fbpx Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.
Ангилал
Нийгэм Шуурхай онцлов
Огноо
Унших
10 минут 15 секунд

Тунгалаг Туул голын торгон долгиог ахин харах болов уу?

“Туулын урсгал шөнөдөө сайхан сан

Торгон долгио хаялан мяралздагсан” хэмээх дууг бидний үр хойч бодит байдлыг дүрслээгүй, зохиолчийн төсөөлөл хэмээн бодож эхэлсэн цаг үед бид амьдарч байна. Учир одоо бид Туул голын хаана ч очсон тунгалаг ус, торгон долгио үзэгдэхээ хэдийнэ больсон билээ. Нийслэлчүүдээс гадна таван аймгийн хүн зон, мал сүрэг бүгд Туул голоос ундаалдаг хэдий ч төрийн хяналт, байгаль орчинд хандуулах анхаарал сул, бодлого шийдвэр нь хэрэгждэггүйн улмаас голын бохирдол аюултай түвшинд хүрээд олон жил өнгөрч байна.

“Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлээгүй цагт Туул голын бохирдол багасахгүй”

Сүүлийн хэдэн жилээс хэн дуртай нь эрэг дээр нь очиж машинаа угааж, хүссэн нь ойролцоох газарт барилга барьдаг болсноор Туул голын бохирдол хэмээх асуудал хамгийн чухалд тооцогдож эхэлсэн байдаг. Тодруулбал, Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийн бохир ус, Төв аймгийн Заамар, Булган аймгийн Бүрэгхангай сумдын нутаг дахь алт олборлолт зэргээс үүдэн сүүлийн жилүүдэд Туул голын экологийн орчин доройтож, Монгол орныхувьд хамгийн их бохирдолтой голын тоонд орох болсон тухай Туул голын сав газрын 2019 оны төлөв байдлын тайланд дурджээ.

Туул гол бохирдож, бидний ундны ус аюултай түвшинд хүрэхэд нөлөөлж байгаа чухал хүчин зүйл нь Төв цэвэрлэх байгууламж юм. Учир нь тус байгууламж нь 10 тоннын багтаамжтай 15-16 мянган машин бохир усыг өдөр бүр Туул голд нийлүүлж байна. Үүний нөлөөллөөр Туул голын нийт уртын долоон хувь нь маш их бохирдолтой гэсэн ангилалд хамаарч байгаа юм.

Туул голын сав газрын III дэд хэсэг нь Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааны доголдлоос үүдэн гадаргын усны чанар “маш их бохирдолтой”, хүн амын ус хангамж, ариун цэврийнбайгууламжийн хүртээмж “маш муу” буюу “F” үнэлгээтэй, газрын доорх усны чанар, гадаргын усны хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтүүд “муу” буюу “D” үнэлгээтэй гарсан байдаг.

Энэ талаар Туул голын сав газрын захиргааны Усны нөөц, ус ашиглалтыг зохицуулах албаны дарга П.Энхбаяр “Нийслэл хотын хэт их төвлөрөл нь Туул голын ус бохирдоход нөлөөлдөг нэг хүчин зүйл. Төв цэвэрлэх байгууламж задарснаас 12.2 га талбай бохирдолд өртсөн. Хохирлын үнэлгээг тодорхойлох Ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллаж байгаа. БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар барьж байгаа Улаанбаатар хотын үйлдвэрийн болон ахуйн хэрэглээнээс гарсан бохир усыг стандартын шаардлага хангахуйц хэмжээнд цэвэрлэх, хүчин чадал бүхий хоногт 250 мянган м3 хаягдал бохир ус хүлээн авч цэвэршүүлэх хүчин чадалтай шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулснаар Туул голын бохирдол багасна. Үүн дээр хууль бус газар олголт, Туул голын татам, хамгаалалтын бүсэд элс хайрга олборлож буй аж ахуй нэгжүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах, арьс шир, ноос ноолуурын үйлдвэрүүд, Харгиа цэвэрлэх байгууламжийг хотоос гаргах, Эмээлтийн аж үйлдвэрийн парк руу шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх гэсэн олон асуудал нэмэгдэнэ. Мөн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд Ашигт малтмал олборлох нөхөн сэргээлт хийлгүй орхисноос эвдэрсэн талбайг тодорхойлж, эдгээр талбайнуудад ямар байгууллага олборлолт хийснийг нарийвчлан тогтоож хариуцлага тооцох, нөхөн сэргээлт хийх шаардлагатай байна” гэсэн юм.

Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх, цэвэрлэх байгууламжаас гарсан усыг эргүүлэн ашиглах замаар газрын доорх усны хэт ашиглалтыг бууруулах нь Туул голын бохирдлыг бууруулах үндсэн шийдлийн нэг юм.

Урт нэртэй хуулийг хэрэгжүүлээгүйн уршиг....

Туул голын бохирдолд нөлөөлж байгаа дараагийн нэг хүчин зүйл нь хуулийн хэрэгжилт. Манай улс гол, нуур, усны сан бүхий газраа хамгаалах урт нэртэй ч дөрөвхөн зүйлтэй ганцхан хуудас бүхий хуультай. Нэр нь “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль” юм. Энэ хуулийг хэрэгжүүлээгүй цагт Туул голын бохирдол багасахгүй гэж салбарын сайд ч, мэргэжилтнүүд ч хэлдэг. Гэтэл салбарынх нь ч дээр дурдсан хуулийн нэрийг бүтнээр мэдэхгүй агаад “Урт нэртэй хууль” хэмээн ярих болоод удаж буй. Хэрэв хуулийг ягштал мөрддөг байсан бол Туул голын бохирдлын тухай бид ярих ч үгүй, энэ нь тулгамдсан асуудлын хэмжээнд очихгүй байлаа. Учир нь тус хуулийн Гуравдугаар зүйлд “Гол, мөрний урсац бүрэлдэх эхийн бүсэд олгосон тусгай зөвшөөрлийг цуцлах, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд олборлолт явуулж эхэлсэн, тусгай зөвшөөрөл бүхий талбайд холбогдох арга хэмжээ авах, нөхөн сэргээлт хийлгэх журам болон гэрээний загварыг Засгийн газар батална” гэж заасан бий. Гэтэл өнөөдрийн байдлаар Туул голын сав газарт 623 ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг олгожээ. Үүний 396 нь ашиглалтын, 227 нь хайгуулын зөвшөөрөл байна. Энэ нь Туул голын бохирдол аюултай түвшинд хүрэхэд хамгийн ихээр нөлөөлж буй хүчин зүйл мөн.Хуулийг хэрэгжүүлэх гэж баталдаггүй, хэрэгжилтэд нь ямар ч хяналт тавьдаггүй, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчин байддаггүйн тод жишээ нь энэ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ “Улаанбаатар хотын 1.6 сая хүн, таван аймгийн 37 сумын хүн, мал бүгд Туул голоос ундаалдаг. Тиймээс нөөц, бохирдол нь ямар түвшинд байгааг бид хөндөх ёстой. Хууль бус газар олголт, Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн хэрэгжилтээс үүдэн Туул гол бохирдсон. Бидний ундны ус цэвэр цэнгэг байх ёстой гэсэн үндсэн шаардлагатай. Үүний дагуу гол, голын сав дагасан мод, эрүүл аюулгүй байдлын асуудлыг хөндөж байна. Улаанбаатар хот Сэлбэ, Дунд, Туул голтой. Үүнээс гадна Гачуурт, Тэрэлж, Улиастайн гол Туул руу цутгадаг. Цогцоор нь харвал дан ганц Туул голын асуудал биш. Ер нь бид хэдий болтол байгаль орчны асуудлаа орхигдуулж өвчний эх үүсвэр болгох юм бэ. Энэ жил голын сав газраас 1636 тонн хог хаягдал түүж цэвэрлэсэн. Мөн гол руу нян бактер нийлүүлж байгаа 400 гаруй нүхэн жорлонг буллаа. Эрүүл амьдрах, эрүүл усаа уух нөхцөлийг бүрдүүлэх нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үүрэг учир хууль бус явдлуудтай тууштай тэмцэнэ. Эрх зүйн орчноос нь эхлээд байгаль орчны салбарын үйл ажиллагааг нэг чигт залах хэрэгтэй” гэсэн юм. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод нийт 144 мянга гаруй нүхэн жорлон байна.

Туул голын сав газрын нутаг дэвсгэрийн 11 хувийг эзлэх дэд хэсэгт уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг учир голын голдирол, хамгаалалтын бүсийн газрын гадарга, хөрс, ургамал, бэлчээр ихээхэн хохиролд өртөж, энэ нь Туул голын бохирдол ихсэх, сав газрын эко систем доройтох шалтгаан болж байна. Энэ талаар “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Цэрэн “Манай улсад хангалттай олон хууль байгаа ч хэрэгжиж байгаа нь ямар вэ гэдгийг бид Туул голын бохирдлоос харж болно. Тиймээс Төв аймгийн Алтанбулаг сумын ундны усанд шинжилгээ хийж, усны чанарыг сайжруулах тал дээр арга хэмжээ авах, бохирдолтой бүсийн мал, мал бүхий иргэдийг нүүлгэн шилжүүлэх, тухайн малын маханд шинжилгээ хийж, борлуулахгүй байх хэрэгтэй. Туул голын сав газарт эзэмших болон тусгай зөвшөөрөл бүхий байгууллага, аж ахуй нэгж, хувь хүмүүсийн бүртгэлийг гаргаж, ус ашигласны болон ус бохирдуулсны төлбөр хураамжийг хэрэгжилтийн талаар тайлан дүгнэлт гаргах шаардлагатай байна” гэв.

Б.ДОЛЖИНЖАВ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

COP27: Далайн түвшин хоёр дахин нэмэгдэж, 10 сая хүнд аюул учирлаа
COP27: Далайн түвшин хоёр дахин нэмэгдэж, 10 сая хүнд аюул учирлаа
 
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ мэдээ

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

НӨМРӨГИЙГ ШАТААХ “ЭРХ” ОЛГОСОН ХХЕГ-ЫН ДАРГА Б.БЯМБАСҮРЭН, ХУРАНДАА Б.ГАНТӨГС НАРЫГ ОГЦРУУЛЪЯ, Г.ТЭМҮҮЛЭН САЙД АА

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Улаанбурхан өвчин эргэн тархаж байна. Бид энэ өвчнийг бүрмөсөн устгаж чадах уу?

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Ногдол ашиг төлөх амлалт эсвэл ээлжит хууран мэхлэлт

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Мобикомын захирал Ясүхиро Очи загасны шөл уух гэснээс болж Халх, Нөмрөгийн дархан цаазат газар түймэрт шатав

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Арван жил цаасан дээр л хэрэгжсэн сурагчийн ширээ, сандлын стандартад хяналт тавья

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Зеленский АНУ-д шинэ шатны уулзалт хийх санал хүргүүлэв

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

Шинээ дүүг “өөртөө болон бусдад аюул учруулчихна” гэж хугацааг сунгасан гэнэ үү

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

“Сүх далайтал үхэр амар” гэж үү?

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

Их Монголын Зүчийн Улс буюу Алтан орд Улс

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

У.Отгонбаяр: Гал гарсан өдөр би Улаанбаатар хотод, чуулганы хуралдаанд оролцож байсан

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Оюу толгой ногдол ашгийг юунд зарцуулахыг иргэдээс асууна

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Монгол найруулагчийн зохиолыг Холливуд анх удаа худалдан авчээ

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Аугаа их уусгалтын тогоо: Хүннүгээс өнөөдрийн Pax Mongolica хүртэлх Монгол их өв

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дорноговь аймгийн иргэдтэй уулзав

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

Өвөл ингэний сүү цочир муудвал хавар салхи шуургатай байна гэж шинждэг

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

2017 оны амжилт үгүйлэгдэж, ганц медальтай хоёр дахь дэлхийн аваргаа өндөрлүүллээ

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Трамп, Украиныг “Версаль-2” руу чирч байна

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Ерөнхий сайд Н.Учрал зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

МАН-ын дарга нар шалаар унасан рейтингээ хараад савж унах шахжээ…

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Нэгдүгээр эмнэлгийн “ДАРГА АНГИ“ халдвар тархаасан хэргээ нууцалж байна

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Далай ламын залгамжлагчийг сонгох асуудал Азид хэрхэн хямрал үүсгэж байна вэ?

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

Путин-Трампын яриа: Дизель түлш нийлүүлэхээр тохиролцсон ч энхийн хэлэлцээний тов тодорхойгүй үлдэв

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

“Шүүх банк болон банк бус санхүүгийн байгууллагад давуу эрх олгодог байж болохгүй”

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

ХҮҮХДЭЭС БУЛААСАН ХОТ

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

Хууль сахиулах ажиллагааны тусгай хяналтын хорооны бүрэлдэхүүнийг батлав

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

А.Батцэцэг: Хүүгээ даян аварга болж, төрийн зарлиг дуудуулахыг сонсоно гэдэг ховорхон тохиол

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

Батлуттай дайнд орвол 30 минут л тэсэх юм байна

 
 
 



​​​​​​​

Эхлэл · Бидний тухай · Редакцийн бодлого · Холбоо барих
​​​​​​​© 2011 - 2023 Бүх эрх хуулиар хамгаалагдсан Шуурхай.мн

​​​​​​​