fbpx Хүчний байгууллагын албан хаагчдыг тэтгэвэрт эрт гаргах нь буруу
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Манай 76 Редакцийн сонголт
Огноо
Унших
7 минут 14 секунд

Хүчний байгууллагын албан хаагчдыг тэтгэвэрт эрт гаргах нь буруу

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар 2023 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Ялангуяа 2023 онд ХЗДХ-ийн сайдын багцад хэдэн төгрөг төсөвлөсөн, тус салбарын хуваарилалтыг хэрхэн хийж байгаа тухай хэлэлцэн, төсвийн ерөнхийлөн захирагч нараас тодруулга мэдээлэл авав. Мөн хуралдааны эхэнд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив. Тус хуульд энэ оны дөрөвдүгээр сард өөрчлөлт оруулсан бөгөөд байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар “Яагаад ийм хурдан өөрчлөх болсон бэ” шалтгааныг тодруулав. ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “Хуулийн гол агуулга алдагдаагүй. Ирэх онд гэмт хэрэг, аливаа хэрэг зөрчлөөс орох орлогыг ХЗДХ-ийн сайдын багцад төвлөрүүлэхээр болсон. Өмнө нь улсын төсөв болон орон нутгийн төсөвт тодорхой хувь ордог байсан” гэлээ.

Ийнхүү үргэлжүүлэн байнгын хорооны хуралдаанаар ХЗДХЯ, түүний харьяа байгууллагуудын төсвийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Ер нь бид ирэх онд дефолт зарлах нь бараг тодорхой болчихлоо. ХЗДХ-ийн сайдын багцад 2023 онд 756 тэрбум төгрөг төсөвлөжээ. Энэ нь өмнө оноос даруй 93 тэрбум төгрөгөөр нэмэгдэж орж ирж байна. Хаана байна нөгөө хэмнэлтийн хууль чинь. Ер нь төсвөө заавал ийм өндөр алдагдалтай батлах ёстой юм уу.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Төсөв нэмэгдэж орж ирж байгаа нь төрийн албан хаагчийн цалин хөлсний нэмэгдэл, урсгал зардалтай холбоотой. Мөн манай салбарт боловсон хүчний дутагдал их байна. Одоогоор бид Дотоод хэргийн их сургууль дээр 178 сонсогч бэлтгэх урсгал зардалтай л сууж байна. Энэ чиглэлд төсөв нэмэх шаардлагатай.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Дарга нар нь мөнгөө нэмээд л байдаг. Тэгвэл жирийн албан хаагчийн цалин яаж нэмэгдэх юм. Тухайлбал, эргүүлийн цагдаа одоо хэдэн төгрөгийн цалин авч байгаа ирэх онд хэдэн төгрөг авах уу. Тодорхой мэдээлэл өгнө үү.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Цалингийн хувьд шатлалаасаа хамаараад янз бүр. Эргүүлийн цагдаа гэхэд одоо 730 мянган төгрөгийн цалин авч байна. Он гараад 1.1 сая болж нэмэгдүүлэхээр болсон.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

-Хил манах хүнгүй болчихоод байна. Дотоод хэргийн их сургуулийг төгсөөд хил дээр очиж ажиллах хүн олдохгүй байна. Яасан гэхээр, цалин бага гэдэг. Энэ асуудал яваандаа Үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирна. Хилийн цэргийн офицер, ахлагч нарын цалин урамшуулалд анхаарсан зүйл байна уу. Хоёрдугаарт, цагдаад ажиллах боловсон хүчин дутагдах эрсдэлтэй болж байгааг сайд нь хэллээ. 2023 оны төсвийг дагасан өөрчлөлтөөр тэтгэвэрт гарах 5.1 мянга гаруй хүнийг төрийн албанаас гаргана гэсэн байна. Энэ цагдаа дээр үйлчлэхгүй байхаар тодотгож болохгүй юу. Бэлтгэгдсэн хүмүүс тэтгэвэрт гараад янз бүрийн гэмт хэрэгт ч холбогдох тохиолдол байдаг. Энэ асуудалд сайд нь ямар бодолтой байна вэ. Мөн цагдаагийн дарга нар хар машинд суучихаад дотоод станцаараа татуулдгаа болимоор байна. Би өөрөө машинаа барьдаг болохоор үүнийг хэд хэд анзаарч байсан. Бухимдал дээр бухимдал, түгжрэл дээр түгжрэл үүсгэж байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

- Б.Энхбаяр гишүүний хэлсэн хоёр зүйл дээр санал нийлж байна. Би Засгийн газрын гишүүний байр сууринаас биш УИХ-ын гишүүний байр сууринаас хэлэхэд, тэтгэвэрт гарсан хүмүүсийг төрийн албанд ажиллуулахгүй гэдэг зохицуулалт Хууль зүй, дотоод хэргийн салбарт зохихгүй байгаа. Нэгдүгээрт, бид салбартаа ажиллах боловсон хүчнээ хангалттай бэлдэж чадахгүй байхад Дотоод хэргийн их сургуульд 4-5 жил сургачихаад, хэрэг мөрдөх чиглэлд 20 жил ажиллуулаад тэтгэвэрт нь 42, 43 настайд нь гаргадаг. Энэ их харамсалтай. Би төсвийн хэлэлцүүлгийн үеэр энэ саналаа хэлсэн. Тухайн хүнд сонголтыг нь өг. Үргэлжлүүлэн ажиллах боломжтой гэвэл 36 сартай тэнцэх тэтгэмжийг өгөхөөс зайлсхийж, тэтгэврийн насны хөдөлмөр эрхлэлт зохицуулалтын хүрээнд 5-10 жил өөрсдийн хүсэлтээр ажиллуулбал манай салбар 400-500 тэрбум төгрөгийн хэмнэлт гарна. Шинэ хүн сургаж авахаас илүү мэргэшсэн, мэргэжилтэн тусгай мэргэжилтнүүдийг ажиллуулах нь илүү үр дүнтэй байгаа.

УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан:

- Бид цахим үндэстэн болно гэсэн зорилттой ажиллаж байна. Цахим гарын үсгээ гаргасан. Одоо цахим гадаад паспорттой болмоор байна. Энэ асуудал төсөвт орсон уу. Бусад орны иргэд “Е-passpord”-оо уншуулаад шуурхай хил нэвтэрдэг, манайхан л хөлсөө дуслуулаад хүлээдэг. Мөн Хууль зүйн байнгын хорооноос Шүүх шинжилгээний тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Энэ хүрээнд Шүүх шинжилгээний хүрээлэнд ажилласан. 2008 оны тоног, төхөөрөмжтэй. Тэр нь хуучин, шаардлага хангахгүй байна. Бусад орнуудад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэж шүүх шинжилгээний байгууллагын тоног төхөөрөмж орчин үеийн шинэлэг, стандарт хангахуйцаар шийдсэн байдаг. Үүнээс болж, хэн нэгэн хохирч, хэн нэгэн ял завшиж болохгүй.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-Одоогоор 300 гаруй мянган иргэн тоон гарын үсгээ аваад байна. Мөн Засгийн газраас цахим гадаад паспортын загвараа баталсан. Программ хангамжийн асуудалд 4.8 тэрбум зарцуулахаар тусгасан байгаа. Өмнө нь Д.Дорлигжав сайдын үед төсөв гаргаад Унгарын нэг байгууллагаар загварыг нь хийлгэсэн юм билээ. Бидний хувьд гадаад паспортын загвараа өөрсдөө гаргах ёстой гэж үзсэн. Ямартай ч загварыг нь батлаад байна. Ирэх онд дараагийн алхмуудыг хийхээр төлөвлөсөн.

Ийнхүү Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон 2023 оны төсвийн төслийг дэмжлээ.

Т.БАТСАЙХАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Шүүхийн “хонгил” нурсан уу?!
Шүүхийн “хонгил” нурсан уу?!
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​