fbpx Нүүрс тойрсон баривчилгаа 2.5 тэрбум долларын оффтейк гэрээтэй холбоотой юу?!
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Улс төр Уул уурхай Том онцлох
Огноо
Унших
4 минут 36 секунд

Нүүрс тойрсон баривчилгаа 2.5 тэрбум долларын оффтейк гэрээтэй холбоотой юу?!

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосон. Мөн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилж, түүнд тус компанийн удирдлагыг хэрэгжүүлэх эрхийг олгосон байдаг.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан энэ талаар “... “Эрдэнэс Тавантолгой” компани оффтейк гэрээ буюу урьдчилсан нөхцлөөр зарж, борлуулах зарим төслийг нүүрсний борлуулалтаар бартер хэлбэрээр санхүүжүүлэх ажлуудыг зохион байгуулж ирсэн. Оффтейк гэрээнүүдийг ирэх сардаа багтаан Засгийн газар холбогдох бичиг баримтыг нууцаас гаргаж, олон нийтэд ил тод болгох үүрэг хүлээсэн. ...Олон нийтийн дунд хардалт төрүүлээд буй нүүрсний хулгай болон бусад зүйлийг шалгаж ил тод болгоно” гэж мэдээлсэн.

Энэ үйл явдлын маргааш нь ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тус компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг чөлөөлж, нөгөөдөр нь АТГ-ынхан Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын дарга Х.Нурлат, Худалдан авалтын хэлтсийн дарга Б.Отгонжаргал нарыг баривчилжээ. Үүнээс гадна “Тавантолгой төмөр зам” компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын асуудал бас яригдаж эхэлсэн. Тэрбээр Солонгост томилолтоор ажиллаж байгаагаа мэдэгджээ. Гэхдээ хэзээ Монголд ирэхээ хэлээгүй байна. Ямартай ч Солонгост нэлээд хугацаанд ажиллаж байгаа аж.

Ер нь бол “Эрдэнэс Тавантолгой” компанийн газрын дарга нарыг ямар учраас саатуулсан, гүйцэтгэх захиралд нь яагаад хариуцлага тооцсон нь Засгийн газар хийгээд хууль хяналтын байгууллагынхны мэдэх хэрэг юм.

Гэвч эх сурвалжуудын мэдээллээс харахад тус компанийн оффтейк гэрээтэй холбоотой ноцтой асуудлууд ил болж болзошгүй байна.

Хэдхэн хоногийн өмнө чуулган дээр энэ талаар яригджээ. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “...ОУВС-гийн энэ намрын хуралдаан дээр манайхыг хариуцсан захирал нь Монгол Улсад ам.долларын ханш огцом өсөх, валютын нөөцийн хомсдолд ороход нөлөөлсөн нэг хүчин зүйл нь Монголд төсөл хэрэгжүүлэх Хятадын барилгын компаниуд руу “Эрдэнэс Тавантолгой” компани их хэмжээний мөнгө шилжүүлдэг гэсэн мэдээлэл хийсэн. Үүнийг Монголбанк мэдэж байгаа юу. Ер нь ямар банкуудаар дамжаад Хятадын ямар компаниуд руу хаана хэрэгжих төслүүд рүү ийм их мөнгөний урсгал “Эрдэнэс Тавантолгой”-гоос гарсан юм бол” гэхэд “...Хятадын барилгын компаниудаар дамжиж байгаа энэ эх үүсвэрийн талаар ОУВС ч гэсэн өөрийн дүрмийн дөрөвдүгээр заалтын дагуу хийсэн ажлын хэсгийнхээ дүгнэлт дотор дурдсан. Ялангуяа “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлогыг урьдчилж авах, оффтейк гэрээ байгуулах замаар экспортын орлогын ихээхэн хэсгийг Хятадын барилгын компаниудаар Монгол Улсад хөрөнгө оруулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд зарцуулж байна гээд дүгнэлтэд бичсэн байна. Монголбанкны зүгээс ч гадагшаа хийгдэж байгаа бүх төлбөр тооцоон дээр мониторинг хийж байгаа. Ер нь энэ нь Монголд орж ирсэн мөнгө буцаж гарч байгаа юм биш. Нүүрс гараад орлого нь мөнгө болж орж ирэлгүйгээр бүтээн байгуулалтын төслийн бараа материал болоод Хятадад үлдчихээд байгаа юм. Энэ нь хэчнээн хэмжээний мөнгө болж байгааг нарийн тооцоолохоор Засгийн газраас ажлын хэсэг гараад ажиллаж байна.Төлбөрийн балансыг тооцдог манай аргачлалаар бол 2-2.5 тэрбум ам.долларын хэмжээнд яригдаж байна” гэжээ.

Дашрамд дурдахад дээр нэр дурдсан хүмүүс МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны гишүүд бөгөөд бүгдээрээ “Эрдэнэс Тавантолгой”-г тойрон ажилд оржээ. Тухайлбал, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дэд дарга, Б.Отгонжаргал Ерөнхий нарийн бичгийн дарга, Х.Нурлат Удирдах зөвлөлийн гишүүн юм байна.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Орон сууцны иргэд эмнэлгийн зогсоолд машинаа тавьснаас болж үйлчлүүлэгчид зогсоолгүй хоцорч байгаа тул төлбөртэй болгоно
Орон сууцны иргэд эмнэлгийн зогсоолд машинаа тавьснаас болж үйлчлүүлэгчид зогсоолгүй хоцорч байгаа тул төлбөртэй болгоно
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​