаа. Булган аймгийг анхдагчдын нутаг, алдартнуудын өлгий гэлцдэг бол Дундговь аймагт Монголын маш олон алдартан мэндэлсэн байдаг. Монгол Улсын Зууны манлай уртын дуучин Дорждагва, Норовбанзад нар энэ нутгийнх. Шинэ үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, түүхт хүн Содномбалжирын Буяннэмэхээс наашлуулаад Төрийн шагналт яруу найрагч Долгорын Нямаа, Төрийн шагналт зохиолч Дарамын Батбаяр, Соёлын гавьяат зүтгэлтэн, “Болор цом” наадмын хошой тэргүүн шагналт яруу найрагч Цэндийн Чимэддорж, Хүүхдийн нэрт зохиолч Самбуугийн Надмид, кино жүжгийн нэрт зохиолч Хоролын Зандрайбайды, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав, До.Чулуунбаатар, МЗЭ-ийн болон “Алтан-Өд” шагналт яруу найрагч Цэвлээгийн Отгонжаргал нарын олон зохиолч, яруу найрагч, уран үгийн инжаанууд төрсөн бөгөөд нэрэмжит булангууд байгуулан зохиол бүтээлүүдийг нь дэлгэжээ. Энэ нутгаас олон авьяаслаг зураач төрсөн байдаг. Ардын зураач Доржпалам, байгалийн их дууч хэмээгдсэн Төрийн шагналт зураач Цэмбэлдорж нарын болон Монголдоо хөрөг зургаар алдаршсан Өлзийхутаг, “Зарцын нүүдэл”-ийг зурсан зураач Цэрэндоржийн бүтээлүүд бий. Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, шог зураач Цэвгийн Байдын бүтээлүүдийг эх зургаар нь дэлгэжээ. Төрийн шагналт Ц.Цэгмид нарын Монголын орчин үеийн алдартай зураачдын бүтээлүүд гэхэд зуу гаруй хадгалагдаж байна.

сонин mn

Дэлхийн нүд, чихийг Монгол руу чангааж, жуулчдын сонирхлыг татаж буй ЮНЕСКО-гийн дэлхийн соёлд бүртгүүлэх жагсаалтад багтаад буй Дэл уулын хадны зургуудын хуулбарыг музейн танхимаас үзэж болно. Хүн төрөлхтний түүх соёлын их өвийг хадгалсан, он цагийн хувьд МЭӨ III-I мянган жилд хамаарах энэхүү дурсгалт газар нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт оршдог. Хадны зургууд нь тухайн үеийнхээ оршин суугчдын ахуй амьдрал, ертөнцийг үзэх үзлийн агуулгыг гайхамшигтай дүрслэн үзүүлсэн байдаг. Мөн руни, монгол, хятад, төвд үсгийн бичээсүүд байгаа нь зөвхөн хүрэл төмрийн үеийг төлөөлөхөөс гадна, түүхийн олон үеийн турш хүн иргэншин суурьшсаар ирснийг харуулдаг.

Хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүд нь ангийн зэвнүүд, хутга бий, амьтны дүрстэй, олон марал, чимэг, унжлагууд гээд олон төрөлд хуваагддаг. Амьтны дүрстэй хүрэл дотроос хэдэн мянган жилийн өмнө хийгдсэн гэхэд хосгүй нарийн хийц дүрслэл бүхий уран чамин бүтээлүүд цөөнгүй. Тухайлбал музейн лого гэхэд л БНХАУ-ын Өмнөд Монголын Ордост олдсон гэж түүхэнд тэмдэглэгдсэн бугын хөлнөөс чоно барьж байгаа өндөр нь 15 см, өргөн нь найман см бүхий дүрс юм. Үүнтэй ижилхэн дүрс бүхий тэмээг чоно барьж байгаа хүрэл олдвор ч байдаг аж.

сонин mn

Эцэст нь нэг зүйлийг онцлон тэмдэглэхэд Монголын музейн салбар, тэр дотроос хөдөө орон нутгийн музейнүүдээс ховор олдворууд, түүхийн дурсгалыг эхээр нь бүрэн бүтэн хадгалж ирсэн нь гагц Дундговийн музей юм. Элдэв санаархлыг сөрж, эрсдэлтэй нөхцөлд ч эрсхэн тэмцэж ирсэн энэ хүн бол Дундговь аймгийн музейн захирал, соёл судлалын магистр Маамын Бямбажав хэмээх бүсгүй гэдгийг нутгийнхан нь хэлж байлаа. Учир нь Дундговийн музейн үзмэрийн хүрлийг хуурамч гэсэн цуу яриаг бодлогоор дэгдээх явдал гарч байв. Ардаа эзэн, захиалагчтай ийм хандлага их төлөв эрдэмтэн судлаачдын зүгээс гардаг нь нууц биш. Шашин номын том зүтгэлтнүүдийн нэрийг барьсан эрхмүүд “Өв хэрэглэлээ авна” гэж зандарч загнах тохиодол гарна. Улс төрийн өндөр албан тушаалтан зөвлөх, туслахаа яриулж “Алдартай зураг бүтээлүүдийг хуулбарлаад өгье” гэхчлэн дүрэмдэнэ. Тэр бүхэнд төрийн албан хаагчийн чигч шулуун занг гол шугам болгож, хүмүүсийн шуналын өөдөөс эрсхэн тэмцсэний хүчинд аймгийнхаа музейг бүрэн бүтэн байлгаж чаджээ. Ийнхүү аймгийнхаа музейд 38 дахь жилдээ ажиллаж буй М.Бямбажав есдүгээр ангийн хүүхэд байхдаа анх музей үзсэнээр гүнзгий сэтгэгдэл төрж,сургуулиа төгсөөд “Энэ музейд ажиллана” хэмээн сэтгэл шулууджээ. Жижүүр, үйлчлэгч, нягтлан бодогч, тайлбарлагч гээд музейдээ хийгээгүй ажил түүнд үгүй. Сантехникийн засварын ажилд өөрөө гар бие оролцох үе цөөнгүй. Өдгөө тэрбээр захирлын албыг хашихын зэрэгцээ 2019 онд музейнхээ 70 жилийн ойгоор “Далан бүтээлч ажил”-ыг хэрэгжүүлснээс эхлэн “Шилдэг үзмэрийн каталоги”, “Дундговь судлал”-ын хоёр боть, 2018 онд зохиогдсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн эмхэтгэл, “Хүрэл зэвсгийн үеийн үзмэрүүд”, “Эртний өв:Бага газрын чулуу”, нэрт эрдэмтэн Зава Дамдины тухай хэвлүүлж, монгол бичгээр хадгалагдаж буй дурсгалуудаа катологижуулан гадаадын эрдэмтэн судлаачдад зориулан латин галигтай хэвлүүлсэн. Түвд хэлнээ гарсан номуудаа катологижуулсан гээд оюун соёлын чиглэлд түүхэн баримт болж үлдэх бүтээлүүдийг хэвлүүлжээ. Өнгөрсөн намар УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн санаачилгаар хэрэгжиж буй “Их соёл-Эх үндэс” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймгийн музей нь цахим музейн иж бүрэн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон байна. Ингэснээр музей дижитал хэлбэрт шилжиж, тухайн үзмэрийн мэдээллийг нэг дороос шуурхай аваад зогсохгүй орон зай, цаг хугацаагаар аялсан мэт мэдрэмжийг үзэгчдэд өгөх нөхцөл бүрджээ.

сонин mn

сонин mn

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шинэ Зеландын залуу үеийнхэн насан туршдаа тамхи худалдаж авах эрхгүй болох гэж байна
Шинэ Зеландын залуу үеийнхэн насан туршдаа тамхи худалдаж авах эрхгүй болох гэж байна
 
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Үйлдвэрийн ажилчнаас төрийн тэргүүн хүртэлх И Жэ Мёны замнал

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Н.Учралын Засгийн газар 100 хоногт юу амжуулав

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

Ослын дараа харамсах биш, замд гарахаасаа өмнө хүүхдээ хамгаалъя

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

С.Бямбацогт: Төр бизнес хийхгүй, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх тогтолцоог бүрдүүлсэн чуулган боллоо

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Өмнөд Солонгос улс Монгол Улстай чухал ашигт малтмалын салбарт түншлэх сонирхолтой байна

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

Хойд Америк, баруун Европ: Эрүүл ихэмсэглэл үү? эмгэг донтолт уу?

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

Залуу лидер: Бямбацэвээний Жавзандорж

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД “ТАРЬЖ“ ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Г.Занданшатар л ганцаараа Ерөнхийлөгчийн сонгуульд “тарлаж” байна, бусад таван нам нь таг л байна

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Зандаахүүгийн Энхболд: Нэг гэрчийн мэдүүлгээр ял өгдөг байдал надаар эхэлж байна, цаашид надаар дуусах ёстой! Миний хорих ялыг нээлттэй ангид эдлэх ёстой байтал хууль зөрчиж хаалттай ангид хорьсон!

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

Д.Баярхүү: АНУ-ыг хэн гэж харах ёстой вэ?

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

З.Мэндсайхан: Засгийн газар “Рио Тинто“-гийн өмнө ямар нэг үүрэг хүлээгээгүй, далд тохироо хийгдээгүй

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Б.Найдалаа: Шинэчлэлийн бодлогоо хэрэгжүүлбэл цалингаа 30 хувиас ч илүү нэмэх боломжтой

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Солонгосын хойгийн энх тайван ба Улаанбаатар: Монгол Улс хэрхэн “Азийн Женев” болж байна вэ

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Наадмын тасалбар энэ жил ч иргэдийг дахин бухимдуулав

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

Д.Трамп Дээд шүүхийн шийдвэрийг “Хятадын ялалт“ гэж мэдэгджээ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

ЧЕХИЙН ТӨР, ХУВИЙН ХЭВШЛИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВАВ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Засгийн газар “Рио Тинто“ групптэй гурван асуудлаар тохиролцоонд хүрлээ

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Эрчим хүчнийхэн ажил хаяхаа зарлав

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Тамхины хуулиар УИХ-ыг талцуулаад байгаагийн ард тамхины компаниуд бий

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Голомт банкны кредит картаар Subscription эрхээ сунгаад 10%-ийн буцаан олголт аваарай

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

Ж.Энхбаяр: Монгол Улсад 200 орчим тонн алтны нөөц тогтоогдоод байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

В.Путин: Барууныхан ОХУ-д үймээн самуун дэгдээж, улс төрийн тогтворгүй байдал үүсгэхийг оролдож байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

Д.Ганмаа: Эмнэлэг төвтэй тогтолцоо биш эрүүл байлгах бодлого чухал байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

О.Хулан Монгол залуусын итгэл найдвар, тэмүүллийн бэлгэ тэмдэг болж байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​