fbpx АВИР НЬ ХЭТЭРСЭН “АРЕВА” ГРУПП
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
7 минут 30 секунд

АВИР НЬ ХЭТЭРСЭН “АРЕВА” ГРУПП

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын асуудал улам хүндэрсээр...


Францын “Арева” компани ураны хайгуул олборлолт хийж Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчиж төрийн хамгаалалтад байдаг мал сүрэг болон байгаль орчинд ноцтой хохирол учруулсаар багагүй хугацаа өнгөрч байна.  Хоёр жилийн өмнө буюу 2015 оны зургаадугаар сарын 12-ны өдөр АМГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Үүрийнтуяа “Кожеговь” ХХК-ийн Ерөнхий захирал Тьерри Плэзантэд цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг гардуулж өгсөн нь иргэний хөдөлгөөнүүд төдийгүй эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй хүн бүрийн дургүйцлийг хүргэж эхэлсэн түүхтэй. Ийнхүү “Кожеговь” компани уран олборлох боломжтой болж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд аль хэдийнэ өрмөө ажиллуулж эхэлсэн.


 “Арева” группийн охин компани болох “Кожеговь” Дорноговь аймгийн Улаанбадрах суманд одоог хүртэл ураны хайгуул явуулж буй.  Энэ орд 54 мянган тонн ураны нөөцтэй гэдэг. Хэдийгээр тус компанийхан явуулж буй үйл ажиллагаагаа байгаль орчинд ямар ч хоргүй хэмээж байгаа ч бодит байдал ямар байгааг мал төлөлтийн байдал харуулж байна. Тус компани Дорноговь аймагт үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаас л тухайн газар нутагт ихээхэн хэмжээний хохирол учраад зогсохгүй, хайгуул хийж буй газрын ойролцоох айлын мал шалтгаангүйгээр зулбаж, тахир дутуу, илүү туурай, хөлтэй гэх мэт ямар нэг эмгэг согогтой төрсөөр байгааг нутгийн иргэд хэлж буй.

 

 
Орон нутгийн удирдлагууд “Арева” группийн мөнгөөр тансаглаж байсан удаатай
 
Гэвч нутгийн удирдлагууд, төрийн эрх мэдэлтнүүд энэ талаар мэдсэн ч мэдээгүй юм шиг, сонссон ч дуулаагүй өнгөрсөөр байгаа нь харамсалтай. Монгол хүн, мал амьтад эх орныхоо хөрсөн дээр хохирол амсч, хэдэн малаа гашуудалтайгаар алдсаар байхад орон нутгийн удирдлагууд “Арева” компаний урилгаар гадаад зугаалж байсан гэх мэдээлэл бий. Түүнчлэн Дорноговь аймагт уран олбородог “Арева” группийн урилгаар Дорноговийн дарга нар зугаалж, гадаад дотоод орноор хэрэн сэлгүүцэж байсныг хэвлэлээр цацаж шуугиад амжсан.  Хүнд ичих булчирхай гэж байх ч Дорноговийн ИТХ-ынхан тухайн үед тансаглалынхаа талаар нууж хаалгүй твиттер хуудсаараа цацаж байсан.  Хэрэг явдлыг тодруулахад “Иргэдийн хурлаас миний зардлыг гаргасан” хэмээн хээв нэг хариулж байсан гэдэг. Эрх мэдэлтэй, баян компани дарга нарыг урьж залсан ч улс орны нөхцөл байдал, малчдын амьдрал, мал ахуй жилээс жилд хүндхэн байгааг бодолцон удирдлагууд татгалзах зориг гаргасангүй нь харамсалтай.

 
Одоог хүртэл эрэмдэг, согогтой, эрхтэн дутуу мал төллөсөөр байна

Эцсийн сүүлд бид л хохирно. Уран нэрээр энд тэндгүй ухаж сэндийлсэн нүх, хүн малын судсаар хорт бодис гүйсэн, хоосон хоцроно доо гэсэн түгшүүр ард иргэдэд төрж байгаа нь мэдээж. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын иргэд малаа маллаж, аж амьдралаа залгуулж чадахгүйд хүрээд байна.  Дээрх компанийг уран хэмээх химийн хорт бодис олборлож байгаатай холбоотойгоор Дорноговь аймгийн Улаанбадрах сумын мал хордож байгаа тухай мэдээлэл гарч олон хvнийг цочролд оруулсан. Мэргэжилтнүүдийн баг очоод, ямар ч цацраг байхгүй. Мал үхээд, уушиг нь устаж, дотор эрхтэн өвчлөөд, мал гажигтай төллөж байгаа нь өөр зүйлээс шалтгаалсан хэмээх дүгнэлтийг гаргаж иргэдийг хуураад өнгөрсөн. Гэтэл одоог хүртэл мал гажигтай төллөсөөр байна. Үс нь зулгарч, хөл дээрээ зогсож чадахгүй эмгэгүүд илэрсээр...

 


“Арева” групптэй тэмцдэг улс нь нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд

 
 Өнөөдрийн байдлаар тэдэнтэй тэмцдэг улс нь нутгийн ард иргэд, иргэний нийгмийн байгууллагууд л байгаа юм. Саяхан л гэхэд хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 21-нд  “Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл” ТББ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчид иргэдтэй хамтран “Арева” компаний өрөмдлөгийн ажлыг зогсоож хөөн явуулсан байна. Энэ талаар нутгийн иргэд, багийн Засаг даргын яриаг хүргэж байна.



Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Баянбогд багийн засаг дарга Б.Мөнх-Эрдэнэ:

                                    

Энэ олборлолтыг хийснээр манай Улаанбадрах сумын хэмжээнд ургийн гажигтай мал ихээр төллөх болсон. Нутгийн малчид 2010 оноос хойш одоог хүртэл чадах хирээрээ тэмцэж, эсэргүүцлээ илэрхийлж байна.


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын Аргалант багийн иргэн А.Авирмэд:


                                      

Мал минь бэлчээргүй, уух усгүй баларч дууслаа. Хэдэн мал минь бэлчээргүй боллоо. Мал идэх өвс тэжээл алга. Өсгөж үржүүлж буй малын минь мах нь хоргүй гэдэгт ч итгэх аргагүйд хүрлээ.


Дорноговь аймгийн Улаанбадрах сумын 2-р багийн иргэн Б.Энх-Амгалан:


                                    

Бэлчээрийг том тэргээр талхлаад хөрс цагаарсан. Малын хувьд уушги нь хавиргатайгаа наалдсан битүү ногоон шар туяатай идээ болчихсон.  Малын элэг гэхэд цагаан судал татсан, ямар ч хэрэгцээгүй болсон.  Хүн идэх ямар ч нөхцөл байхгүй. Мал эцэж туран, хамаг эд эрхтэн нь гэмтэж, тамир тэнхээ нь барагдаж, хамгийн муугаар л үхэж хорогдож байна даа. Хэдэн малчид л болохгүй байна, бүтэхгүй байна гэж эсэргүүйцлээ илэрхийлдэг. Нутгийн удирдлагаас авах арга хэмжээ ер байдаггүй.


                                
/ Малын уушги хавиргатайгаа наалдсан битүү ногоон шар туяатай идээ болсон байдал /


Удахгүй энэ газар нутагт ургийн гажигтай нярай төрөхийг л хүлээгээгүй бол төр засаг, эрх баригчид минь дугарах, хөдлөх болсон баймаар. Авир нь хэтэрсэн “Арева” компанид анхаарах цаг нэгэнт болжээ.
 

Л.Ариун

http://www.jirgee.mn/page/more/6237

Ш.Баатар: Богдын Хүрээний уран Дармаа
Ш.Баатар: Богдын Хүрээний уран Дармаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2017/12/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​