Аж ахуй нэгжүүдийн цахилгааны төлбөрийг ирэх сарын нэмнэ гэж салбарын сайд мэдэгдлээ
Энэ тухай Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Энэ жил эрчим хүчний салбар 200 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллахаар байна. Үнийг нэмэхээс өөр аргагүй болсон. Эсвэл дараа жилийн төсөвт 300-400 тэрбум төгрөгийн татаас суулгаж, татаасаар амьдрах сонголт байна. Цаашдаа тогтой байх уу, үгүй юу гэдэг асуудал үүсэж байна. Цар тахлын үед эрчим хүчний салбар байж болох бүхий л нөөцөө шавхаад дууссан. Эхний ээлжид айл өрхүүдийн тогны үнийг нэмэхгүй. Харин санхүүгийн ачаалал дийлж чадах байгууллагуудыг 200 мянган кВт хүртэл 28 хувь, үүнээс дээш хэрэглээнд 38 хувийн нэмэгдэл тооцох талаар ярилцсан” гэв.
Г.Бүжинлхам
Эх сурвалж: Hardnews.mn