fbpx Төсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Эдийн засаг Том онцлох
Огноо
Унших
6 минут 10 секунд

Төсөв-2023: Шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн эхлүүлсэн төслүүдийг дуусгана

УИХ-ын намрын чуулган өнгөрсөн даваа гарагт нээлтээ хийсэн. Өчигдөр чуулганы эхний хуралдаан болж, 2023 оны Төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Чуулганы хуралдаан өглөө 10.00 цагт УИХ-ын гишүүн Д.Ганбатын сандал суудлын маргаанаар эхэлж, үдээс хойшхи хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн талаар мэдээлэл өгснөөр өндөрлөсөн.

Чуулганы эхэнд УИХ-ын гишүүн Д.Ганбат ээлжит үймээнээ дэгдээв. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын суудалд О.Цогтгэрэл сууж, Д.Ганбат гишүүний картыг сугалж, Ц.Туваан гишүүний сууж байсан суудал дээр хуваарилжээ. Үүнийг УИХ-ын гишүүн Д.Ганбат эсэргүүцэж, чуулганы хуралдааныг хоёр дахь удаагаа үймүүлэв. Тэрбээр АН-ын бүлгийн даргын суудалд сууна гэсэн хүсэлтээ УИХ-д өгсөн ч тусыг эс олсон бололтой. УИХ-ын дарга Г.Занданшатар Д.Ганбат гишүүнд чуулганы дэг сахиулахыг сануулж, тэрбээр хуралдааныг орхин гарснаар хуралдаан эхлэв.

“ОХУ-тай нефть бүтээгдэхүүний своп хэлцэл хийх талаар ярилцана”

УИХ-ын гишүүд төсвийн хэлэлцүүлгийн үеэр төгрөгийн ханшийн уналтын асуудлаар Төвбанкнаас ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: - Долларын ханш 3500 давж, талийж өглөө. Найман жилийн өмнө ханшийн асуудлыг гарган тавьж байлаа. Ханшийн өөрчлөлтийн шалтгаан юунд байна вэ. Экспортоо нэмэгдүүлэхэд, хил гаалиа нээх талаар Засгийн газар, валютаа нэмэгдүүлэх тал дээр Монголбанк ямар арга хэмжээ авч байна вэ. Байгалийн баялгаа худалдаалж буй ч ам.доллар орж ирэхгүй байна гэсэн мэдээлэл байна. Үнэхээр үнэн бол ямар учиртай байна вэ?

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:- Гадаад нөхцөл байдлуудаас үүдэн импортын бараа бүтээгдэхүүний үнэ өссөн, түүгээр дамжиж импортын төлбөр тооцоо нэмэгдээд байна. Үүнд тааруулж нөөцөөсөө тодорхой хэмжээний валют гаргаж байна. Валютын нөөц анхаарал хандуулах хэмжээнд хүрсэн учраас харилцагчийн хүссэн валютыг гаргаж өгөх бололцоо муутай байна. Гадаад худалдаа, төлбөрийн тэнцлийн алдагдалтай үед ханшийн зөрүү ажиглагддаг. Нөхцөл байдал сайжраад ирмэгц аяндаа тогтворжино. Нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголбанкны репо арилжаагаар хийхээр явж байна. Үнэ тогтвортой байгаа гэсэн мэдээлэл бий.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: -Дэлхий даяар үнэ өсөөд, улс орнууд ямар ч үнэ цэнээр хамаагүй инфляцын бодлого явуулъя гэж байна. Хууль батлаад үнэ тогтворжуулна гэж байхгүй. Төлбөрийн тэнцэл, баланс дээрээс харахад аль чиглэл дээр валютаа алдаад байна вэ гэхээр нийт хасахтай байгаа гүйлгээнүүдийг бараг 60 гаруй хувь нь ОХУ-тай нефть бүтээгдэхүүн дээр хийж буй худалдаатай холбоотой байна. Своп хэлцэл хийх үү гэдэг дээр ярилцаж байна. БНХАУ-тай хийгдэх свопын хугацаа 2023 онд дуусна. Урьдчилж ярилцана гэсэн мэдээлэл бий” гэлээ.

Ерөнхий сайдын төсвийн талаар хэлсэн эшлэлүүд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны төсөвтэй холбоотойгоор чуулганд байр сууриа илэрхийллээ. Түүний танилцуулгаас онцлох эшлэлүүдийн хүргэж байна.

♦ 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.

♦ Ямар ч улстөржилт, ямар ч эсэргүүцэл хөрш орнуудтай Засгийн газрын хэлэлцэн тохиролцсон томоохон төслүүдийг гацаах ёсгүй гэдгийг Ерөнхий сайдын хувьд хариуцлагатайгаар дахин хэлье!

♦ Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгалын асуудал бүрэн цэгцэрнэ.

♦ Цаашид зураг төсөв, тооцоо судалгаа, нийгэм, эдийн засгийн үндэслэлгүй төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй байх нөхцөл энэхүү реформын хүрээнд бүрдэнэ.

♦ Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улсын орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

♦ Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе.

♦ Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.

♦ Төрийн бодлого ерөнхийгөөс тодорхойд, бас тооноос чанарт шилжицгээе.

♦ Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ.

♦ Улсынхаа нэрээр бонд босгож, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг сайтар тооцоолоогүй төсөл хөтөлбөрийг сонгон шалгаруулж, улс орноо дампуурлын эрмэгт аваачсан гашуун түүх дахин давтагдах ёсгүй гэлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
Эрдэнэбүрэнгийн УЦС-ын нөлөөллийн бүсэд буй иргэн бүрд 15.2 сая төгрөг олгоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​