МИАТ ТӨХК 2021 оны 6-р сарын 23-ны өдрийн Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ7304 ачаа тээврийн нислэгээр вакцин тээвэрлэх тусгай горимын дагуу 15 хайрцаг, 458кг 85410 тун Pfizer/Comirnaty вакциныг тээвэрлэн авчирлаа.
Уг вакцин нь Монгол Улсын Засгийн газар ба Pfizer inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу нийлүүлэгдэх 2,5 сая вакцины 2 дах ээлжийн нийлүүлэлт юм.