МИАТ ТӨХК нь Cruise tour компанитай хамтран анх удаа Улаанбаатар - Мале чиглэлийн аяллын захиалгат шууд нислэгийг амжилттай үйлдэж 2021 оны 11-р сарын 23-ны өдөр 14:08 цагт Мальдивын Мале Олон Улсын Нисэх Буудалд JU-1088 бүртгэлийн дугаартай В 737-800 агаарын хөлгөөр газардлаа. Монгол Улсын Иргэний агаарын тээвэр болон МИАТ компанийн түүхэн хуудаст дахин шинэ чиглэл нэмэгдэж байна.
МИАТ ТӨХК-ийн агаарын хөлөг анх удаа Малдивын аралд газардлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.