fbpx Б.Батсайхан: Дэлхийд Монголыг таниулах гүүр бол кино урлаг
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
6 минут 46 секунд

Б.Батсайхан: Дэлхийд Монголыг таниулах гүүр бол кино урлаг

Фантастик продакшны захирал Б.Батсайхантай ярилцлаа.

- “Цурам ажиллагаа” кино нээлтээ хийснээс хойш багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд үзэгчдийн сэтгэгдэл, үзэлт хэр байв?

Манай продакшны 14 дэх дэлгэцийн уран бүтээл “Цурам ажиллагаа” кино 9-р сарын 9-нд нээлтээ хийснээс хойш 200 гаруй мянган үзэгч үзээд байна.

зураг

Үзэгчид сэтгэл өндөр байгаагаа илэрхийлсээр байгаа. Мөн Монгол Улсад зочилсон HBO, Варнер Брос компанийн продакшн хариуцсан менежер Куритан Патель манай киноны талаар “Монголын кино урлаг олон улсын түвшинд хүрсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Зура киноны зураг авалт, ашигласан техник, мэргэжлийн тоглолт, найруулга үнэхээр гайхалтай байлаа" гэж онцлон хэлсэн нь бидэнд урам зориг өгсөн.

Уран бүтээл маань үзэгчдийн сэтгэлд төдийгүй хамтарч уран бүтээл хийх дараа дараачийн төслүүдэд манай багийнхны төлөвлөсөн менежментийн дагуу хүрч, бидний зорьсон ажлын үр дүн өндөр байгаад сэтгэгдэл сайхан байна.

- "Цурам ажиллагаа” кино гарснаас хойш кино шүүмж их байна. Театрын дэлгэцэд гарсан уран бүтээлийг бараг анх удаа нийтээрээ хэлэлцэн шүүж байна. Шүүмжүүд хэр бодитой санагдсан бэ?

Бид мөнхийн хоёр хөрштэй. Уран бүтээлчид бид хоёр хөрштэйгөө хамтарч уран бүтээл хийх томоохон хүсэл эрмэлзэлтэй. Халхын голын дайны тухай ОХУ, БНХАУ-тай хамтарсан уран бүтээл хийхээр төлөвлөж байсан.

“Цурам ажиллагаа” киноны хувьд бид аль нэг хөрш улс руугаа чиглүүлээгүй. Бид уран бүтээлчид шүү дээ. Улсынхаа гадаад бодлого, ард түмний найрамдлын эсрэг хэзээ ч санаархал агуулахгүй.

Япон, Солонгос, Хятад зэрэг орнууд Дэлхийн 2-р дайн, түүнээс хойших үеийн тухай ч ийм чиглэлийн сэдэвтэй олон кино хийдэг шүү дээ.

Хамгийн гол нь манай кино нэгдүгээрт, уран сайхны кино, хоёрдугаарт, түүхийн ерөнхий агуулга дээр тулгуурласан гэдгийг хэлэхийг хүсэж байна.

Мөн тагнуулын байгууллага тусгаар тогтнолын түүхэнд “чимээгүй” боловч түүхэн үүрэг гавьяа байгуулсаар ирсэн “нууцлаг баатрууд”. Бид Байтаг богд киногоороо цэргийнхний алдар гавьяаг мөнхлөхийг бодсон бол энэ киногоороо Монгол Улсын тусгаар тогтнолд түүхэн үүрэг гүйцэтгэсэн тагнуулчдын гавьяаг гаргахыг зорьсон.

зураг

- Фантастик продакшн сүүлийн хэдэн жил нам гүм байлаа. Ямар уран бүтээл дээр төвлөрч ажилласан бэ? Эсвэл “Цурам ажиллагаа” киноны судалгаа, зураг авалтад энэ хугацааг зарцуулав уу?

2019 онд “37-р Точка” олон ангит кино, “Байтаг богд”, “Зура-1” кинонуудыг хийсэн. Түүнээс хойш бараг хоёр жил дэлхий даяар Цар тахлын хөл хориотой байсан учраас уран бүтээлчид төдийгүй нийгэм, эдийн засгийн амьдрал зогсонги байлаа.

Бид олон улсын түвшинд гаргах олон ангит уран сайхны кино хийх судалгаа, зохиолын ажилд өнгөрсөн гурван жилийг зориуллаа.

- Кино уран бүтээлчдийн хувьд киногоороо дамжуулж, өөрсдийн уран бүтээлийн зорилгоо шат ахиулахыг хүсдэг. Та бүхэн “Цурам ажиллагаа” киног бүтээхдээ ямар зорилго тавьж ажилласан бэ?

Бид уран бүтээлчдийн хувьд дараагийн шатанд буюу олон улсын түвшинд уран бүтээлээ хийх хүсэл эрмэлзэлтэй байгаа. Энэ ч үүднээсээ “Цурам ажиллагаа” киногоо хийхдээ олон улсын түвшинд гарах бэлтгэл болгож хийсэн.

Гэхдээ бид олон улсын түвшинд уран бүтээл хийхийн тулд төрөөс бодлогын дэмжлэг, гадаад харилцааны идэвхтэй далайц зайлшгүй шаардлагатай.

“Цурам ажиллагаа” киноны гол дүрд 8 жүжигчин, дүрүүдэд 25 жүжигчин, олны хэсэгт 499 хүн, арын багт 107 хүн ажилласан.

Бид энэхүү кинонд Малайз, Сингапурын жүжигчидтэй хамтарч ажилласан. Малайзын нэрт жүжигчин, загвар өмсөгч Стив Яп манай кинонд дүр бүтээсэн. Мөн Казахстан улсын пиротехникчидтэй мөн хамтран буу, сум, дэлбэрэлт зэрэг үзэгдлүүдийг хэрхэн бодит байлгах хийц дээр ажиллаж, дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандартын дагуу хийхийг маш их хичээсэн. Тулааны хэсгүүдийг “Мулан”, “Шанчи” зэрэг Холливүүдийн кинонд ажилласан “Mongol Stunt” баг гүйцэтгэсэн. Тоног төхөөрөмжийн хувьд ч мөн Холливүүдэд ашигладаг ARRI камер ашигласан.

Киноны зураг авалт 52 хоног үргэлжилж, Монгол, Тайландад зураг авалтууд хийгдсэн.

зураг

- Фантастик продакшны захирлын хувьд Та уран бүтээлээ амжилттай болгохын тулд ямар менежмент барьж ажилладаг вэ?

Манай продакшн анхнаасаа би биш бид гэдэг багийн хамтын ажиллагааны зарчмыг эн тэргүүнд барьж ажилладаг. Ялангуяа, кино бол багийн ажил. Хаана итгэл байна тэнд нөхөрлөл бат байдаг, хаана нөхөрлөл тэнд эв нэгдэл оршдог. Тиймээс манай багийн хүн бүр өөрт оногдсон үүргээ хамгийн сайн хичээж гүйцэтгэх юм бол бид бүхний зорьсон зорилт амжилттай болдог гэж боддог.

- Киногоо гадаадад амьдарч буй монголчууддаа хүргэхийг уран бүтээлчид зорьдог. Танай продакшн “Цурам ажиллагаа” киногоо дэлхий даяар амьдарч байгаа монголчууддаа хэрхэн хүргэх вэ?

Бид үзэгчдээ хүндэтгэж, 21 аймагт очиж, киногоо үзүүлсэн. Фантастик продакшны уран бүтээлчид дэлхийн даяар ажиллаж, амьдарч байгаа монголчуудтайгаа уран бүтээлээрээ уулздаг уламжлалтай. Манай жүжигчид Европын холбооны улсууд, БНСУ, Япон, Америк гэсэн маршрутаар киногоо үзүүлж байна.

Мөн “Цурам ажиллагаа” киног англи хэлээр орчуулж, гаднын иргэдэд үзүүлэхээр ажиллаж байна. Монголоос англи хэл рүү орчуулах ажил бүрэн дууссан бөгөөд одоо англиас англи буюу дараагийн түвшний орчуулга дээр мэргэжлийн гадаад орчуулагч ажиллаж байгаа.

АНУ анх удаа мөнгөн тэмдэгтдээ Ази гаралтай Америк хүнийг дүрсэллээ
АНУ анх удаа мөнгөн тэмдэгтдээ Ази гаралтай Америк хүнийг дүрсэллээ
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​