fbpx Шүүхийн “хонгил” нурсан уу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Дэд онцлох
Огноо
Унших
6 минут 10 секунд

Шүүхийн “хонгил” нурсан уу?!

Уг нь “хонгил”-ын шүүх гэдэг байв. Учир нь улс төр, хууль хяналтын нөлөө бүхий нөхдүүд “хонгил”-ыг бүрдүүлж, шүүхийг захирч байлаа. “Хонгил”, тэдэнд үйлчилдэг шүүгч нар нэр, устайгаа нийтэд зарлагдсан. Жишээ нь, “хонгил”-ын шүүхийн толгой нь ШЕЗ, Дээд шүүхийн дарга нар байлаа. Харин их бие нь Дээд шүүх, Нийслэлийн шүүхийн шүүгч нар, гар хөл нь анхан шатны шүүхийн шүүгч нар байсан. Ер нь бол “хонгил”-ын шүүхийн шүүгч нар хэн бэ гэдгийг бүгд мэддэг. Эл дол болсон доо.

Тэгээд ч шүүхийн “хонгил”, эсвэл “хонгил”-ын шүүх байсан гэдгийг хууль зүйн салбарынхан баталдаг. Тухайлбал, Шүүхийн тухай хуулийн төслийг 2020 оны сүүлчээр УИХ-аар хэлэлцэж байх үед МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор О.Мөнхсайхан “... Шүүхийн тухай хуулийн төсөл гол агуулгаараа батлагдвал шударга бусын “хонгил” гэгч нуран унана. Ихээхэн мөнгөн дүнтэй, эсвэл улстөрийн том ашиг сонирхлыг хөндсөн маргааныг шийдэхэд зөвхөн хууль, нотлох баримтаар биш, харин улс төрийн болон бусад зүй бус нөлөө орох эрсдэл байгааг “шударга бусын хонгил” гэж улс төрийн хэллэгээр хэлж байгаа гэж ойлгодог. Үнэхээр ийм эрсдэл байгаа юу гэвэл бодитой байгаа. Зарим тодорхой хэргийг шийдэж байгаа байдал, тэр шийдвэр гаргаж байгаа цаг момент зэргээс ийм эрсдэл байна гэж хардах хүмүүс байна. Үүнээс гадна олон улсын судалгаанаас иймэрхүү дүр зураг ч харагддаг” гэсэн.

Түүнчлэн 2019 оны зургадугаар сард УИХ-ын таван гишүүн “...ҮАБЗ-ийг яаралтай хуралдуулж “хонгил”-ынхон гэгддэг нэр бүхий найман шүүгчийг ажлаас нь чөлөөлөх” шаардлага хүргүүлж байсан удаатай. Тэр найман шүүгч нь тухайн үеийн албан тушаалаар Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Зориг, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн, Дээд шүүхийн Захиргааны танхимын тэргүүн М.Батсуурь, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар, С.Соёмбо-Эрдэнэ, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар байв. Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны зургадугаар сарын 27-ннд зарлиг гаргаж, нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн. Тэднийг “...Авлигын гэмт хэрэгт холбогдсон” гэх мэдээлэл цацагдсан. Харин дээрх 17 шүүгчийн 13 нь гэм буруугүй болох нь тогтоогдсон байдаг.

Гэхдээ тэр цагийн “хонгил” бол нурсан. Улстөрчид нь буучихсан. Хууль хяналтын удирдлага дахь нөхөд нь ч явчихсан. Харин шүүх нь үлдсэн. Тэр шүүхэд харьяалагддаг шүүгч нар өнөө хэр нь шүүгчээ хийгээд л явж байна. Ганц нэг толгойлогч нь чөлөөнд гарсан. Гэхдээ зарим хүний баривчилгаа, шүүх ажиллагаа болох үед тэд гарч ирээд ажиллаад байдаг мэдээлэл бий. “...461-ээс гарга”, “...Хэргийг мөрдөн байцаалтад буцаа” гэсэн тушаалыг “толгой”-ноос “их бие”-д, “их бие”-ээс “гар хөл” рүү дамжуулна. Тиймээс “...Шүүхийн “хонгил” ажилласаар байна уу” гэсэн асуулт байсаар байгаа юм.

Сүүлд шүүхийн “хонгил”-ыг зааж чиглүүлж байсан гэх өмгөөлөгч Б.Баасанцогт 2022 оны наймдугаар сарын 10-нд хоёр дахь удаагаа цагдан хоригдсон. Түүнийг “...Шүүгч нартай холбоотой ноцтой мэдүүлгийг өгсөн” гэх мэдээлэл гарсан. Тэр үеэр улс төр, хууль хяналтын байгууллагын нөлөө бүхий хүмүүс Б.Баасанцогтыг суллахаар ажиллаж үзсэн байдаг. Тухайлбал, нэгэн экс Ерөнхийлөгч Дээд шүүхийн хуучин даргатай уулзаж, нөгөөх нь “...Баасанцогтыг сулла” хэмээн “доошоо” тушаал өгсөн. Гэхдээ тэд гаргаж чадаагүй. Тэр өмгөөлөгч саяхан дөрвөн жил гаруй хоригдох ял авч, түүнээс мөнгө авсан хоёр шүүгч 7.5 сая төгрөгөөр торгуулах ялаар шийтгүүлээд өнгөрөв. Б.Баасанцогтын хувьд шүүч нартай маш сайн харилцаатай байсан нь тэдний хоорондын дансны гүйлгээнээс харагддаг. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Одмаа, Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг, Ж.Эрдэнэчимэг, Б.Мөнхбаяр, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар нарын нэр, данс гарч ирсэн. Тэдний хоёрынх нь буруутай тогтоогдож, шүүгчийн ажлаа өгсөн.

Үүнээс гадна 2021 оны зун тусгай санал гаргаж С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаасан Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хоёр шүүгчийн асуудал бий. Үүнийг залгуулаад өнгөрсөн зуны наадмын өмнөхөн хэргийг нь хэрэгсэхгүй болгосон Нийслэлийн прокурорын газрын прокурор ч бас анхаарал маш ихээр татаж байна.

Чухамдаа энэ бүхэн л “...Шүүхийн “хонгил” нурсан уу” гэж асуухад хүргээд байгаа юм. Гэхдээ шүүх энэ асуултын хариултыг удахгүй өгнө. Тэр хариу нь “Эрдэнэт-“-ийн 49 хувь, Хөгжлийн банк, Оюу толгой, С.Зоригийн амийг хохироосон хэргийг тойрсон хэргүүдийг хэрхэн шийдэх вэ гэдгээс харагдана. Экс “хонгил”-доо л үйлчилчихгүй бол шүү дээ?!

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү
Мах, гурил, шатахууныг “барих” урт нэртэй хууль үр дүнд хүрсэн үү
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​