fbpx Ээж, охин хоёрын 11 жилийн дараах “Учралын баяр”
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм
Огноо
Унших
7 минут 10 секунд

Ээж, охин хоёрын 11 жилийн дараах “Учралын баяр”

Батсайханы Энхсайхан охин нийслэлийн 69 дугаар сургуулийн 9д ангид сурдаг. Түүнийг гурван настай байхад ээж нь Солонгос улс руу ажиллахаар явсан тэр цагаас хойш 11 жил өнгөрчээ. Охиныхоо гэрэлт сайхан ирээдүйн төлөө урт хугацаагаар алс холыг зорьсон ээжийгээ Б.Энхсайхан охин эмээгийн хамт онгоцны буудал дээр үдэж өгч байв. Гэвч дөнгөж л ухаан ороод байсан охины хувьд энэ тухай дурсамж нь тод биш. Харин тэрбээр “Учралын баяр” төсөлд шалгарснаар тун удахгүй БНСУ-ыг зорьж, ээжтэйгээ уулзаж, 11 жилийн турш бэтгэрсэн сэтгэлээ тайтгаруулахаар болсон юм. Бүхэл бүтэн 10 гаруй жилийн турш утсаар л царайг нь харж, хоолойг нь сонсож байсан ээжтэйгээ уулзах болсондоо ихэд догдолж байгаа тухайгаа Б.Энхсайхан догдлон ярилаа. Тэрбээр “Гурван настай байхад минь ээж Солонгос явахад би онгоцны буудал дээрээс гаргаж өгсөн гэж эмээ ярьсан. Өөрөө энэ тухай огт санадаггүй. Өдөр бүр утсаар ярьдаг ч биечлэн уулзах боломж олдсонд үнэхээр их баяртай байна. Ээж надад “Учралын баяр” гэсэн ийм төсөл байна. Миний охин захиа бичээд үз” гэж хэлсэн. Захиагаа илгээчихээд тэнцсэн гэсэн хариу сонсоод үгээр хэлэхийн аргагүй ихээр догдолсон” гэв.

Ээжийгээ Солонгос явснаас хойш Б.Энхсайхан охин эмээ дээрээ өсчээ. Өөрийн охин, зээ хоёр нь олон жилийн дараа уулзах гэж байгаад магнай нь тэнийж байгаа талаараа Б.Энхтунх бидэнд хуучилсан юм. Тэрбээр “Ийм сайхан төсөлд зээ охин минь тэнцэж, ээжтэйгээ уулзахаар болсонд маш их баярлаж байна.Миний охин утсаар ярихдаа “Ээж ээ, Сайханаагаа сайн харж байгаарай” гэдэг байсан. Харин одоо миний бие өвдөхөөр “Сайханаа эмээгээ сайн харж байгаарай” гэдэг болсон. Зээ охин бид хоёр ингэж бие биеэ хайрлаж, халамжилж амьдардаг. Хоёр охиныг минь уулзуулж байгаа Н.Учрал гишүүнд баярлалаа. Хамгийн их аз жаргалтай мөчүүдийн нэг өнөөдөр тохиож байна” гэсэн юм. Тэрбээр Төв аймгийн Эрдэнэ сумынх хэдий ч зээгээ харахын тулд хотод ирж амьдарчээ.

Харин Сүхбаатар дүүргийн 31 дүгээр сургуулийн 8Б ангийн сурагч Б.Маралтуяа “Учралын баяр-4” төсөлд тэнцэж аавтайгаа дөрвөн жилийн дараа уулзахаар болжээ. Энэ тухайгаа Б.Маралтуяа “Солонгос яваад аавтайгаа уулзах гэж байгаадаа итгэхгүй байна. Зүүд юм шиг санагдаж байна. Очоод аавынхаа ямар ажил хийж, хэрхэн амьдарч байгааг мэдэхийг хүсч байна. Олон эцэг эх, хүүхдийг уулзуулж элгийг нь дэвтээж байгаа Н.Учрал гишүүнд баярлалаа” гэсэн юм.

“Аав минь ингэж их хөдөлмөрлөж байхад би илүү сайн суралцах ёстой”

УИХ-ын гишүүн Н.Учрал хүүхдээсээ хол ажиллаж байгаа эцэг эхчүүдийг бяцхан үрстэй нь уулзуулах зорилго бүхий “Учралын баяр” төслийг 2017,2018,2019 онд хэрэгжүүлж 40 хүүхдийг БНСУ-д ажиллаж байгаа эцэг эхтэй нь уулзуулж байсан билээ. Харин энэ удаа “Учралын баяр-4” төслийг эхлүүлсэн агаад төсөлд шалгарсан хүүхдүүдийг өчигдөр Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Энэ жилийн төсөлд 240 гаруй материал ирснээс 11 хүүхдийг шалгаруулжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал “Гадаадад амьдарч байгаа иргэд олон айл өрхийн амьдралыг нуруун дээрээ үүрч яваа. Дэлхийн банкны өнгөрсөн оны мэдээллээр гадаадад амьдарч байгаа иргэдийн орлого манай улсын ДНБ-ий дөрвөн хувийг бүрдүүлж байна. Энэ нь улсын эдийн засагт оруулж байгаа том хувь нэмэр юм. Гэсэн ч тэд цаг наргүй их ажлаас гадна визний асуудлаас үүдэн хүүхдүүдтэйгээ уулзаж чаддаггүй. Тухайлбал, хүүхдээ бага байхад нь Солонгосыг зорьсон иргэд 10 гаруй жилийн дараа манай төслөөр дамжуулан хүүхдүүдтэйгээ уулзах тохиолдол олон гардаг. Төслөөрөө дамжуулан гадаад дахь монгол иргэд хэрхэн хөдөлмөрлөж байгааг харуулахыг зорьдог. Хүүхдүүд орчинд нь очоод ээж, аавынхаа ажилтай танилцсаны дараа “Ээж аав минь миний төлөө өдөр шөнөгүй ажиллаж байгаа юм байна. Тиймээс би илүү сайн суралцах ёстой юм байна” гэсэн бодолтой ирдэг. Төсөлд хамрагдсан хүүхдүүдийн сургууль дээр жилийн дараа очиход багш, удирдлагууд нь “Манай сурагч аавтайгаа /ээж/ уулзаж ирээд хандлага нь өөрчлөгдсөн. Сурлага нь сайжирсан” гэдэг. Тиймээс эдгээр хүүхдүүд 12 дугаар ангиа төгсөхөд нь тэтгэлэг өгөх, хичээл зүтгэлийг нь үнэлж бүх талаар нь дэмжихийн төлөө хичээн ажиллана. Гадаадад байгаа монголчуудаа дэмжих цаг нь ирсэн. Цаашид монголчууд олноороо ажилладаг Европын орнууд, Шведэд байгаа иргэддээ зориулан төслөө хэрэгжүүлнэ” гэв.

Эцэг, эх нь Солонгост гурав ба түүнээс олон жил оршин сууж байгаа 10-14 насны хүүхдүүдийг энэ төсөлд хамруулдаг. Ингэхдээ “Сайн уу, ээжээ /ааваа/ гэсэн эссэ бичүүлж тухайн хүүхдийн хүсэл эрмэлзэл, мөрөөдлийг нь онцлон авч үздэг юм байна.

Хилийн чанадад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 80 хүртэлх хувь нь орон сууцаа шинэчлэх, хашаа байшингаа орон сууц болгох гэсэн гэр бүлийнхээ амьдрах орчныг сайжруулж, үр хүүхдүүдийнхээ боловсролд хөрөнгө оруулах зорилгоор явдаг гэсэн судалгаа бий.

Бидний нийтлэлийн баатар Б.Энхсайханы ээж, Б.Маралтуяагийн аав ч мөн адил ийм л зорилго тээн Солонгосыг зорьжээ. Монгол Улсын 50 мянга гаруй иргэн БНСУ-д ажиллаж, амьдардаг. Тодруулбал, Дундговь аймгийн нийт хүн амаас 6000-аар олон иргэн сайн сайхан амьдралыг цогцлоож, үрсийнхээ гэгээн ирээдүйн төлөө Солонгост амьдарч байгаа юм.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?
Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​