"Өнөөдөр Улаанбаатарын цагаар 08:53:53 цагт ОХУ-ын Байгал нуур орчимд 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо. Уг газар хөдлөлтийн чичирхийлэл Улаанбаатарт мэдрэгдсэн хэмээн" Одон орон геофизикийн хүрээлэнгээс мэдээллээ.
Газар хөдлөлтийн солбилцол: өргөрөг 52.15, уртраг 105.81.
Иргэдийн хэлж буйгаар Улаанбаатарын ихэнх хэсэгт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна.